Гадны иргэд манай улсын хууль тогтоомжийг зөрчих явдал тасрахгүй байна. Ялангуяа монгол охидоор зугаагаа гаргаж, биеэ үнэлэлтийг зохион байгуулах хандлагатай болов.
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн долоо хоногт ийм үйлдэлтэй вьетнам иргэдийг илрүүлжээ. Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо буюу Модны 2-т байрлах “Free” гэх нэртэй зочид буудал, караоке, алжаал тайлах үйлчилгээний газраас өнгөрсөн пүрэв гаригт цагдаагийнхан вьетнам иргэдийг саатуулсан байна. Тэд охидын биеийг үнэлүүлэхийг зохион байгуулсан байж болзошгүй үйлдэлтэй байсан бөгөөд хохирогч охид ч байжээ. Уг хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг шалгаж эхэлсэн байна. Тэд вьетнам авто засварын ажилчид байсан гэнэ.
Тус үйлчилгээний газарт өчигдөр 13:00 цагийн үед очиход үйлчлүүлэгчид эл хуль юм. Алжаал тайлах төв нь оройн 19:00 гэхэд хаалгаа барьдаг болохоор ямар нэгэн зөрчил гардаггүй гэж ажилчид нь хэлж байна. Харин бусад хүмүүс тэнд вьетнам иргэд байнга үйлчлүүлдэг, вьетнамуудын үүр болсон гэж хэлж болохоор гэцгээж байв. Тус газрын эзэн бололтой бүсгүй өнгөрсөн долоо хоногт болсон явдлыг эрс эсэргүүцэж, ямар ч хэрэг зөрчил гаргадаггүй байгууллага хэмээн өөрсдийгөө өмөөрөнгүй угтлаа. Тэрээр “Манай алжаал тайлах төвөөр зөвхөн эмэгтэйчүүд үйлчлүүлдэг, зочид буудалд хөдөөний голдуу хүмүүс буудалладаг. Манайхаар вьетнам иргэд үйлчлүүлдэггүй. Монголд вьетнамууд хэдэн зуугаараа байна. Тэд манайд хэрэг зөрчил гаргасан гэдгийг чи яаж мэдэж байгаа юм” хэмээн уурссаар хоцорсон юм. Харин тус газрын ажилтан болсон явдлыг баталж “Вьетнам иргэд архи уугаад цагдаагийнхан ирсэн юм билээ” гэж байв.
Хэргийн мөрдөн байцаалт өчигдрөөс эхэлж байгааг цагдаагийнхан хэлэв. Хуулийн дагуу вьетнам иргэдийг саатуулах боломжгүй учраас гадуур байцааж байгаа бололтой. Өөр эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр вьетнам иргэд монгол охидын биеийг үнэлүүлснээс гадна хилээр гаргадаг байсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хоёр охиныг хил давуулсан бөгөөд цагдаагийнханд саатуулагдахдаа ч ийм зорилготой байсан гэдгийг хэлсэн юм. Харин цагдаагийнхан энэ мэдээллийг няцааж байв.
Үүнээс гадна вьетнам иргэдтэй холбоотой хэд хэдэн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэнэ. Баянгол дүүрэгт л гэхэд биеэ үнэлдэг сүлжээг бий болгочихсон 5-6 вьетнам засварын газрынхныг шалгажээ. Охид 40-60 мянга, заримдаа 30-40 мянгаар биеэ үнэлдэг байна. Цагдаагийнхан саяхан хичээлийн шинэ жил эхэлж нийслэл хөл хөдөлгөөнтэй болоод ирэх үеэр саун болон зочид буудалд оюутан охидын биеийг үнэлүүлж байсан бүлэг хүмүүсийг саатуулсан юм. Сүүлийн үед энэ төрлийн хэргийн гаралт нэмэгдэж байгаа нь эцэг эхийн хараа хяналтгүй байдал, саун массажны газар болон зочид буудлууд олноор бий болсонтой холбоотой гэдгийг цагдаагийнхан хэлж байна.
