Өнөө жилийн наадмаар Монгол Улсын начин цол хүртсэн Н.Адъяабат, Б.Суманчулуун нар сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр илэрсэн талаар Үндэсний бөхийн холбоо өчигдөр албан ёсоор мэдэгдлээ.
БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн төв лабораторид хүргүүлсэн сорьцын хариу хэд хоногийн өмнө ирсэн бөгөөд “А” сорьцийн шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрсэн гэсэн мэдээлэл иржээ.
“А” сорьцоор допинг илэрсэн гэх хоёр бөх хүсэлт гаргасны дагуу “B” сорьцын шинжилгээг хийж хариуг ирүүлсэн байна. Уг хариугаар начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нар нь допинг хэрэглэсэн нь батлагдсан байна. Харин энэхүү мэдээллийг сэргээш хэрэглэсэн гэх начин Н.Адъяабат “өчигдөр интернетээс олж мэдлээ. Одоогоор энэ талаар тэгсэн тэгээгүй гэдэг тайлбар өгмөөргүй байна. Үнэхээр надаас допинг илэрсэн гэхэд гайхаж байна. Би нэр төр хөөгөөд яваад байддагүй болохоор ач холбогдол өгөхгүй байгаа… Эхний хариуг олон хоногийн өмнө мэдсэн. Гэхдээ хоёрдугаар шатны шинжилгээг тухайн бөх өөрөөсөө мөнгө төлж гаргуулдаг гэж сонссон. Үнэндээ би хоёр дахь шинжилгээ буюу B шинжилгээг хийлгэе гэж мөнгө төлөөгүй. Хэн нэгэн миний өмнөөс мөнгө төлсөн юмуу мэдэхгүй. ” хэмээжээ. Тэрбээр наадмын үеэр хөлөндөө эмчилгээ хийлгэж байсан аж.
Эх сурвалж: www.new.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 14, 2014 10:22:03 am )
yarisnaas ni kharwal jinkhene gulgur ,barildakhaas uur yum medekhguy yanzyn nukhur baina daa
-
зочин (October 14, 2014 11:41:53 am )
эмчилгээ хийлгэж байсан бол тэр эм тарианд нь энэ төрлийн бодис орсон байж болох юм. энэ хүн юу ч мэдэхгүй л байна. хэрэглэе гэж хэрэглээгүй байлгүй дэ. допингийн төрлийн зүйл зарим эм тарианд байдаг бололтой. тэрийг нь тодорхой болгох хэрэгтэй. Үндэсний бөхийн холбоо гэж нэг сонин газар байна уу үгүй юу. одоо бөх ч гэж дээ мөнгөтэй бол ч би ч гэсэн цол авмаар л байна. наадам үзэх гэхээр дандаа л худлаа барилдаан утгагүй болгочихсон юм байна лээ
-
Монгол төрийг бүү доромжил (October 14, 2014 11:45:29 am )
ХУДЛАА ХУДЛАА ИДСЭН Л БАЙЖ ТААРАА. УРАН ЭМХГҮЙ ЧАДАЛГҮЙ НӨХДҮҮД ШҮҮ ДЭЭ. БУЯНГИЙН ЖАГАА МӨНГӨӨРӨӨ НАЧИН АВЧ ЧАДНА ГЭЭД БОДДОО
-
тиор (October 14, 2014 1:40:25 pm )
Гайхаад байхдаа яахав дээ мэдэхийн дээдээрмэдэж байж
-
TOSON (October 14, 2014 4:56:04 pm )
hudlaaaaaaaaaaaaaaaaaa
-
zochin (October 14, 2014 7:09:47 pm )
Hunii muud durtai humusiig haraa zaluu boh ner turuu sergeeh heretee hereh hergelegui bol hergelsen bolch umnus chine sanaa zowj bgaa humuus ih bg daa hurhii
-
zochin (October 15, 2014 3:14:43 am )
Ene Solongosuud yu hiij medeh bhoo……Say ter Aziin naadmaar hardaa,,,,,,Tsuuhun Mongolchuudiin hoorondoo ev negdelguig ashiglaj hudlaa shinjilgee iruulesen bh
-
Аянгаа (October 15, 2014 6:13:11 am )
Unenee huleej uuchlal gui
8 Comments