antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2014 13 comments

Ц.Оюунгэрэлийг З.Бат-Отгоны, Н.Батбаярыг Б.Сарандаваагийн лекцэнд суулгая

нийтлэсэн Admin

b208545247fce78boriginalМанай нийгэм нэгэн үеэ бодвол гэрэл гэгээтэй, шүтэх, харах сонсох юмтай болсон хэмээн хөөрцөглөдөг нь худлаа биш аж. Чингисийн удмын Хунтайж тодрохоос эхлээд юм юм л болж байна. Мөнгөгүй болчихвол Б.Сарандаваа хатагтайд очоод мөнгө төгрөгөө дуудуулчихна. Мөнгө нь авгай хүүхний халаасаар урсаад байгаа түшээд хүртэл очоод нэг сан тавиулчихаар болоод явчихна. Олон хэл сурах гэж олон багш хөлсөлж, дөрөв таван жилээр сурах ч хэрэг алга. Арго багшдаа очоод 25 хэлээ тэр дор нь сурчихна. Царай зүс энэ тэрд бол санаа зоволтгүй. “Орифлем”-ын  Оюунгэрэлээр нэг сайн үйлчлүүлчихэд л хангалттай.

Суу билэгтэй ухаантай хүүхэд төрүүлье, сод байя гэвэл З.Бат-Отгонд хандахад л болно. Тэр ч бүү хэл манай Төрийн түшээдэд хүртэл ийм ид шидтэн бий. Хэрвээ та тэнгэр дээд язгууртан Өүлэн эх, Бөртө хатан, Дондогдулам хатантай уулзъя гэвэл УИХ-ын гишүүн Д.Арвинд хандахад л хангалттай.

Энэ мэтчилэн манай нийгэм хачин сайхан болчихсон шүү дээ. Эдгээр зүйлийг яах гэж дурдаад байна вэ гэвэл манай Төр дээрх шидтнүүдээ ашигламаар байгаа юм. Мөнгө төгрөг хомс, валютын ханш өндөр болчихсон энэ үед муу “фортуна” Н.Батбаяр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан нарыг л зүхэх юм. Цаадуул нь ч ой муутай юм даа, зайлуул. Хажууд нь ийм сайхан улс аж төрж байхад очоод нэг сайн сан тавиулж, лекцэнд нь суучихгүй юм.

Шуудхан хэлэхэд Б.Сарандаваагаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт нэг сайн сан тавиулж, түүний лекцэнд нэг сар суулгамаар байгаа юм. Яадгийм. Лекцных нь мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс л гаргачихна биз. Эсвэл бонд гаргасан ч болно. Ер нь Ерөнхий сайд, Ч.Улаан энэ тэр ч гэсэн суувал таарна. Төрөөс тусгай хөтөлбөр гаргаад зохион байгуулсан ч болно шүү дээ.

Одоо тэр өөрийгөө эмэгтэй Чингис гэх нь халаг байгаа З.Бат-Отгоны лекцэнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийг олон цагаар суулгамаар байгаа юм. З.Бат-Отгон ямартай ч манай Соёлын сайд шиг хэдэн хэлхээтэй ясыг үндэсний их соёл, өв уламжлал хэмээн эргүүтэхгүйсэн дээ. Тэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гэж нэг дүүрчихсэн нөхөр байна. Түүнийг Арго багшийн хичээлд суулгаж, хормойн явдлыг нь Хунтайж П.Даваанямаар засуулж, хир буртагийг нь “Орифлейм”-ийн Оюунгэрэлээр нэг сайн угаалгах хэрэгтэй. Дэргэдээ ийм дэлхий шиг хүмүүстэй байж тэднийгээ нэг сайн ашиглаад ав л даа.

 

А.Гал

– See more at: http://www.unen.mn/content/40844.shtml?alias=yellow#sthash.iuSnLJfV.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • бүдүүн залуу (October 13, 2014 10:49:36 am )

    шал хэрэггүй юм бичиж байхын оронд зай болооч

  • ц.а (October 13, 2014 11:09:43 am )

    Энэ одоо юу бичээд байгаа бичээч вэ.Өөрөө мөнгөө төлөөд суухгүй юу тэр балайчуудынхаа мунхруулгад.Сурталчлаад байгаа юм уу хаашаа юм. Иймэрхүү юмнуудын эрээчсэнийг нийтэлж байхаа боливол яасийн.

  • Тэмцэгч (October 13, 2014 12:50:11 pm )

    САЙХАН САНАА БАЙНА ADMINAA. ёГТ САНААГ ЧИНЬ ЗАРИМ НЬ ОЙЛГОХГҮЙ БОЛ БИТГИЙ ТОО. МОНГОЛЫН ТӨРД БАЙГАА, ЭРХ МЭДЭЛД ОЧСОН НӨХДИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ БИД ОДОО ТАНЬДАГ БОЛЖ ДЭЭ. ТЭМҮҮЖИН МЭТЭД ОЛОН ЖИЛ ХУУРТЛАА ДАА.

  • ёх (October 13, 2014 12:52:15 pm )

    Ц.Оюунгэрэлийн ЭНЭ байгаа бодит байдлыг хошин шогоор ирэрхийлсэн юм биш үү

  • sain bna (October 13, 2014 1:20:48 pm )

    sain bna

  • лаа (October 13, 2014 1:21:32 pm )

    энэ олон элийрлүүдийн аль нь ч үнэн биш амьдрах лнэг арга нь юм байхаа даа хөөрхий сарандаваа , арго, оюунгэрэл. давааням нар бүүр болиосой батотгон жаахан уншдаг байхаа сарандаваагийн мунхруулга ч хэрээс хэтэрч байна даа хүмүүсээ

  • OMT (October 13, 2014 2:09:37 pm )

    hooe tsaad Batbayr chin sarandavaagiin bagsh ym bishuu

  • нагий (October 13, 2014 3:08:19 pm )

    зөв зүйл бичсэн байна

  • Zochin (October 13, 2014 3:33:32 pm )

    Ha ha ha eszoi ineng olood dhoglochih umaa. Iim myndag soda humuustei baihad yls oron doroitohgui l bh yvhirtai,getel niigem humuusiin setgehui yadyyrahiin hireer ene uzegdeluud chin iluu gazar abdag um bishuu

  • boogii (October 13, 2014 4:22:39 pm )

    shal teneg yum bichij bh yum. erguu har maluud

  • Bantan (October 13, 2014 9:24:57 pm )

    Bantan

  • Zochin (October 13, 2014 9:57:38 pm )

    Bi neg lamd uzuulsen chini Tanaih bandidaa gal tahiul gesen yumaa. Oron suutsand amidardag bolohoor gal tahij chadahaa bailaa. Yaj gal tahih tuhai henees asuuval boloh bol

  • ZUV (October 14, 2014 5:23:36 pm )

    UNEN L BNA SH DE UURUU BICHEEGUI BJ HUNII BICHEND DUGNELT HIIGEED

antalya rent a car