antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2014 3 comments

Прокуроруудыг атгасан базууд

нийтлэсэн Admin

“Лайв Энержи Групп”-ын Ерөнхийлөгч гэхээс гадна лицензийн луйварчин гэх бараан тодотголыг дагуулж ирсэн Амалхааны Эрдэнэбат гэх этгээдийн бизнесийн эрх ашиг улсын эрх ашигтай харшилж байгаа талаар мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа гардаг ч, тэр цэвэр нэгэн шиг өдийг хүрч ирсэн. Үүнийх нь цаана тэр хууль хүчний байгууллагын нөхдүүдийг худалдаж авчихаад байдаг нь нөлөөлж байгаа гэж хэлэх эх сурвалжууд бий. Тэгвэл  Амалхааны Эрдэнэбат гэх асуудлаас салдаггүй нөхөртэй холбоотой анхаарал татсан шинэ мэдээлэл байна. Тэрбээр  их хэмжээний тамхины бизнес эрхэлдэг гэдгээрээ тодорхой хүрээлэлдээ танигдсан Б, Э нарын залуусыг   дарамтлан, шантаажилж 1 сая ам.доллар нэхсэн байдаг. Яг л кинон дээр гардаг шиг  тэдэн рүү хэд хэдэн залуусыг явуулан зодуулж, сүрдүүлэн рекет хийлгэсэн асуудалд нь Баянгол дүүргийн цагдаагаас  эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч, уг хэрэг прокурор дээр очоод хаагдсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Амалхааны Эрдэнэбат нь гурван жилийн өмнө  Б, Э нартай хөрөнгө оруулагчийн хэлбэрээр хамтарч ажиллах нэрийдлээр 4 сая ам.долларын зээл авахуулж байсан юм байна. Гэвч өнгөрсөн хугацаанд тэр мөнгийг нь хувьдаа завшчихсан аж.

Харин Б, Э нарын хувьд Амалхааны Эрдэнэбатад авч өгсөн зээлийн өр ширээ өөрсдөө чадах ядахаараа зохицуулж ирсэн гэж байгаа юм. Гэтэл дээрээс нь нэрмээс болж дахин 1 сая ам.доллар шаардан, рекетлэсэн учраас Амалхааны Эрдэнэбатыг цагдаагийн байгууллагад өгсөн ч, хэрэг нь прокурорын шатанд очоод л замхардаг жишиг дахин давтагдсан гэж байгаа юм.  Баянголын цагдаад анх шалгагдаж эхэлсэн рекетийн хэргийг нь хаахад Баянгол дүүргийн болоод Нийслэлийн прокурор хоёр эрхэм  идэвхийлэн ажилласны цаана  нэгэн томоохон  прокурор  зогсож байгаа гэх мэдээлэл байна.

Тэгвэл Амалхааны Эрдэнэбатын луйврын хэргүүдийг хуульд “нийцүүлэх” тал дээр идэвхитэй ажилладаг өмгөөлөгч Тангуд овогт Бодьхүүгийн Батзаяа нь тэрхүү  прокурорыг Нийслэлийн прокурорын газар  томилогдон очсоны дараа   авлигын сүлжээндээ элсүүлэхээр ажиллаж байгаа гэх мэдээлэл байдаг.

Төрийн хөрөнгөөр хайгуул хийн, нөөцийг нь тогтоосон “Шивээ Овоо”-гийн уурхайн лицензийг  хувийн компанийнхаа мэдлийнх болгож, Шинэ шивээ” ХХК-ийн нэрээр орж ирсэн  30  000 000 ам, долларын 70 хувийг хувьдаа авсан гэхчлэн дандаа сая сая ам.доллараар хэмжигдэх луйврын асуудлуудтай нэр холбогддог Амалхааны Эрдэнэбат өөрийн  хууль  бус үйлдлүүдийг нуун дарагдуулж хамгаалахаар удаа дараа хээл хахууль  өгсөн гэх мэдээлэл хуулийн байгууллагад хүргэгдэж байсныг өмнө нь хүргэсэн.

