antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2014 18 comments

Д.Сумъяабазар: Ирэх оны төсөвт хууль зөрчсөн заалт олон байна

нийтлэсэн Admin

252f785af0d56e4b664ef0c43abdf705-УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Засгийн газрын бүтцийг өөрчилсөн. Удахгүй бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд УИХ-д өргөн барих гэж байна. Энэ үйл явдлыг та хэрхэн дүгнэжбайгаа вэ?

-Засгийн газрын бүтцийг Ерөнхий сайд энэ долоо хоногт өргөн барих байх. Төрийн бүтэц данхайсан талаар дээр, дооргүй ярьсан. Ер нь төрийн захиргааны орон тоог зөвхөн багш, эмч, төрийн албан хаагчидтай холбон ойлгох нь өрөөсгөл юм. Энд зөвхөн цалин, орон тооны асуудал ярьж байгаа юм биш. Би хувьдаа төрийн захиргааны албан тушаалыг багасгах хэрэгтэй гэж боддог. Өмнө нь би төрийн данхар бүтцийг багасгаж, цомхон чадварлаг болгох шаардлагатай байгааг хэлж, хэвлэлийн хурал хийж байсан. Энэ үеэр нийслэлийн бүтэц, бүрэлдэхүүн өдрөөс өдөрт данхайж байгааг, Засгийн газар ч ялгаагүй бүтцээ багасгах хэрэгтэйг Ерөнхий сайд болон нийслэлийн удирдлагуудад хандан уриалж байлаа. Нийслэлийн бүтэц орон тоо, удирдах ажилтны төвшинд маш их нэмэгдсэн шүү. Жишээ нь, дүүргийн Засаг дарга гурав, дөрвөн орлогчтой байна. УИХ-ын ажлын алба өмнөх Засгийн газрын үед 12-13 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол одоо 30 гарчихсан байна. Нийслэлийн хэмжээнд зөвлөхүүд, газар, хэлтсийн дарга нараас эхлээд төрийн захиргааны орон тоог замбараагүй их нэмсэн. Үүнтэй холбоотойгоор төсвийн зардал чих хэмжээгээрнэмэгдсэн. Цаашид ч нийслэл, төрийн ажлыг цомхон чадварлаг бүтцээр хийдэг болохыг шаардах болно. Харин Засгийн газар зургаан яамыг нэгтгэн бүтцээ цөөлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь хоосон хэлбэр төдий зүйл битгий байгаасай. Гаднаа цөөлж байгаа юм шиг хэрнээ зардал нь хэвээрээ байвал ямар ч ялгаагүй шүү дээ. Ер нь цаашдаа яам, агентлагууд, аймгийн засаг захиргааны бүтцийг илүү боловсронгуй, чадварлаг, цомхон болгох ёстой.

-Засгийн газар яамдаа нэгтгэж бүтцээ цөөрүүллээ. Харин одоо нийслэлийн удирдлагууд бүтэц, орон тоогоо багасгах ээлж юм биш үү.

-Энэ талаар УИХ-д шүүмжлэл дагуулсан асуудал ярих байх. Нийслэлийг төрийн захиргааны зардлыг багасгах, орон тооны бүтцээ цомхотгох шаардлагыг би Улаанбаатар хотын удирдлагуудад тууштай, хатуу тавих болно гэдгээ хэлмээр байна. УИХ үүрэг даалгавар өгч, Засгийн газар данхар бүтцээ цомхон болгох гэж оролдож байгаа нь нийслэлд ч сайн жишээ болох болов уу. Ерөөсөө улсын төсөв гэдэг татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Тэгэхээр татвар төлөгчдийнхөө мөнгийг зөв зохистой, үр ашигтай, хариуцлагатай зарцуулахыг сануулах нь бидний үүрэг.

-Ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ер нь ямархуу дүн нуруутай төсөв оржирсэн бэ?

