antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2014 12 comments

“Даш”-уудын дүрэмгүй тоглоом ба АН-д тохиох их доргилтын угтал

нийтлэсэн Admin

2cam7mqq1go675tjbpo7ambf28Дархан-Уул аймгийн Ардчилсан нам дотроо хагаралдан тэмцэлдсээр удаж байна. Өнгөрсөн намар, өвөл тус намыг шинэчлэх залуусын хөдөлгөөн байгуулагдаж, зарим нь тав хоногийн турш өлсгөлөн зарлаж хэвтэхэд хүрч байлаа. Ер нь аливаа зөрчил хэн нэгэн этгээд, хэсэг бүлэг нөхдийн явцуу эрх ашгаас үүссэн дүрмийн бус тоглолтоос болж дэвэрдэг. Энэ тухай нийтлэлч Баабар “Зарчим алдагдахын цагт…” хэмээн бичиж байв. Дархан-Уулын Ардчилсан намын туулж ирсэн түүхийг сөхвөл яг ийм л улбаатай ажээ.
2006 оноос хойш өнөөг хүртэл Дархан-Уул аймгийн АН-ыг “Даш”-ууд хэмээх цөөн хэдэн хүн зохицуулж, хэмжээгүй эрхт эзэн хаад мэт аашлах болсон байна. Тэдний “ноёрхол”-ын жилүүдэд АН сонгууль болгоноор ялагдал хүлээжээ. Үүний учир шалтгааныг шударга гишүүд дэмжигчид нь “Манай намын дарга нар буюу “Даш”-ууд нь өрсөлдөгч намтайгаэа улс төр, эдийн засгийн тохироо хийж, зарим тохиолдолд тэд Дарханаас их хэмжээний газар эзэмших эрхийн бичгээр сонгуулийн наймаа хийсэнтэй холбоотой” хэмээн хардсаар байгаа юм. “Даш”-уудад намын дүрэм мүрэм, сонгуулийн ялалт малалт огт падлийгүй аж. Нэг үгээр хэлбэл, ардчилсан ёсны наад захын зарчмыг сахих дургүй болцгоосон улс юм байна. Бодит баримт нотолгоо энэ бүхнийг нь бидэнд хэлж өгөөд байгааг яалтай вэ. Энд тоймтой хэдхэн баримтыг өгүүлье.

Баримт-1
2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр. АН-ын ХЕХ-ны тогтоол гарч олон жил ах дүүсийн хамтаар Дархан-Уулын АН-ыг эрхшээлдээ байлгасан, дүрэм бусаар намын дарга болсон Н.Мөнхдашийг даргаас чөлөөлж, намаа шинэчлэхийг хүссэн, намдаа шударга харилцааг төлөвшүүлэнхийг зорьсон Л.Наранбаатарыг намын даргаар сонгосон тогтоолыг батлав. Харамсалтай нь Н.Мөнхдаш намын тамгаа авч зугтсан бөгөөд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь үүнд нөлөө үзүүлж чадсангүй. Уг тогтоолын бас нэг адармаатай заалт нь тус намыг өөрчлөн шинэчилж шийдвэрлэхийг АН-ын Хэрэг эрхлэх газарт даалгажээ. Гэхдээ энэ нь шударга сонгуулиар зохион байгуулж чадвал болох л асуудал юм. Гэвч дараа дараагийн процессууд дүрэм бусаар, “Даш”-уудын тааллаар өрнөж эхэлжээ.

