Ардчилал, эрх чөлөөтэй нийгэм нь хүнд өөрийнхөө хүссэн сонирхсон зүйлийг хийх боломжийг олгодогоороо давуу талтай. 70 гаруй жил социалист, шашингүй үзэл баримтлалаар хүмүүжиж ирсэн Монголын нийгэм 1990-иэд онд хэн бүхэнд эрх чөлөө олгосон Ардчилсан нийгэмрүү шилжин оров. Нэг намын үзэл баримтлалд тулгуурласан төрийн тогтолцооноос олон намын системтэй төр засаг улс орны эрхийг барих болж, хүмүүсийн шүтэх эс шүтэх эрх чөлөө нээлттэй болсон. Олон жил хаагдмал, боогдмол байсан шүтэн бишрэх эрх чөлөө нээлттэй болсонтой зэрэгцэн уламжлалт буддизм болон европийн христицзм, түүний олон арван урсгал чиглэлүүд монголын нийгэмд нэвтэрч, иргэдийн шүтэх эрх чөлөөний илэрхийлэл болж эхлэсэн. Үүний зэрэгцээ ид шид, далдын сүр хүчинд нийгэм бүхэлдээ итгэж байсан эмгэнэлтэй, инээдэмтэй ч гэмээр дүр зураг тэртээх 1990-иэд оны эхээр гарч байсан гэдэг. Тэр цаг үеийг бодвол өнөөдөр хүмүүсийн итгэл үнэмшил харьцангуй тогтвортой болсон ч нийгмийн тодорхой хэсэгт зориулан ид шидийн гэмээр ”үйлчилгээ” үзүүлдэг хэсэг бүлэг, түүнийг нь хүлээн зөвшөөрч аялдан дагалддаг хүмүүс байсаар л байна.
Ерөөс ид шид далдын сүр хүчинд итгэх итгэл нийгэмд өндөр байна гэдэг нь тухайн улс оронд шинжлэх ухаан, мэдлэг, оюуны санааны байр суурь дорой буурай, нийгмийн ихэнх хэсгийн хувьд боловсролын төвшин дундааас доогуур байгаагийн шинж гэдгийг судлаачид аль хэдийнэ олж тогтоосон байдаг. Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө хөдөлмөрлөж, хичээж зүтгэж сайн сайхан болгох ёстой атал хэн нэгэн хөндлөнгийн зөн билэгтэн, бурхан сахиус туслаж амьдралыг нь өөдлүүлж өгнө гэдэг юу л бол. Монголчууд бидний зөн билэгтнүүдэд итгэх итгэлийг ОХУ-ын “Зөн билгийн тулаан” хэмээх хагас шоу хэлбэрийн нэгэн ТВ-ийн цуврал нэвтрүүлэг улам бүр хурцалж өгдөг бололтой. Энэ нэвтрүүлэг нь Орос улсдаа гарахад шоу гэдгийг нь хэдийнэ мэддэг оросууд тоож үзэхээ байсан гэдэг юм билээ. Харин манайхан дугаар алгасахгүй үзэж, “Зөн билгийн тулаан”-ны Монгол хувилбарыг бид хэд хэдэн удаа хийсэн байдаг. “Зөн билгийн тулаан”-ы монгол хуулбарын анхны дугаарт оролцсон зөн билэгчдийг үнэхээр ид шидтэн байх гэж итгэсэн зохион байгуулагчдын итгэл талаар болж, анхны дугаараа дуусгаж амжилгүй завсарлуулсан гэдэг. Харин дараа дараагйин дугаарын “бага зэрэг шоу хэлбэрт оруулж, тавилттай” болсноор үзэгчдийг нэлээд татсан.
Бидний итгэлийн энэ орон зайн дээр Оросын “Зөн билгийн тулаан”-ны ялагчид хэмээх шоу нэвтрүүлгийн жүжигчид ирж чамгүй мөнгө халааслаад буцаж байна. Бүр монголын улс төр, олны танил хүмүүс тэдэнд үзүүлэхээр мөнгөө дугаарлан зогссон гэж байгаа.