-Ирэх оны төсвийн талаар гишүүд нэлээн асуудал ярина. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан байдал ч харагдаж байна. Төрийн түшээ юуны түрүүнд хууль батлах, дараа нь төсвөө батлах, Засгийн газрын оруулж ирсэн бүтэц, бүрэлдэхүүнийг баталдаг. Энэхүү чиг үүргийн дагуу Монголын төр үйл ажиллагаа явуулж байгаа. УИХ-ын гишүүд төсвөө батлахгүй бол яах ёстой юм. Энэ долоо хоногийн улс төрийн хүрээний гол сэдэв нь төсөв байх болно. Би төсвийн төсөлтэй танилцсан. Гишүүд эхнээсээ байр сууриа илэрхийлж байна. Ирэх оны улсын төсөв их л ойлгомжгүй байна. Өрийн удирдлагын тухай хуулийг хаврын чуулганаар оруулсан ч батлаагүй. Тийм байхад улсын өрийг ДНБ-ий 70 хувиас хэтрүүлэхгүй гэж төсвийн төсөлд заасан байна. Төсвийн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн заалт ч байна. Тэгэхээр УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг дээр ярих байх. Засгийн газрын бүрэлдэхүүнээс илүүтэй ирэх оны төсөв дээр анхаарал төвлөрүүлж, өрнөл явах болов уу. Өнгөрсөн оны төсвийг энэ оныхтой харьцуулж үзлээ. Илт хууль зөрчсөн зүйл олон байна. Өнгөрсөн онд ам.долларын ханшийг 1384 төгрөгөөр тооцож оруулж ирсэн. Харин энэ удаад 1750 төгрөгөөр тооцсон байна лээ. Эндээс үүсэх ханшийн зөрүүний алдагдлыг хэн хүлээх юм бэ. Дээрээс нь хэд хэдэн татвар нэмэх тухай ярьж байна. Хотын татвар, малын хөлийн татвар, үл хөдлөх хөрөнгө, автомашины татварыг хоёр дахиннэмэгдүүлэхээр заасан байна. Нэг талаасаа бүтцээ цомхон болгоод хэмнэлт гаргах гээд байгаа юм шиг мөртлөө татвар нэмэгдүүлж, иргэддээ хүндрэл учруулж болохгүй.

-Сургууль, цэцэрлэг шинээр барихгүй. Ерөнхийдөө бүтээн байгуулалтын ажил хийхээргүй байна гэх юм. Энэ талд та ямар бодолтой байна вэ?

-Төсвийн хөрөнгө оруулалтад өнгөрсөн жил царцаасан барилгын ажилбагтсан болов уу. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүрэгт спорт цогцолбор бариулах гэж нэлээд хөөцөлдсөн. Он дамжсан төсөв дээр нэмээд 1.1 тэрбум төгрөг хуваарилахаар болсон ч өнөөдөр ажил ч хийгээгүй, мөнгө нь ч орж ирээгүй байна. “Авлигажсан төсөв” гэж цоллоод байсан хүмүүсээс хариултыг нь сонсоно гэж бодож байгаа. Өнгөрсөн онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгээгүй ажлууд энэ онд ямар ч дүн, цаг хугацаа байхгүй багцалсан дүнгээр орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ гэсэн хувилбараар орж ирсэн байна. Нийслэлийн есөн дүүргийн ажлыг багцлаад Улаанбаатар хотод өгөх жишээтэй. Үүнтэй холбогдуулаад төсвийн хөрөнгө оруулалт 550 орчим тэрбум төгрөг байна гэж ярьж байсан. Үүний 350 тэрбумаар багш ажилчдын цалингийн асуудлыг шийднэ гээд нийслэлд эрхийг шилжүүлсэн. Тэгэхээр Улаанбаатар төсвийн энэ их зардлыг дийлж чадах болов уу, үгүй юү гэдэг асуудал гарч байна.

-Таныг “Улаанбаатар хотыг нүүлгэх нь” гэжшүүмжлэх хүмүүс байна. Яагаад ийм шүүмжлэлд өртөх болов оо?

-МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаагийн хувьд намын дотоод ажилд анхаарал хандуулахаас гадна нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт санаа, бодлоо хуваалцдаг. Тиймээс нийслэлийн МАН болон Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо хамтран Улаанбаатар бүсийн зөвлөгөөнийг өнгөрсөн сарын 15-16-ны өдрүүдэд “Бидний шийдэл, шинэ хот, хамтдаа шийдье” уриан дор зохион байгууллаа. Ер нь Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудал бий. Монгол Улсын иргэдийн 50 орчим хувь нь нийслэлд ажиллаж, амьдарч, сурч байна. Үүнийг дагаад шийдвэрлэвэл зохих асуудал ч олноор урган гарч байна. Бид “Шинэ хот, бидний шийдэл” гэдэг санааг дэвшүүлсэн. Гэтэлхэсэг хүн “МАН-ынхан Улаанбаатарыг нүүлгэх нь” гэж ярьцгаасан. Зориуд мушгисан мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээж байсан. Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн даргын хувьд шинэ хот бий болгох нь зөв зүйтэй гэсэн бодолтой байна. Нийслэлийн иргэн бүр орчин үеийн өнгө үзэмжтэй тав тухтай хотод амьдрахыг хүсч байгаа шүү дээ.

-Нийслэлийг нүүлгэх яриа өмнө нь гарч байсан. Шинэ хот бий болгох ажил санал, санаачилгын төвшинд яваа гэжойлгожболох уу?

