antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2014 1 comment

Өмнөд Солонгосын зартай Якуза нарын “амьдрал” гэрэл зурагт (+18)

нийтлэсэн Admin
Зарим хүмүүс Якуза нарыг зөвхөн Японд л байдаг гэж боддог нь өрөөсгөл юм. Гэмт бүлэглэлийнхэн Тайланд, Филиппин, Өмнөд Солонгос зэрэг Азийн олон оронд бий.

Өдгөө Япон улсад гэрэл зурагчнаар ажилладаг Янг Сеунг Ву / Young Seung Woo нь нэгэн цагт Өмнөд Солонгосын зартай Якуза байсан бөгөөд өнгөрсөн үеэ дурссан “The Best Days” хэмээх зурагт номыг гаргажээ.

Тэрбээр ямар нэг гэмт хэрэгт орооцолдож байгаагүй ч Өмнөд Солонгосын Якуза нар буюу өөрийнхөө амьдралыг дэлгэсэн энэхүү номоо харамсалтайгаар хорвоог орхисон найзынхаа гэгээн дурсгалд зориулсан юм. Найз нь хүн амины хэргээр шоронд нэг жил гаруй ял эдэлснийхээ дараагаар Якуза болсон ч удалгүй өөрийгөө дүүжилж хөнөөсөн эмгэнэлтэй нэгэн байжээ.

Хар цагаан гэрэл зураг бүхий “The Best Days” номд багтсан бүтээлүүд нь Азийн олонх орны Якуза нарын амьдралыг бодитоор өгүүлсэнтэй тэнцэнэ. Энэ ч утгаараа гэмт бүлэглэлийнхний амьдралын хэв маяг нь ямар ч утгагүй, ямар ч үнэ цэнэгүй агаад хоосон орон зайгаар дүүрэн байдгийг томруун харуулжээ.

Биеэ үнэлэгч нарт цалинг нь хоёр долоо хоног тутам өгдөг. Зурагт цалинг нь тоолж байгаа дүр зураг буусан байх агаад энд харагдаж байгаа нь ₩100.000.000 вон байх жишээтэй. Ингээд нэг жилийн цалин нь ойролцоогоор ₩2.500.000.000 вон буюу $2.500.000 ам.доллар байдаг байжээ.

Янг Сеунг Ву найзынхаа үхэлд өөрийгөө буруутгасаар байсан юм. Энэ ч утгаараа Японд хэсэг амьдарч байжээ. Тэрбээр Өмнөд Солонгост эргэж ирснээсээ хойш ихэнх цагаа охид эмэгтэйчүүдтэй зугаацаж өнгөрүүлдэг болжээ. Тэрбээр энэ зурагт гарсан эмэгтэйг тийм ч хөөрхөн биш байсан гэжээ.

Хамгийн хямдхан янхны газар нь лонх шар айраг болон хажуугийн өрөөнд хурьцал үйлдэх нөхцлийг хангасан байх бөгөөд ₩5000 вон байдаг.

Зурагт нэгэн цагт Өмнөд Солонгосын зартай Якуза байсан гэрэл зурагчин Янг Сеунг Ву дотны найз хүүтэйгээ зоог барьж байна.

Бяцхан хүүхдүүдийн үсэрч наадан тоглож байгаа энэ булш нь Янг Сеунг Вугийн хорвоог орхисон найзынх нь булш юм. Тэрбээр “The Best Days” номоо түүнд зориулж гаргасан билээ.

Тэрбээр мөрийтэй тоглоомын газар, эмсийн хүрээлэн, цэнгээний газар зэрэг цөөнгүй газрыг хууль бусаар ажиллуулдаг байсан юм. Зурагт хууль бус казино дахь тоглоомын ширээг нь харж байна.

Гэмт бүлэглэлийн толгойлогч хуримын ёслолоо үйлдэх өдөр тохиожээ. Уригдсан гишүүдийн байдал гэрэл зургийн хальснаа ийн буужээ.

Гэмт бүлэглэлийн толгойлогчийнхоо хуримын ёслолд уригдсан гишүүн үсээ самнаж байна.

Өмнөд Солонгос дахь гэмт бүлэглэлийг нэрийдэх нэршил нь Японы уламжлалт Якуза гэдгээс гадна KKANGPAE гэж нэрлэдэг. Тэдний олонх нь янхны газраар байнга үйлчлүүлдэг бөгөөд усанд орж алжаалаа тайлахаас гадна бүтэн биеийн болон хэсэгчилсэн массажийг хийлгэдэг.

Цэргийн албанд хүчин зүтгэж байгаа хүү эцэг эхдээ хүндлэл үзүүлж мөргөж байна. Хүүгийн эцэг гэмт бүлэглэлийн Якуза юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 15, 2014 2:11:28 pm )

    якудза нохой юу яаж байгаа юм уу

antalya rent a car