antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2014 5 comments

Н.Алтанхуягийн “шантаажны гэх сайд”-ууд тодорсон ч МАН бойкотолно

нийтлэсэн Admin

altanhuyag said gol material___1015Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэгэнтээ Засгийн газрын бүтэц бүрэл­дэхүүнд өөрчлөлт хий­нэ гэж ам алдсанаас хойш улс төрийн хүрээнийхэн яамдын шинэ сайдуудын талаар таамаг дэвшүүлж хэсэг хугацаанд ярьцгаасан.

Тэгвэл өчигдөр орой Ард­чилсан намын гүйцэт­гэх зөвлөл хуралдаж МоАХ-ноос Л.Пүрэвсүрэн, Ш.Түвдэн­дорж, Ц.Оюун­гэрэл, МҮДН-ээс Д.Бат-Эрдэнэ, Д.Зоригт, “Шонхор”-оос Р.Жигжид, С.Эрдэнэ, “Алтан гадас”-аас Я.Санж­мятав, Ч.Сайхан­билэг нарыг тодруулсан юм.

Ерөнхий сайдыг фрак­циудын тэнцвэртэй байд­­лыг хадгалах, Ерөнхий­лөгчийн “Дан дээл”-ийн саналыг дэмжиж, пар­ламентат за­саг­лалаа хүндэт­гэсэн то­милгоо хийсэн гэж АН-ын бүлэг үзжээ. Бүлгийн хуралд оролцсон 31 гишүүн бүгд зөвшөөрч 100 хувийн саналаар шинэ сайдуудыг дэмжсэн байна.

Өчигдөр УИХ-ын чуул­ганы нэгдсэн хурал­даа­наар Засгийн газрын бү­рэл­дэхүүний төслийг дэм­жих эсэхийг хэлэлцэж уг асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр суу­риа илэрхийлж чамгүй хатуу үгээр бие биенээ бараг л цохиод авсан гэхэд болно.

Тухайлбал, улс төрд тухлаад удаж буй “Хатуу самар” гэгддэг Ц.Нямдорж гишүүн нэлээд бухимдуу байсан ч өөтэй нэг нь, улал­заж ширээн доогуураа шур­гачих шахам үгийг харин ч нэг чуулдана лээ.

Түүнийг улстөрд сууснаас хойш үнэн бөгөөд хатуу үгэнд нь өртөгсөд эхэндээ шарвалзаж урвалзаж байдаг ч өөрт нь ч, Монгол төрд ч хэрэгтэй байсныг хожим нь ухамсарлаж ил биш ч битүүхэн талархаж явсан то­­хиолдол олон байдгийг улс­­төрийн хүрээнийхэн хүүр­нэдэг юм.

Хатуу самар”-ын хатуу үг

Тэрбээр өчигдөр “Ёс­той хурааж хурааж бай­гаад авч өгсөн” гэдэг шиг УИХ-ын чуулганы нэгд­сэн хуралдаанд “Уг нь Үнд­сэн хуулиараа хамтад нь оруулж ирээд шийдэх байсан юм. Тэгтэл цувуулж увуул савируулаад байх юм. “Ордны хуйвалдаан”-аа маш удаан хийлээ. Д.Батцогт чи АН-д орсон юм бол “Шонхор”-ынхоо талд суу. Наад суудал чинь чамд зохихгүй байна. “Шонхор” нь МоАХ-тайгаа нийллээ, саллаа л гэнэ. Гишүүдээ, 1996 он давтагдлаа. Балиар бохир шантааж явж байна. Ил гарч худлаа ярьчихаад цаанаа хамаатан садан, өрөөн­дөө байгаа хүнээ томи­лохоор хуйвалдаж байна. Амин хувийн зугаа явуулж, төрөөр тоглодгоо боль. Төсөв чинь хууль зөрчсөн. Одоо буцаахаас өөр аргагүй. Монгол төрийн гал голомтыг самрах гэсэн үйлдлийг чинь эцсээ хүртэл эсэргүүцэж тэм­цэнэ шүү, нөхдөө” хэмээн тун ч нухацтайхан хэлээд авсан.
Дараа нь тэрбээр УИХ-ын Төрийн байгуулалтын байн­гын хорооны хурал­даанаар Засгийн газрын бүрэл­дэхүүний тухай хуу­лийн төслийг хэлэлцэх үед ч мөн л тэсэрч Төрийн байгуулалтын байнгын хо­рооны дарга А.Бакейд “Бакей дарга аа, санал ху­раал­гаад урагшаа явуул. Алтанхуяг сайдйй, та өнөөдөр сайд нарын асуудлаа оруулж ир. Янз бүрийн фракц, эвсэл гээчийн элдэв шантаажаас болж Засгийн ажил хохирох ёсгүй.