Баримт-2
Өнгөрсөн өвөл буюу 2013 оны 12 дугаар сард АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Дархан-Уул аймагт очиж намын удирдлага, гишүүдтэй уулзав. Энэ үеэр “Даш”-ууд гайхалтай “мэргэн” санал хэлжээ. Юу гэвэл, сонгууль явуулахгүйгээр намын даргын суудлыг шууд Н.Мөнхдашид өгөх. Намын дүрэм хэрэгжихгүй, намын дотоод ардчилал алдагдсан, тэгээд ч дээрээс, Хяналтын ерөнхий хорооноос нь шударга сонгуулиар асуудлаа шийд гэхэд үгүй гээд байсан нь сонин юм. “Даш”-уудын ийм увайгүй санаархалд намаа шинэчлэхийг хүсэгчид улам дургүйцэв. Ингээд тэдний төлөөллүүд хотод ирж АН-ын үүдэнд жагсаж, мэдэгдэл гаргаж, сүүлдээ өлсгөлөнд шилжсэн байна. Тэд намын анхан шатны нэгжүүд дээрээ сонгуулийг шударга зарчмаар явуулж Дархан-Уулын АН-ын удирдлагыг шинэ бүрэлдэхүүнээр сэлбэх зорилго тавьжээ.

Баримт-3
“Даш”-уудын намын хороо дээрх залуусыг өлсгөлөн зарлаад тав дахь өдрөө сууж байхад хуралдаж намын сонгуулийг 2014 оны 3 дугаар сарын хоёрдугаар долоо хоногт бүх анхан шатны үүрүүд дээрээ явуулахаар тогтоол гаргажээ. Уг тогтоол гачлантай нь сонгуулийг заавал өнөөх Н.Мөнхдаш нь удирдахаар зааж, Н.Мөнхдашийн томилсон сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо, мөн түүний нөлөөллөөр хэсгийн хороод ажиллах агуулгатай болсон байлаа. Энэхүү тогтоолын амьд гэрч нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болов. Учир нь мань хүн тэр үеэр Дархан-Уулд очиж Н.Мөнхдашийнхант ай голцуу ажиллажээ. Өлсгөлөн зарлагчид тогтоолыг хүлээн зөвшөөрсөнгүй. Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо бүхэлдээ Н.Мөнхдашийн гарт төвлөрөх нь тодорхой тул ардчилсан ёсны хэм хэмжээ, намын дүрмийн заалт бүдүүлгээр зөрчигдөнө гэж тэд үзжээ. Мөн сонгууль болтол сумуудын намын удирдлагыг ямар нэг байдлаар сольж өөрчилж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байв. Гэвч “Даш”-уудын дэглэсэн сонгууль болдогоороо л болов.

Баримт-4
Намын удирдах байгууллагын сонгуульд намынхаа татварыг төлсөн гишүүд нь оролцох бүрэн эрхтэйгээр дүрэмд заасан болохоор гишүүд сонгуулиас өмнө амжиж татвараа төлж эхэлтэл бас дахиад асуудал үүсэв. Яасан гэхээр, Хамгийн олон гишүүнтэй Дархан суманд 2014 оны 3 дугаар сарын 1-нээс өмнө татвар төлөх гэтэл данс нь хаагдчихсан байв. Сумын намын данс яагаад хаагдсан талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга руугаа бичиг илгээж, дахин шинээр данс нээхийг хүсчээ. Ингээд шинээр данс нээлгэв. Үндэсний хөрөнгө оруулалтын банканд нийтдээ 7 мянга гаруй гишүүд татвараа тушаасан гээд та бодоод үз л дээ. Намаа шударга ардчилсан зарчимаар шинэчлэх гишүүдийн идэвх эрмэлзлэл ийм цөөн хоногт ингэтлээ оргилж байсныг санахгүй юм хэмээн нэгэн эх сурвалж хэлж байлаа.

Баримт-5
Сонгууль хаяанд тулсан энэ өдрүүдэд Дархан сумын АН-ын намын дарга Б.Баярааг ямар нэгэн хурал хийлгүйгээр ганц хоёр хүн ширээний ард сууж байгаад шууд л тогтоол бичээд халж орхисон байсныг шинэчлэлийн хөдөлгөөнийхөн хожим нь 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Үндэсний хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдэгдэх хуудас зэргээс олж харсан нь тун хачирхалтай. Банкны мэдэгдэл нь бас л данс хаах тухай байлаа. Ийм хүсэлт, шахалтыг нөгөө л Н.Мөнхдаш гардан хийжээ. Тэр Дархан суманд бүртгэлтэй, татвараа төлсөн тэдгээр 7 мянган хүнийг сонгуульд оруулахгүйн тулд ийм алхам хийсэн байв. Энэ нь яалт ч үгүй хүчирхийлэл, дарангуйлал гэгч биз ээ.

