Орос, Хятадын төрийн тэргүүнүүдийн айлчлал ойрмогхон болсны дараа дээрхи хоёр улс Монголын нутгаар дайран өнгөрөх төмөр замын бодлогоо ний нуугүй илэрхийлж, санасандаа хүрцгээсэн гэж хэлж болно. Өнөөдрийг болтол сунжирсан нарийн, өргөн царигийн асуудал сонин биш болж, Монгол Улс хоёр хөрштэйгээ эв найртай оршин тогтнох бодлого барьж, ёстой л нэг “Хоёулаа миний хүү” гэдэг шиг юм болохоос өөрцгүй байдалд хүрэв. Наад зах нь ОХУ-ын РЖД-гийн ерөнхийлөгч ноён В.Якунин төмөр замыг цахилгаанжуулж, үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн нь тус салбарын удирдлагууд болон улс төрчдийн хорхойг гозолзуулжээ.
Үүнээс өмнөхөн ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг албан үүргээс нь чөлөөлж, оронд нь С.Баатаржавыг томилсноор Хууль зүйн сайдын хурандаа нарыг бөөнд нь огцруулах “Барбаросс” төлөвлөгөө нэн даруй хэрэгжиж эхэлсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч Намрын чуулганы эхээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, зарим нэг сайд нарыг ажлаас нь огцруулна гэж мэдэгдсэн нь төмөр замын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг ямар нэг байдлаар унагаж, оронд нь түүний суудалд залрах гэсэн хүмүүсийн марафоныг эхлүүлжээ. УБТЗ-ын Хангамжийн газрын даргаар ажиллаж байсан н.Наранбаатар дарга, түүний орлогч н.Баярсайхан нарыг саяхан Б.Билэгтийн хүмүүс гэх нэрээр ажлаас нь халжээ. Чингээд зогсолгүй Хангамжийн газрын шинэ даргаар Ерөнхийлөгчийн ах Ц.Арсландоржийг томилсон байна. Ийнхүү өндрөөс унасан Б.Билэгтийн “гарын хүмүүс”-ийг цагдаад ч, төмөр замд ч ажилгүй болгож эхэлжээ.
Харин үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг дан ганц Монголын тал буюу Зам, тээврийн сайд А.Гансүх дур мэдэн өөрчлөх эрхгүй агаад зайлшгүй Зөвлөлийн хуралд саналаа оруулж, олонхийн дэмжлэг авсан тохиолдолд түүнийг огцруулах боломжтой аж. Үүнээс үзэхэд ардчиллынхан хаа сайгүй л өөр өөрийн хүнээ боломжийн суудалд залчих санаатай нэг нэгэнтэйгээ ил, далд үзэлцэж, нэхий дээлээ уралцсаар байна.
Чингээд зогсохгүй Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийж, ажилгүй дарга нарын тоо нэмэгдэх сургаар яамдын түшмэлүүд ёстой л нүхээ малтана гэдэг шиг юм болж байгаа аж.
Эх сурвалж: Маш нууц сонин – See more at: http://www.wikimon.mn/content/57205.shtml#sthash.Wv0fp9bE.dpuf
Холбоотой мэдээ
-
Зочин (October 07, 2014 1:59:51 pm )
Еронхийлогч одоо юувдээ! Ахыгаа шахуулаад л нэр хундээ алдаж байх юм. Ингээд л ам ажил хоер нь зороод байдаг юмаа. Яалтайч билээдээ!
-
МОНГОЛ ХҮН (October 07, 2014 2:45:28 pm )
ЭЛБЭГДОРЖИЙНХОН, ОТГОО ХЭМЭЭГЧИЙНХЭН ЭРДЭНЭТЭЭР ДҮҮРСЭН ШҮҮ.
ЯАСАН ИХ ШУНАЛ ВЭ? ХАНАЖ ЦАДАХ БОЛООГҮЙ ХҮҮРНҮҮД ҮҮ?
-
-
Anonymous (October 07, 2014 2:25:21 pm )
HUDLAA HOV HUTGASAN YUM BICHHEE BOLIOCHEE. HUNIIG HIISEN AJLAAR NI L DUGNE.
-
d.ganbold (October 07, 2014 3:17:33 pm )
bilegt bol jinhene mujik.ter bosood li irne.ardchilsan namiig ylahad ih uureg guitsetgesen hun.
-
Zochin (October 07, 2014 4:51:38 pm )
sarandabaa anh 3,4 horolold jijigheen 1 uruu bairtai ehelsen,odoo mash tom hybiin sumtei,energiin tub nertei.Hybiin tom housetei,jeep ynasan,bylga munursun bayan abgai.Yun huniig eruul bolgoh be,arhi shurshij tashyyrsaar baigaad l bayasan,houseniihaa 1 hanaaar duuren unetei gytalyyd,uruu ch toogoo aldsan.bid ene huniig bayan bolgojee.Ehleed uuruu tashyyrddag baisanaa suuldee huneer tashyyrdyyldag bolson ni aimshigtai.Hort habdar tyssan aabiiga abaachij tadhyyrdyylj yabsandaa haramsaad barshgyu ,ymarch tys boloogyu
-
mongol (October 07, 2014 5:27:35 pm )
AN,MAN geed l songuuliar garch irj dongoson nohduudiin byluu huvaah ajillagaa bolj baina daa. Yr ni Mongol ulsad iim zasaglal heregetei ch ym uu ugui ch ym uu. Ihenhdee zovhon alban tushaal amin huviin asuudal l yrigddag bolj.
-
arai yumaa Erunhiilugchuu (October 08, 2014 6:47:01 am )
Ulsiin tergyyn hyn bj turiin tusgai alband Arslandorjiinhoo hyyg tamgiin darga bolgoson odoo aawiig ni. Aaw hyy 2 uuriinhuu chadlaar ajild oroochee.
-
ГОО ВАН (October 08, 2014 8:42:12 am )
Ц.Элбэгдорж тэг, ингэ гэж хэлээгүй байлгүй ил далд долигнох гэсэн хүн олон байна шүү дээ
-
аигэн (October 08, 2014 12:10:51 pm )
Ерөнхийлөгч ахыгаа энэ албанд тавьсан байсныг болиулсан гэж дуулсан. Ах Арландорж нь ах л бухсмдуу байгаа сураг дуулдсан
-
agi (October 08, 2014 12:51:40 pm )
одоо л нэг зөв замдаа орлоо
-
Зочин (October 08, 2014 1:17:36 pm )
Энэ хүн бол ямар ч мэдлэггүй, зөвхөн мафийн сүлжээний хүн байхаа.
-
ЗОЧИН (October 08, 2014 2:06:09 pm )
Ангийн анд Арсландорждоо баяр хүргэе. Сайн ажиллаарай. Чамайг ер нь аль намын харъяалалгүй гэдгийг бид мэдэж байгаа.
12 Comments