antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2014 1 comment

В.Путин цэргүүдээ эргүүлэн татахаар болжээ

нийтлэсэн Admin

dainӨнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Оросын салан тусгаарлагчид болон Украины армийн тулаан өрнөж байгаа билээ. Тэгвэл Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн бүс нутагтай хиллэдэг Ростов суурингаас 17600 цэргээ эргүүлэн татахаар болсон тухай хэвлэлийн атташе Дмитрий Песков мэдээлэв. Кремлийн эрх баригчид Ростов суурин дахь цэргүүд сургуулилтад оролцож байгаа гэж тайлбарласан ч Украин, Барууны удирдагчид салан тусгаарлагчдыг зэвсгээр хангаж, дайчдаа тулалдуулсан гэж буруутгасан юм. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр В.Путин цэргүүдээ эргүүлэн татахаа мэдэгдсэн бол АНУ-ын удирдагчид 40 мянган цэрэг байрласан хэвээр гэж үзэж байв. Энэ таамгийг батлаж, наймдугаар сард Оросууд Украин руу цэрэг, танк илгээсэн нь нотлогдсон ажээ.
Украины гал зогсоох гэрээ үр дүнгээ өгөлгүй тулаан үргэлжилсэн хэвээр байгаа тул Европын холбоо Оросын эсрэг хоригоо цуцлахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Энэ хооронд Донецк хотын төв нам гүм байгаа ч нисэх онгоцны буудалд ширүүн тулаан өрнөсөөр байгаа ажээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

antalya rent a car