-Улаанбаатар хотод тулгамдаад байгаа олон асуудлыгшийдэхийн тулд шинэ хот бий болгох санал гаргасан. Наад зах нь Улаанбаатарын ундны нөөцийн асуудлыг хэрхэх вэ гэдэг асуулт байна. 1977 онд хийсэн судалгаагаар нийслэлд 284 мянган куб.шоо.метр цэвэр усны нөөцтэй гэсэн тооцоо гарсан. Үүний дараа ч Японы “Жайка” байгууллагатай хамтарч нарийвчилсан судалгаа хийсэн. Түүнээс хүн амын өсөлтийг дагасан авто замын түгжрэл, агаарын бохирдол зэргийг ямар замаар шийдэх вэ. Жилд дунджаар 65-70 мянган автомашин замын хөдөлгөөнд нэмэгдэж, ачааллыг ихэсгэж байна. Нийслэлийн хүн ам сүүлийн гурван жилд байнгын өсөлттэй байгаа. Мөн уурын зуух, цахилгаан станц, босоо яндангаас гарч байгаа утааг яах вэ гэдгээ шийдэж чадахгүй байна. Эрдэмтэн, судлаачидтай ярилцаж байхад нэг хүнд жилдээ 203 килограмм хорт бодис ногдож байна гэсэн мэдээллийг дуулгаж байсан. Үүнийг аюулын харанга гэхгүй өөр юу гэж нэрлэх ёстой вэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярьж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Дээрх асуудлыг шийдэх судалгаанд суурилсан мэдээллийг Улаанбаатар бүсийн зөвлөгөөнөөр танилцуулсан. Улаанбаатар хот ачааллаа даахаа болилоо. Агаарын бохирдол, замын түгжрэлийн талаар иргэдийн бухимдлыг барсан тоо баримт гарна шүү. Тиймээс бид шинэ хот бий болгох санал, санаачилга гаргаж, энэ хүрээнд гишүүд дэмжигчдийнхээ санал бодлыг сонссон. Улаанбаатар хотыг дахин төлөвлөлтөд оруулахын тулд нийслэлээ орчин үеийн өндөр хөгжилтэй хот болгохын тулд яах аргагүй шинэ хотынасуудал ярьж таарна. Энэ нь Улаанбаатарыг нүүлгэнэ гэсэн үг биш. Энэ бол зөвхөн санаа шүү. Эхний байдлаар Төв аймгийн Лүн, Зуунмод, Өвөрхангай аймгийн Хархорин, Багануур, Багахангайг санал болгож байгаа. Нэг зөвлөгөөн дээр шинэ хоттой болгох асуудлыг хөндлөө гээд хот нүүчихдэг юм биш л дээ. Эрдэмтэн, судлаачдын нарийн тооцоо судалгааны үндсэн дээрнягталж байж үүнийг цогцоор шийднэ. Түүнээс биш зарим хүний яриад байгаа шиг Улаанбаатар хотыг нэг өдөр л нүүлгэх эвсэл нэрийг нь авах гээд байгаа юм биш.

Ц.Оюунтунгалаг

– See more at: http://www.unen.mn/content/40918.shtml?alias=#sthash.QboPdG0L.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Зочин (October 14, 2014 9:12:40 am )

    энэ юу мэдэхэв дээ зайлуул тэр бөхөө л барилдахгүй. хүн нээрээ өөрийгөө голохгүй юм даа

    • duugai baich (October 14, 2014 1:39:21 pm )

      zaa chinii uluu ni haana baigaay iluu yum bol hiigeech

  • Anonymous (October 14, 2014 9:38:28 am )

    Huniig buu bas

  • Anonymous (October 14, 2014 9:46:07 am )

    oyuntungalag aa, setguulchid ee ,khunee olji yariltslaga awch bai l daa ,ikh sonin sanagdaad baina , uur ertunts deer baigaa chi yum shig , orts khaalgaa anduurchikhsan yum shig

  • цээгий (October 14, 2014 11:07:49 am )

    зөв шүүдээ зоригтой хийх хэрэгтэй шүүдээ ус байхгүй бол Улаанбаатар байхгүй л гэсэн үг одоо Улаанбаатарт орж ирхэд ёсой бөөн стерес ёстой аймаар хот болсон байна шүү

  • Anonymous (October 14, 2014 11:43:20 am )

    ene buh chini gishuun bolson yumuu odoo medej avlaa gej

  • Гэрэл (October 14, 2014 11:47:01 am )

    энэ ингэж бас дугардаг л юм байна.

  • Anonymous (October 14, 2014 2:56:37 pm )

    za odoo bolidoo mongol uls dampuurch gyitslee. ene amitan ulsiin tosov gej yu baidgiig meddeg l yum baixdaa.

  • зочин (October 14, 2014 3:17:10 pm )

    Энэ сумъяабазр чинь уих-ын гишүүн байсан юм уу? ийм тэнэгүүдийг сонгосон хүмүүс нэг л бишээ?