“Зууны мэдээ” сонин
Эх сурвалж: www.zuuniimedee.mn
Холбоотой мэдээ
-
бодол (October 14, 2014 10:40:55 am )
хүмүүс одоо нэг талыг бариад хужаа нар л гээд байгаа хужаа бол эцсийн эцэст хужаа л байдаг байхгүй юу гэхдээ бас цаагуур нь вьетнам, солонгос зэрэг бусад улсуудаа бас хянах л хэрэгтэй ш дээ миний бодлоор монгол улс монголчууддаа хэт хатуу гадаадынханд бол жинхэнэ амьдрахад их таатай болоод байх шиг ээ тэд монголд бол бүгд л эх орондоо байгаагаасай л их жаргалтай байдаг гэнэлээ ш дээ сонсоод байхнээ, гэтэл монголчууд бид яагаад эх орондоо байж жаргаж чадахгүй байна аа өрнөөс өр цалингаас цалингийн хооронд л амьдарч байна ш дээ төр засаг миньдээ ард түмнээ нэг эргэж хараач ээ охид минь дээ ухаатай шиг байлдаа та нар минь уул нь эцэг дээдсээс өвөлсөн мундаг хүмүүс шүү дээ та нар минь…
-
happy (October 14, 2014 11:39:21 am )
yag unen shude eh oron min arail dordood bnda setgel mash ih uwduj bn yadaj mongol tsusiig buu holi buu buzralda busguichude ireeduige bod
-
zochin (October 14, 2014 1:47:59 pm )
kk nudeer uzciim shig ecbel uzmerch shig shaahiimaa ene cetguulch gh pizdaanyyd
-
MONGOL.tcus (October 14, 2014 3:22:10 pm )
gadnixnig arail dendvv dawraj bgashde manai uls xuja vitnam solongoschuudin vvr bolchxsonshd.
-
Zochin (October 14, 2014 3:47:12 pm )
Nudeer uzsen yum shig gej ene lalar ter vitnamuudiin gar hul bgaa daa mongol mongoloo l gehgui Bol vitnamuud chamaig gehuu malaa
-
Хурмаст (October 14, 2014 7:38:48 pm )
Ийм үзэгдэлтэй иймэрхүү аргаар тэмцээд улам л далд, ноцтой гэмт хэргийн шинжтэй болгоод байх юм. Хуулиар зөвшөөрөөд, эмнэлэг, хуулийнхны хяналт хамгаалалтанд оруулчих хэрэгтэй дээ.
-
Bolor (October 14, 2014 8:48:21 pm )
Mongol ulsyn huuliigmurduud muruuruu amidarch chadahgui bga bol zailuulaach ee naaduulaa
-
sssf (October 14, 2014 9:07:12 pm )
Vietnam Enetheguud ch harhnuud shuu dee. Mongold uurleed olshirch urjeed sunuunu duu
-
khn (October 15, 2014 12:01:11 am )
за тэгээд л гадныхан тэгсэн гэцгээх юм энэ бүхний цаана монгол хүн өөрсдөө байгаа гэдгийг бодох хэрэгтэй шүү, жишээлбэл гаднаа орж ирэх асуудлыг урилга, ажиллах байрны зөвшөөрөл, байрлах байр, ажиллах орчин бүрдүүлж өгөх энэ тэрээс авахуулаад монголчууд ард нь байдаг гэж сонссон юм байна, тэгээд яахав нөхдүүд энд аргаа олж байна ш дээ, цаашилбал энэ олон ветьнам засварын газрын ард /зарим/ эздүүд нь Монголнууд өөрсдөө байдаг юм билээ дээ
-
tolog (October 15, 2014 1:17:44 am )
Даварцан төлөг вэ
-
Иргэн (October 15, 2014 9:47:11 am )
эртээр витнам засвар ортол нэг засварчныг нь нэг монгол охин долоочих гээд байсан тэр лав биеэ үнэлэгч
-
zochin (October 15, 2014 8:51:43 pm )
Муусайн төлөгнүүдийг цагаан самар шиг нь бяц дэвсээд өг!
12 Comments