“Төрт Ёс, Хаадын Сан”-гаас нийт уран бүтээлчдийн дунд түүхэн сэдэвт туужийн уралдаан зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь 20-р зууны эхэн үеийг хүртэлх Монгол Улсын түүхэнд гавьяат их сайд, баатар жанжидын тухай байх бөгөөд /хэмжээ А-4, Arial 10, мөр хоорондын зай 1.15/ 45-60 нүүр байна.
Уралдааны материалыг [email protected] хаягаар хүлээн авна.
Уралдаанд ирүүлэх туужийн хамт өөрийн товч намтар, уран бүтээлийн жагсаалт, 12х15 хэмжээтэй 1 хувь зураг, харилцах утас, И-мэйл хаягаа хавсаргана уу.
Өмнө нь манай “Төрт ЁС, Хаадын Сан”-гаас зарласан түүхэн сэдэвт туужийн уралдаанд шалгарсан бүтээлүүд эмхэтгэгдэн “Хаан цадиг”, “Хатан цадиг” номууд уншигч олны хүртээл болсон билээ. Энэ номууд гарсан цагаасаа байнгын Бестселлер болж ирлээ. Энэ удаад ч гэсэн уран бүтээлчид та бүхнийг өргөнөөр оролцож бүтээлүүдээ ирүүлнэ гэдэгт итгэж байна. Түүхэн сэдэвт туужийн уралдааны бүтээлүүдийг 2014 оны 10-р сарын 13-наас 2014 оны 12-р сарын 13 хүртэл хүлээн авч, дүнг 2015-01-13-ны дотор гаргана.
УРАЛДААНЫ ШАГНАЛ
1-р байр / 1 – 1 500 000 төг.
2-р байр / 1 – 1 000 000 төг.
3-р байр / 1 – 800 000 төг.
Тусгай байр / 9 – 300 000 төг.
Төрт Ёс, Хаадын Сан
Лавлах утас: 9908-9369
Холбоотой мэдээ
Comments are closed.