  • Зочин (October 14, 2014 8:22:29 pm )

    Бехчуудийг дахиж их хуралд сонгохгуй шуу. Яасан шуналтай юм. Авгайгаа зодохгуй явбал барав. Энэний эдийн засаг мэдэх гэж хаашаа харсан юм байдаг юм. Бухнийг мэдэж чаддаг юм шиг пээдийгээд, Монголын циркийг цирк шиг цирк байлгаж чадахгуй байж та нарын гишуун болох гэж юу байдаг юм. Даварчихсан юмнууд галзуурчээ.

  • зочин (October 14, 2014 8:27:35 pm )

    Бехчуудийг УИХ- ын гишуун болоход ард тумэн дургуй байгаа биздээ. Ичихгуй юмнууд. Та нар шиг юмнууд МУ- ын мандуулдаггуй юмаа. Гадаад хэл ч олигтой эзэмшээгуй юм ард тумнийг удирдах юм гэнэ. Сайхан ярьж дахиад гишуунээр зууралдах аргаа хийж байхад, зев зев гэнэ шуу ядарсан ч юм болдоо. Чааваасаа ийм юмыг сонгохоор энэ улс яаж еедлех юм бэ?.

  • Zochin (October 14, 2014 9:45:16 pm )

    Zailuul tosov gej ug haanaas sursan um boldoo . Neg tuslah ni zaaj ogson um bolov uu. Uchiriig ni naad nohor chini oloogui l bgaa. Hunees sonsonool yrij bgaa bh daa. Namiin nohod ni tiim ch sain bish um bna lee ih l muu neleh um bilee hoorhiig

  • zochin (October 14, 2014 10:13:08 pm )

    Энэ сумьяабазар болимоор юм ямарч боловсролгүй байж бөх барилдаачээ чамд тэр л зохинл

  • zochin (October 14, 2014 10:49:53 pm )

    Манай улсын боловсролтой мундаг залуучууд зөндөө л байгаа ш дээ даанч сонгуульд орох мөнгө байхгүй болохоор сумьяабазар мэтййн ямарч боловсролгүй донгйо юмнууд гарахаас яахавдээ дорой ч төртөй юм даа

  • Munh (October 14, 2014 11:35:40 pm )

    Энэ одоо юугаа мэддэгийн. Ичих булчирхай гэж алгаа. Хох инээд хурчихлээ

  • zochin (October 14, 2014 11:47:09 pm )

    Hvn biee daichlaad b.l ym surdag ym.

  • arigunaa (October 14, 2014 11:54:09 pm )

    Sumyabazar boh hvnii huvid sain boh gedegtei hen ch margahgvi.ter sain boh.harin uls toriin huvid ter turshlaga bagatai.ene hvn ym sursan baij bolno.bi nam ene ter gej busdig ylgavarlan gaduurhadaggvi.hiliin dees alhaad l mongolchuud bvgd adilhan l shvv dee.ene man-n gishvvn,.ene an-n gishvvn gej hen ch bidniig helehgvi…bid evtei baiya.yagaad busdig muulj doromjilj taashaal avaad b.g ym be ene bol nvgel.hvn doromjloh hamgiin gutamshig.

  • Тооноо (October 15, 2014 9:11:01 am )

    Сумъяабазар бол асар их бүр маш их мөнгө олох зорилгоор,өөртэйгээ таарсан муу хүмүүсийн дэмжлэгээр,улс төрд орж ирсэн хүн…Энэ хүн бөх байхдаа ч тийм сайн бөх байгаагүй, дандаа бохир аргаар барилддаг,өөдгүй санаатай сэтгэлд нь хэзээ ч хүнийг хайрлах юу ч байгаагүй,үргэлж сэтгэл санаа нь мууд урваж явсан,үргэлж хүнийг хорлож явдаг байсан учир гавитай амжилт гаргаж чадаагүй бөх Сэтгэл санаа зүрх сэтгэл нь муу учир энэ хүн ард түмнийг хэзээ ч төлөөлж чадахгүй,хий хоосон худал ярьж сонгогчдын толгойг эргүүлж,юу ч хийж чадахгүй харин эцэст нь зөвхөн өөрөө л яаж хулхидаж баяжиж болдогийн жишээг яруу тодоор харуулах болно. Эрхэм сонгогчидоо та бүхэн ядаж зөв хүнээ олоод сонгож чаддаг байх хэрэгтэй учир нь улс орон ард олны ирээдүйн сайн сайхан амьдралтай шууд холбоотой асуудал, та сонголтоо зөв хийвэл таны үр хүүхэд үр удам чинь эрүүл саруул сайхан орчинд гачигдах зовох зүйлгүй амьрах болно. та дахин дахин битгий хулхидуулаарай.

antalya rent a car