Тэр дунд анхаарал татсан нэг мэдээлэл байсан нь “…Амалхааны Эрдэнэбатаас нэр бүхий албан тушаалтнуудад өгсөн авилга хээл хахуулийг түүнд үйлчилдэг өмгөөллийн компанийн захирал өмгөөлөгч Тангуд овогт Бодьхүүгийн Батзаяа   санаачлан зохион байгуулж, гардан гүйцэтгэж байсан  болно. Б.Батзаяа нь А.Эрдэнэбатын баз хүргэн юм. Энэхүү өмгөөлөгч Т.Батзаяа нь А.Эрдэнэбатын  гадаад болон дотоодын иргэд компаниудыг залилан мэхлэх  хууль  бус үйлдлүүдийнх нь баримт бичгүүдийг хууль ёсны мэт хэлбэрт оруулан боловсруулж, холбогдох ажилтнууд албан тушаалтнуудтай хуйвалдан, мэргэжлийн ёс суртахуунаа уландаа гишгэж, өөрөө завсраас нь ашиг хонжоо олж явдаг нь бодитой зүйл билээ…”  хэмээн бичсэн байсан. Тэгвэл  “Anand & Batzaya LLC” компанийн захирал, хуульч Б.Батзаяа нь томоохон асуудлуудыг шийдэхдээ хууль хяналтын байгууллагын нөхдүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, үйлчлүүлэгчдэдээ ашигтай байдлаар шийдвэрлэж ирсний цаана нийслэлийн   прокурор байсан Н.Гантулга тэр хоёрын дотно харилцаа нуугдаж байсан бол өдгөө шинэ  прокурортой ойр түншилж байгаа харагдаад байна.

Б.Батзаяагийн тухайд тодотгон өгүүлэхэд Олон улсад үнэлэгдсэн Монголын хуулийн фирм гэх тодотголтой “Anand & Batzaya LLC” компани нь уг чанартаа улстөр, эдийн засгийн томоохон бүлэглэлүүдтэй өндөр түвшинд түншилж ирсний дотор хуудуутай асуудлууд ч цөөнгүй бий гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. 2003 онд байгуулагдан гадаад, дотоодын хуулийн этгээд, байгууллага, иргэдэд нарийн мэргэшлийн хууль зүйн үйлчилгээ үзүүлж ирсний дотор бизнесийн бүх төрлийн үйл ажиллагаанд хууль зүйн үйлчилгээг үзүүлж ирэхдээ улстөр орсон олон асуудлууд дээр ажиллажээ. Тухайлбал, МАН-ын ноёрхлын үед С.Баярын дэмжлэгтэйгээр бизнес нь цэцэглэсэн “Жаст” групптэй шууд холбогдох Хадгаламж банкны наймааны асуудал, Эрдэнэт үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” компаниас “Жаст” группд зээлийн баталгаа гаргаж өгсөн асуудал, Олон овоотын лицензийн наймаа, МИАТ-ийг хойш нь татахаар Монголиан Эйрлайнсыг байгуулсан түүх, улсын хөрөнгөөр хайгуул хийн, нөөцийг нь тогтоосон “Шивээ Овоо”-гийн уурхайн лиценз хувийн компанийн мэдэлд шилжсэн асуудал гэхчлэн анхаарал татах олон зүйл дээр “Anand & Batzaya LLC” компани хууль зүйн үйлчилгээ үзүүлж ирсэн аж.

Түүнчлэн мөн л луйвраар замнасан Амалхааны Эрдэнэбат УЕПГ-ын томчуудад  500 мянган ам.доллар сайн дураараа хандивласан, ер нь Монголын хууль хяналтын байгууллагыг 3 сая ам.доллароор гартаа оруулна хэмээн хэлж ярьж яваагийн цаана Б.Батзаяа гэдэг базынх нь сүр хүч нуугдаж байдаг байх нь.

Эх сурвалж: Grandnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ЗОЧИН (October 13, 2014 12:25:49 pm )

    энэ Анужин авгай чинь нэг эмэгтэй дүүтэй тэрнийх нь нөхөр прокурор юм байна даа. Эд нар чинь луйврынхаа мөнгөөр хаад ноёд шиг тансаг амьдардаг, учир нь одоо л олдлоо, бөөн луйварчид юм шив дээ.

  • Zochin (October 13, 2014 3:46:24 pm )

    Paah,ene Anyjin chin ene lyibarchnii ehner ni baisan umuu eooh,oboo chadbartai emegtei gej boddog baisan chin ard ni tom mungu bas hamt yabdag dur uzuulsen hun bish baigasai

  • mar (October 13, 2014 7:53:17 pm )

    Anujin bolosroltoi, mongol emegteichyydiin gerel gegee yum.

antalya rent a car