Баримт-6
Хоёр тийш харсан сонгуулийн хоёр хороо тийнхүү байгуулагджээ. Шударга зарчмаа сахих, эс сахихын зөрчил тэмцэл үргэлжилсээр сонгууль болов. Л.Наранбаатарын тэргүүлсэн шинэчлэгчдийн сонгуулийн хороонд бүртгүүлсэн 4 мянга орчим гишүүд нь аймгийн Ардчилсан намын хороондоо ихэвчлэн дээд боловсролтой, удирдах түвшинд ажиллаж буй залуусыг сонгов. “Даш”-уудын хуйвалдаанаар зохицуулагдсан сонгуулийн хороонд харин цөөн хэдэн хүн санал хураалган тэдний хүрээллийнхнийг намын удирдлагад сонгосон нэр зүүв. Эндээс том ялгаа харагдана. Наанадаж, сонгуулийн нутаг дэвсгэрийн тэрхүү хоёр хороонд санал өгсөн гишүүдийн харьцангуй тоон үзүүлэлт. Нөгөөтэйгүүр, сонгогдсон бүрэлдэхүүний чанарын ялгаа. Аль нь илүү жин дарах вэ. Тэнэг хүн ч энэ ялгааг олоод харчих байх. Дархан-Уул аймгийн Ардчилсан нам ийнхүү хоёр хэсэг болж салав. Одоо болтол алийг нь жинхэнэ нам бэ гэдгийг төв нам нь ялгаж салгаж чадсангүй. Уг нь ядах юмгүй л дээ. Намын дүрэм нь бэлээхэн байж байна. Хэн нь дүрмээ хэрэгжүүлж вэ гээд шүүгээд л болоо.

Баримт-7
Намын ажилд цагдаа хүчний байгууллага хөндлөнгөөс шууд оролцдог гажиг, бүр аймаар юм Дархан-Уулын Ардчилсан нам гэх “Даш”-уудын бохир тоглоом дунд өрнөж байна. Дээр өгүүлсэн Дархан сумын Ардчилсан намын даргыг дүрэм бусаар хусч оронд нь хүчээр дарга болсон О.Цолмон нар нь намын тамгаа цагдаагийн бичгээр хүчингүй болгожээ. Уг нь дүрэм ёсоор бол төв намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга хүсэлтийг хүлээж аваад шийдэх учиртай. Гэвч О.Цолмон хүсэлт илгээсэнгүй. Үүнийг нь Ц.Оюундарь дарга өөрийн биеэр нотолсон байдаг. О.Цолмонгийн шинээр намын тамга хийлгэсэн байдлыг нягтлаад үзэхээр Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын 2014 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн “Тодорхойлолт” хэмээх бичиг эгээ л галзуу хүнийх юм уу гэлтэй болжээ. Уг бичигт “…Дархан сумын Ардчилсан нам тамга тэмдэгээ гээдүүлсэн байх ба…” гэснээ “…уг байгууллагын тамга тэмдэгийг тус цагдаагийн газрын …2014/191 дугаарт бүртгэн хураан авч хүчингүйд тооцсон болно” гэжээ. Гээгдсэн гэх тамгыг нь хаа нэгтэйгээс олоод хурааж авсан болж таарч байна уу. Гэтэл энэхүү солиотой бичгийн доор гарын үсгээ зурсан Г.Мэндбар нь ийм бичиг үйлдээгүй, гарын үсгээ зураагүй болоод явчив. Түүнийг эзгүйд дээд дарга нь гэх хүн нэрийг нь бичсэн гэдэг ч бас худлаа, шал өөр этгээд өмнөөс нь Г.Мэндбаяр гээд бичиж орхижээ. Энэ нь О.Цолмон нарын залилангийн гэмт хэргийн гол баримт аж. Харин Дархан-Уул аймгийн цагдаагийн даргаар шинээр томилогдсон Б.Даваажав хурандаа энэ оны 8 дугаар сарын 3-нд өгсөн бичигтээ “…тамга тэмдэг хүчингүй болгохыг танай намын удирдлага шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байх тул цагдаагийн байгууллагаас хүчингүй болгох эрхгүй болгохыг үүгээр мэдэгдье” гэсэн байна.

