antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2014 4 comments

Х.Бат-Ялалт: Бид Ерөнхий сайдыг огцортол нь тэмцэнэ, АТГ, ҮХЦ-ийг ажлаа хийтэл гомдлоо хүргүүлнэ

нийтлэсэн Admin

0000000000000000000000456578“Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.

МАН-ын Шинэчлэлийн хороо болон “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнийхөн хамтран Ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг тавиад байна. Та бүхний тэмцэл Ерөнхий сайдыг огцортол үргэлжилнэ гэж ойлгож болох уу?

 

-Тийм. МАН-ын Шинэчлэлийн хорооныхон Ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг тавьж байгаа юм. Манай хөдөлгөөний зүгээс ч гэсэн өнгөрсөн есдүгээр сарын 10-ны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг сайн дураараа огцрох шаардлага тавьсан. Бидний тавьж байгаа шаардлага яг адил учраас нэгдэж, ерөнхий сайдыг огцрох хүртэл хамтарч тэмцэе гэсэн санамж бичигт гарын үсэг зурж, хамтран тэмцэж байгаа. Улс төрийн нам сайхан, муухай гэж ярихаасаа илүү улс эх орныг удирдаж байгаа хүмүүсийн хийж байгаа үйлдэл, эрх мэдлээ ашиглаж байгаад нь анхаарал хандуулах хэрэгтэй байна.

-Та улс эх орныг удирдаж байгаа хүмүүсийн эрх мэдлээ ашиглаж байгаад анхаарал хандуулах хэрэгтэй гэлээ?

-Бидэнд эрх мэдэлтэн шинээр төрөх нь сонин биш, тухайн хүн нь юу хийж байгаа нь сонин. Ажиглаад байхад эрх мэдэлтнүүд дандаа эрх мэдлээ худалдах, өөрт олгогдсон эх мэдлээ бусдад ашигтай нөхцөл байдал болгох гэж оролддог буруу жишиг тогтоод байна. Тусгай зөвшөөрөл, тендер, төслийг хэн нэгэнд давуу байдлаар олгож, шан харамж авдаг, бүлэглэлүүдтэй хамтарч ажилладаг төрийн үйл ажиллагааны буруу чиг хандлага үүсээд байна. Үүнийг л өнөөдөр бид зогсоохын тулд тэмцээд байгаа юм.

-Танай хөдөлгөөнийхөн Ерөнхий сайдыг огрцуулах шаардлагыг тавиад байна. Гэвч Засгийн газраас шинэ бүтэц УИХ-аар хэлэлцүүлээд эхэлчихлээ шүү дээ?

-Ерөнхий сайдыг огцрохыг шаардсаар байх болно. Засгийн газрын шинэ бүтэц оруулж ирж байна гэдэг маань огцрох үндэслэл нь ш дээ. Энэ бол яаж өөрийн албан тушаалаа авч үлдэх вэ гэсэн зальтай хүний арга.

-Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцэд дахин өргөдөл гаргаж байна. Өмнө нь таны гаргасан өргөдлийг үндэслэл муутай гээд буцаасан шүү дээ?

-Бид өнөөдөр Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргаж байгаа. Өргөдлөө Ерөнхийлөгчийн саяхан “Open door” сонинд өгсөн ярилцлагыг хавсаргаад өгч байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд болон Хууль зүйн сайдын Төв аймгийн хорих төвд очиж, сэжигтэнтэй уулзсан үйлдлийг нь “Энэ чинь байж болохгүй алдаатай зүйл” гэдгийг дүгнээд хэлчихсэн байна шүү дээ. Ерөнхийлөгч хууль бус гээд нотлоод Үндсэн хуулийн Цэц Ерөнхий сайд болон хууль зөрчдөг Хууль зүйн сайдаа хамгаалаад байх юм бол хэнд хандах ёстой юм бэ. Ямартай ч бид АТГ болон Үндсэн хуулийн Цэцийг ажлаа хийтэл нь өргөдөл, гомдлоо өгөх болно.

 orgodol12

orgodol13

Н.Батаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • айсуй (October 07, 2014 7:05:39 pm )

    шантаж сезо ХХК захирал Батялагдалд эмээ уу тариагаа хийлгэ чи дүрдээ орчихоод эргүүтээд байх юм. Та нарын өвчин Намар, Хавар сэдэрдэг гэж танай эмч Шархадны Цэ эмч хэлдэг үнэн байна

  • Yalalt huu (October 07, 2014 11:07:46 pm )

    Bolichih zaluu zugeer l baival deergui yu hiih ajil oldohgui aaviinhaa tolgoigoor oroldoj baigaad algani amt uzeh viii. Chamd l neg uls turuur oroldoh ni dutaj . Irgenii zorig ded darga bolhosnoos hoish durdee orood l guigeed baih bolj boli za

  • Yalalt huu (October 07, 2014 11:10:54 pm )

    Zaaval chi neg namar taivan baigaa ard tumni tsusiig huurguj suudal olj suuh sanaa baina uu zan muutai uchir huntei taarhuu zaluu

  • бүтээгч (October 08, 2014 4:47:02 pm )

    иймэрхүү эрийн шинжээ гээсэн нөхдүүд монголд их болжээ. амьдралдаа ганц удаа ч болов бүтээлч ажил хийж үзсэн үү

antalya rent a car