Дараагийн ээлжинд элэг нэгт Монголчуудынхаа итгэл сэтгэл дээр дөрөөлөн халаасыг нь “гөвдөг” хэсэг бүлэг хүмүүс байх. Тэдний араншинг мэддэг зарим нь “Мөрөөдлийн баг” гэж нэрлэсэн байх юм. Эдгээр хүмүүсийн жишээ болгож ”Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандавааг авч үзье. Хамгийн сонирхолтой нь UB palas-ийн 3000 хүний суудлыг “Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа шиг дүүргэж, тасалбараа нь шагийн өндөр үнэ хүргэсэн ямарч уран бүтээлч, хамтлаг дуучид, эрдэмтэн мэргэд байхгүй гэдэг. Тэрээр “Бид мөнгөний боол биш мөнгө бидний боол” хэмээх лекцэндээ мөнгөтэй болох дараах аргуудыг хэлжээ. Тухайлбал,
– мөнгө минь өсөн арвижиж, мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай, миний мөнгө борооны дараах мөөг шиг маш хурдан олон болж өсөн үржих болтугай гэж түрүүвч рүүгээ шивш
– мөнгөө долларт шилжүүлэн гэртээ хадгал
– муурын зулзагыг 6 сартай байхад нь гэртээ авч тэжээ, тэгээд 7 хоног бүр алтан саванд хийж угаал үйлдвэл мөнгийг чинь арвижуулна гэжээ.
Дээхнэ үед хүүхэд байхдаа уншиж байсан “БУРАТИНО” номонд гардаг Алиса үнэг, Базилла муур хоёр Буратиногийн зоосыг залилж авахын тулд газарт булуулаад шидэт тарни зааж өгөөд маргааш нь олон зоостой болгоно гэж залилдаг хэсгийг санагдуулж байна.
Эрүүл хүний ухаанд багтамгүй ийм зүйлд бид итгэх ёстой гэж үү. Б.Сарандаваа ядуу зүдүү амьдарч байгаа, сэтгэлгээний хувьд доогуур яваа ард түмнээрээ баахан тохуурхаж, тэдний талхны мөнгийг хаман авч, үүнийгээ өөртөө мөнгө олох арга болгож байгааг бид хэдий болтол үл тоож хандах вэ?
Нийгмийн оюуны санааны хоосон орон зайн дээр ийнхүү “тоглодог” хүмүүстэй Хотын дарга Э.Бат-Үүл хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. Хотын мээр: “10 мянган төгрөг барьж даллаад мөнгөтэй болгодог Сарандаваа, өөр хэн хэн ч гэнэ үү, хунтайж гэгчлэн элий балай зүйл ярьдаг хүмүүс ямар олон болсон юм бэ? Тэднийг үзэхээр мөнгөө өгөөд Бөхийн өргөөнд дүүрэн ирчихсэн хүмүүс ямар өрөвдмөөр юм бэ” гэж халаглажээ.
Ийнхүү бид гадна дотнын “зөн билэгтэн” гэх луйварчдын “хялбар олз” хэдий болтол бид болох вэ?
Нийгмийн олонх хэсгийн амьдрал ядуу зүдүү байгаа “орон зайн”-д тоглолт хийдэг дараагийн хүмүүс бол улс төрчид. Тэд сонгууль дөхөхөөр улс орны эдийн засгийн байдлын хувьд боломжгүй байгааг үл харгалзан хүмүүсийн саналыг авахын тулд тэдэнд хэрэгтэй байгаа мөнгө, орон сууц өгнө гэж популист амлалт өгдөг. Бас ядуу сонгогчдыг мөнгөөр худалдан авахад амар байдаг. Мэдээжийн хэрэг түүнд сонгогчдын олонхи нь итгэж сонголтоо өгдөг ч бодит байдал дээр тэр нь хэрэгжих боломжгүй байдаг. Сонгогчид боловсролтой, баян байхыг улс төрчид хүсдэггүй нь үүнтэй холбоотой.