Баримт-8
Хаанаас нь ч харсан Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг ардчиллын бус замаар хөтөлж яваа хүмүүс нь “Даш”-ууд хэмээн нэрших болсон Н.Мөнхдаш нарын ах дүүс болоод байгаа юм. Баримт бол баримт. Баримтууд нь үнэний илэрхийлэл. Гэвч Ардчилсан намын ХЕХ одоо болтол тус намын илэрхий ёс бус явдлыг засч нэг мөр шийдэж чадахгүй л байна. “Даш”-ууд аймгийнхаа намын Хяналтын хороог бүрэн эрхшээлдээ оруулсан болохоор төв нам нь асуудлыг мухарлахаас аргагүй. Гэтэл төв намынх нь ХЕХ-нд мөн л “Даш”-ууд үүрээ засаад авчээ. Саяхан ХЕХ нь хурлын тов зарлан хуралдах гэсэн боловч ирц бүрдсэнгүй. Есөн хүнтэй ХЕХ-ны нэг гишүүн нь төрийн албанд шилжсэн. Орных нь хүн сонгогдоогүй байгаа. Үлдсэн найман гишүүний гурав нь буюу Д.Хувьтөгөлдөр, Л.Доржсүрэн, Д.Ганхуяг нар хуралдаа ирсэнгүй. Сураг сонсохноо тэд “Даш”-уудын гарын үзүүрт зарагдан зориудаар ирц бүрдэхгүй нөхцөл үүсгээд яваа ажээ. Хэрвээ ХЕХ нь Дархан-Уулын Ардчилсан намд үүсээд байгаа “Даш”-уудын дүрэм бус тоглоом, ааш авирыг журамлаж чадахгүй бол намаа шинэчлэх хөдөлгөөний залуус, гишүүд дэмжигчид нь өнгөрсөн жилийнхээсээ улам эрч хүчтэйгээр жагсаал цуглаанаа хийж, өлсгөлөн зарлах хүртэл тэмцэх бололтой. Ер нь Ардчилсан нам доторх иймэрхүү хуваагдал ганцхан Дархан-Уулд ч болоод байгаа юм биш. Дорнод зэрэг аймагт мөн иймэрхүү л байна. Намаа шинэчлэх, ардчилсан ёс горимд нь оруулахыг хүсэгчид хот хөдөөгүй олон болжээ. Тэд нижигнэн босоод ирвэл Ардчилсан нам тэр аяараа доргиж мэдэх юм. Энэ доргилтыг хүлээн суугаа францууд ч байж л байгаа. Эцсийн дүнд нам нь бүхэлдээ хожиж, жинхэнэ ардчилсан нам болж төлөвшиж байвал их салхи нижигнэх ч яахав дээ.

Б.Отгонбаяр Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • зочин (October 14, 2014 4:29:05 pm )

    АН-д дандаа рэкетчид … баттулга, энхтайван энэ тэр гээд….

  • ард (October 14, 2014 4:34:57 pm )

    Ардчиллынхан гээд байгаа хүмүүс бидний хүсэн хүлээж байсан ардчидсан нийгмийг бүтээв үү гэдэг ээ одоо эргэцүүлэх цаг нь болсон юм биш үү??????