Өнгөрсөн хоёр дахь өдөр шийдвэр ерөнхийдөө гарсан байсан. Цааш ажлаа явуулах бололцоо байсан. Монгол төрд хийж байгаа ил далд шантааж чинь арай хэтэрлээ. Би муу нэр зүүж шантаажны эсрэг 20-иод жил тэмцлээ. Дуртай болгон нь шантаажилдаг. Цаад талд нь амин хувийн асуудлаа шийдүүлдэг арчаагүй юм л байдаг. Энгийн иргэдэд энэ арчаагүй зан биш УИХ-ын гишүүд та нарт л байдаг. Үүнийгээ хэзээ болих юм. Шударга ёс ярьж байгаа хүмүүс чинь цаанаа амин хувийн асуудлаа л шийдүүлэх хүсэлтэй байдаг. Банкны зээл, хүнийг ажилд тавих, ах дүү нараа энд, тэнд шингээх, тендер гэх мэт асуудлыг шийдүүлэх гэдэг шүү дээ. Энэ чинь нууц биш. Бүрэлдэхүүний өөрчлөлтийг далимдуулж балиар юмаа хийх гэж байна. Та нарт дахиад сануулчихъя “Би амьд байгаа, УИХ-ын гишүүн байгаа цагтаа Монгол төрийн гал голомтыг самрах оролдлогыг чинь ямагт эсэргүүцэх болно. Энд Ардын нам төр барина уу, Ардчилсан нам төр барина уу хамаагүй. Миний хувьд тэр чинь хоёрдугаар асуудал.

Энэ шантааж, луйвар, хуй­валдаан, заваан юмнаас холдоогүй цагт Монгол Улс хөгжихгүй. Би хувьдаа Мон­гол төрийн төлөө зүтгэнэ гэж тангараг өргөсөн. Гишүүд ч тэгж тангараг тавьсан байх гэж бодож байна” хэмээн мөн л тэсэрсэн. Хэдийгээр Ц.Нямдорж гишүүн “Монгол төрд хийж байгаа ил далд шантааж чинь арай хэтэрлээ. Би муу нэр зүүж шантаажны эсрэг 20-иод жил тэмцлээ” хэмээн үглэж дуулсан ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг шантаажны сайдуудаа АН-ын гишүүдээрээ батлуулж дөнгөсөн юм.

Төрийн түшээдийг зөв бичгийн дүрэм, утгын алдаагаар шүүмжлэв

Өчигдрийн УИХ-ын нэгд­сэн чуулган болон төрийн байгуулалтын байнгын хо­рооны хуралдааны явцаас харж байхад харамсмаар, халагламаар зүйл ч байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Энэ асууд­­­лыг бүтэцтэй хамт оруулж ирэх байсан юм. Батлан хамгаалахын сайдыг “Батлан хамгаалах сайд” гээд бичжээ. Үг үсгийн алдаа жижиг юм шиг харагдаж байгаа ч ингэж болохгүй. Бүрэлдэхүүний хууль бат­лагдах нь ойлгомжтой. Сайд нарын асуудал гараад ир­тэл цаг алдана. Хоёр сайд хөтлөлцөөд явж болохгүй. Тийм учраас завсар гаргах­гүйгээр хэлэлцээд явах хэ­рэг­тэй” хэмээн зөв бич­гийн дүрэм болон үгийн алдаа ярьсан нь нэг талаа­раа эрхэм түшээдэд “дүн тавь­­сан” гэхэд болно. Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн “… Ер нь бичиг баримт боловсруулдаг, бичиг үсэгт тайлагдсан хүн байна уу. Оруулж ирсэн төслөө нэг харчих. Нил алдаа” гэж халаглах нь ч баталсан юм.

Сайдын суудлыг зарим нь горилж нэг хэсэг нь тэрхүү суудалд зүтгүүлж “тоглосон” ч зөв бичдэггүй төрийн түшээдтэй монголчууд бид яана даа гэх зэвэргэн бодол сэтгэлд хургаж хоцров оо, хөөрхий.

С.Цээл

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ДААНЧ ДЭЭ (October 15, 2014 12:56:06 pm )

    МАНАЙ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДТЭЙ ХАМТ АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС НЬ МЭДЛЭГ ЧАДВАР МУУТАЙ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ БАЙНА.

    ХИЧНЭЭН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН Ч СУУРЬ БОЛОВСРОЛ, СЭТГЭХ ЧАДВАР МУУ БАЙДАГ ЮМ БАЙНА. ТӨРИЙН АЛБАНЫ ХҮМҮҮС ГЭДЭГ ЧИНЬ…

  • Anonymous (October 15, 2014 4:40:11 pm )

    Gantumur bolovsroliin salbariig untaa baidald oruulchaad yaj ulddeg bainaa, hamaatan sadnaa, ehneree turiin alband shurgaluulj bas alban tushaal devshuulne gej turiin ordnoor neg hashgardag ene zaluu turd hiij baigaa ajil baigaa yo bagsh naraa, uuriin huviin amidralaa l avgai huuhdiinhee alban tushaaliig ariin haalgaar yrihaas tsaashgui iim humuusiig turuus zailuulah heregtei sh dee

  • Anonymous (October 15, 2014 4:42:30 pm )

    gantumur shig hudlaa nomiin dur esgesen tsaanaa unen baidal deeree unen uur durtei zevuun amitad turuur duurchee haramsaltai

  • Hmmm... (October 15, 2014 10:23:56 pm )

    Nyamdaorj ih sain helsen baina… bi huwidaa Nyamdorjid durgvi gehdee l vnen zviliig helsend ni bayrlaj baina.

  • kkkk (October 16, 2014 1:35:10 am )

    Гантөмөр үлдсэндээ зүгээрээ.Эхлүүлсэн ажлаа дуусгаг.

antalya rent a car