Энэ бүхний төгсгөлд иргэд та бүхэн юунд итгэх, юунд эс итгэх эсэхээ эргэж нэг харна биз ээ …, та бидний итгэл зарим хүмүүст олз болж байгааг ухаарна гэдэгт найдаж байна.
Ц.Мөнх
Эх сурвалж: www.ugluu.mn
Холбоотой мэдээ
-
энэрэл (October 07, 2014 12:54:36 pm )
хөөрхий дөө, хүн сэтгэлийн амьтан, сэтгэл санаа өөдрөг, санаагаа зөв явуулж сайн хөдөлмөрлөж чадвал хэн ч сайхан амьдарна, хүний хий гэснээр сайхан амьдрах юу л бол, ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ, САЙН ЯВАХ САНААНЫХ ГЭДЭГ ДЭЭ
-
buugiib (October 08, 2014 12:29:05 am )
Монгол хүн тэнэг байдын ялангуяа мориноосоо буучихаар.уг мориндоо мордож байгаал бодвол 2 толгой арай илүү сэтгэхгүй юу. Нөгөө Очирбатаасаа эхлээд л дашцэрэндээд л. Тээр жил нефьтээр нүүрээ угаалуу дээлээ тосодлуу нөгөөх нь хэлж өгсөн гэсэн.тэгээд л баяжсан гэнэлээ.арабууд шиг л. За за тоглосийн гэж хэлэхгүй бол итгээд маргааш хот дүүрэн халтар царайтай аллергитай улсууд гараад ирэх вийдээ. Хатуу хэллээ шүү ТОГЛОСИЙМАА.итгэчих вийдээ
-
-
зочин (October 07, 2014 3:41:36 pm )
Энэхүү соён гэгээрүүлэх нийтлэлийг олон хүн уншаасай.
-
Zochin (October 07, 2014 4:46:09 pm )
ebropt hamgiin undur hugjiltei ornyydiin delguur,goo saihnii buteegdehuun zardag delguuruudiin haana ch Orifleim syragyu.Hybi hun tom goo saihnii uildbert hiilgeed yafyy ornyydad siljee bolgon zardag baraa um bn lee.
-
Zochin (October 07, 2014 4:58:45 pm )
sarandabaa anh 3,4 horoolod 1-2 uruu bairand hun ruu arhi shurshij tashyyrdaj eheksen,getel odoo yamr bolsong hun bur medne.hUn bolgonii hayag,ytasnii dygaar temdegledeg,hen ashigtai undur alvan tyshaaltai bn,ter huntei nuhurludug.Aylga minjind daragdsan,alt,sybdand ymbasan delgii daahgyu bayan bolgohiig bid hiijee.1 hanaar duuren uruu ch toogoo aldsan gytal botink.Hezee umsuj dyysah um buu med.Ubchtei ,zoblontoi humuus ih ochdog,elegnii ahbadartai egch min ochij zoligt gargaad l dyyssan,eooh aimshigtai um
-
haha (October 07, 2014 6:15:30 pm )
erguu astnuud
-
zogii. (October 07, 2014 8:46:06 pm )
yzeh neg ni yzej l baina biz.tiim uhaantai yum bol yzehgyi l baina biz.ene bol asuudal bish.
-
hun (October 07, 2014 9:27:45 pm )
iim yunuudiin ugend itgedeg 21 onoos ul salav hahahahahahahahhahahahahahahahah peska
-
туг (October 07, 2014 11:04:08 pm )
мөнгөө залилуулсан бол хохь нь шоу гэдгииг мэдсээр баиж би та бүгдэд мөнгө олох өсгөх арга зааж өгье хөдөлмөрлөх ажил хиих мгл д баихгүи жижиг дунд үилдвэр нээх сэтгэх сарандаваагиин аргаас дээр арга баигаа биз дээ
-
Suren (October 07, 2014 11:13:15 pm )
Oyunii yaduural, ene olon hudlaa deed surguuliudiin haluural,,, mgl-d tur gej bna uu,.?!!
10 Comments