  • Бүжин (October 14, 2014 5:30:25 pm )

    Наранбаатар гэж өөрийгөө ч олоогүй жижигхэн залуу юмны учир мэдэхгүй хэдхэн залуусыг турхирч Дарханы АН-ынхныхаа үйл ажиллагааг дандаа хараар будаж байх юмаа. Хэнд хэрэгтэй юм бэ? Юуны төлөө яах гэж ингэдэг юм болоо. Өөрсдөө нэг хэсэг нам барьж л байсан ш дээ. Хийгээд гийгүүлсэн юм байхгүй, олны өмнө гараад олигтой ч үг хэлж чадахгүй эхийнхээ өврөөс ч гарч үзээгүй хэдэн шалдан банди нар дагуулаад л худлаа улстөржих гэж ядаад намираад байх юм. Тэрний оронд жаахан боловсорч, юм уншиж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж энэ угжны хүүхдүүдэд зөвлөмөөр байна. Та нар одоо больдоо. ээж аавдаа эрхэлж байгаа хүүхдүүд шиг инээдтэй, эмгэнэлтэй юмаа

  • Anonymous (October 14, 2014 6:58:51 pm )

    рекетүүдээс салах цаг болсон , Нямдорж нэг удаа хандыг нь дарж байсан шүү улсын хөгжилд саад болдог гол факторуудын нэг

  • Anonymous (October 14, 2014 7:11:56 pm )

    цагаан шонхор, дамбын хэн билээ гээд юу хийдэг нь мэдэгдэхгүй ч тэрбумтангууд байдаг Тэдний туулсан амьдрал нь юу ч хийхээс буцахгүй болгочихдог шоронгийн зангаа хэзээ ч тавьдаггүй байна тэд улс төрийнхнийг атгаад ирэхээр жинхэнэ аймшиг болдог мафи

  • irgen (October 14, 2014 9:58:33 pm )

    ene otgonbayar mungoni setguulch bolimoor yum a huurhii chadvar muutai heden uguulber niileh e aidaj de huurhii heden tugrogt bie e unelsen yum bol do hool boloh boltugai

  • дарханчууд (October 14, 2014 11:06:10 pm )

    наранбаатар баянмөнх нар Насанбатын гар хөл болохоо одоо болио, өөрөө намынхаа эсрэг дэвших болохоор намаасаа гарчихдаг, Намзх ын бага хурлын гишүүнээсээ гараагүй байж АНд элсдэг тагнуул хийдэг ийм хүн АНд хэрэггүй .ХЕХорооны гаргасан шийдвэрт наранбаатарыг дарга гэсэн ямарч үг үсэг байхгйү байхад би дарханы намын дарга боллоо гээд ичихч үгүй яриад явдаг хүнийг эрүүл гэх үү галзуу гэх үү

  • дарханчууд (October 14, 2014 11:19:07 pm )

    наранбаатар баянмөнх нар Насанбатын гар хөл болохоо одоо болио, өөрөө намынхаа эсрэг дэвших болохоор намаасаа гарчихдаг, Намзх ын бага хурлын гишүүнээсээ гараагүй байж АНд элсдэг тагнуул хийдэг ийм хүн АНд хэрэггүй .ХЕХорооны гаргасан шийдвэрт наранбаатарыг дарга гэсэн ямарч үг үсэг байхгйү байхад би дарханы намын дарга боллоо гээд ичихч үгүй яриад явдаг хүнийг эрүүл гэх үү галзуу гэх үү. ер нь намынхаа эсрэг явчаад одоо намыг шинэчилнэ гэвэл худлаа

  • зочин (October 15, 2014 8:56:57 am )

    Дарханы ардчилсан нам гэж юу байдагийн, дашуудын хувийн өмч биз дээ

  • na (October 15, 2014 9:54:30 am )

    Dashuudaas salah tsag bolson ene teneguudees bolj an zasalaj chadaagui udlaa bi nam bus demjmeer baidagch boldogui yumaa

  • jhg (October 15, 2014 3:42:37 pm )

    Baganuuriihan gej bas neg heden ineedtei nuhduud bna. Bolovsrol baaku, medleg baaku, hooson ambitsaar duursen shiree suudliin heruul hiisen heden hooson tolgoitoi batsaanuud. Yarij bgaa n hurtel ineed hurmeer jijighen bodoltoi.

  • darkhnaas (October 15, 2014 5:08:15 pm )

    Bichsen zuil n eronhiidoo hudlaa ym bn .unheer tm ym bol darhand ireed AN n ui l ajilgaatai taniltsaatsee .tegeed sanal bodloo ilerhiilj bolno .

antalya rent a car