antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2014 1 comment

Ирэх намрын хувь заяаг шийдэх “Эрх баригч Элсний 13”

нийтлэсэн Admin

saasУИХ-ын намрын нэгдсэн чуулган хэдхэн хоногийн дараа эхлэнэ. Ерөнхийлөгч энэ үеэр эзгүй байна. НҮБ-ын чуулганд оролцож байгаа.

УИХ-ын дарга энэ намрын чуулганы од нь байх боловуу?! Учир нь түүнийг тойрсон элдэв яриа, таамаг, цуу, хардлага, сэрдлэг өчүүхэн ч үл зогсоно. Ялангуяа энэ намрын чуулганы эхний асуудлууд олон нийтийн анхаарлыг онцгой эхээр татаж буй билээ.

УИХ 2014 оны 12 сарын 1 гэхэд 2015 оны Улсын төсвийг баталсан байх учиртай. Мэдээж Ерөнхий сайдын ам гарсан “Бүтцийн өөрчлөлт”-ийг үүнд бас бодолцох учиртай. Юу боллоо гэж 19 яамны төсөв баталчхаад “За одоо бүтцээ ярьцгаая”гэхэв эхлээд бүтэц дараа нь төсөв яригдана. Тэгвэл МАН-ын 26 гишүүн дээр нэмэгдэн Н.Алтанхуягийн кабинетийг “янзлалцаж”өгөхөд өөрсдийн гэх үүргийг өндөрөөр биелүүлэх гишүүд өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Тэдгээр хүмүүсийг улс төр судлаачид, төрийн өндөр албан тушаалтнуудын зөвлөх, ажиглагчид ийнхүү тайлбарлаж байна.

1. З.Энхболд : Түүнийг дараагийн ерөнхий сайд хэмээн хэвлэлүүд аль хэдийнээ цоллочихсон. Гэхдээ тэрээр хар цагаан таг дуугуй байсаар л байна. Намрын чуулганд түүний үг үйлдэл олон таамгийн хариуг өгч Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяаг хэрхэхийг шийдэлцэхэд жинтэй хувь нэмэр оруулах буйзаа.

2. Л.Цог : МАХН –даа асар их нөлөөтэй тэрээр анхнаасаа “давхар дээл”-ний эсрэг явсан. Хэдий түүний нам одоогийн ЗГ-т байгаа хэдий ч хамгийн хатуу ширүүн шүүмжлэлээр булах тохиолдол ч байдаг. ЗГ-т томоохон өөрчлөлт хийхийг байг гэх газаргүй энэ үед өнгөрөгч намрын чуулган дээр Ерөнхийлөгчийн урдаас босч хашхиран хурал хаяж гарч явсан цөс ихт улс төрч хэнээс ч айхгүй нь мэдээж юм. Тэр Н.Алтанхуягаас айхгүй, худалдагдахгүй.

3. Р.Амаржаргал : АН-ын гишүүн гэхэд хэцүү биш гэхэд бас хэцүү. Эдийн засгийн хямралд хариуцлага хүлээе огцруулж өгнө үү гэхэд АН-ынхан нийтээрээ “үгүй”хэмээн авч үлдсэн. Одоо тэрээр АН-ын бүлгийн хуралд суудаггүй. Засгийн газрыг заримдаа бут ниргэсэн ярилцлага нийтлэлүүдийг хэвлүүлдэг. Хамгийн сүүлд тэрээр “АВРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР”хэмээх шинэ брэндийг бий болгосон үүнийхээ төлөө ч явна гэдгээ хэлсэн.

4. Х.Баттулга : Түүнд уг нь АН-ын ҮЗХ-ны 3/1 байдаг. Гэвч Алтангадаст нам даруулсаар багагүй хугацааг ардаа үдлээ. Энэ намар “Төмөр замын царигийн асуудал” ахин сөхөгдөх бөгөөд БНХАУ төмөр замын транзит тээврийн гэрээг Монголд хамгийн ашигтай, дэлхийд байхгүй нөхцөл тавьж сүүлдээ “Бид нар ер нь наад төмөр замыг чинь өөрсдийн хөрөнгөөр бариад өгч болно шүү”гээд буцсан нь мэдээж түүнд аянга ниргэх мэт болсон нь мэдээж. Төмөр зам өргөн царигтай байх ёстой гэдэг дээр юу ч хийхээс буцахгүй гэдгээ илэрхийлсэн тэрээр Н.Алтанхуягийн хамсаатнуудтай нь Алтангадас фракцыг ахиж сэргэхгүй болтол нь бут ниргэхэд хамгийн их үүрэгтэй оролцоход байг гэх газаргүй юм.

5. Ж.Батзандан : Монгол улсын ирээдүйн Хууль зүйн сайд. Тэр өлхөн чадна. Хуулийн тал дээр түүнтэй маргаад нэмэргүй. Европт сургуулийг нь үзээд, иргэний хөдөлгөөнөөр амьдрал дээр туршаад Ц.Нямдоржтой хуулийн цэц булаалдан дээр дороо оролцож 461-р ангид хүртэл хэдэн сар суугаад амжсан. Үнэндээ бүх шатаар нь явсан түүнд одоо айх гайхах эргэлзэх худалдагдах юу ч үлдээгүй гэхэд болно. Хамгийн найдвартай ар тал түүнийх. Гудамжинд гарахад нь түрхрээд босох дэмжигчид түүнд бий.

 

6. М.Зоригт : Сүүлийн үеийн залуусын дунд ихээхэн нэр хүндтэй. Цахим орчинд бол түүнтэй ярих ч юм байхгүй. Түүнийг Сүхбаатар аймгийн худалдаад авчихсан гэдэг боловч түүний найрсаг харилцаа түргэн шуурхай байдал хөнгөн шингэн маневр нь давуу тал. Санхүүгийн хувьд бүрэн хөл дээрээ тогтсон цөөхөн улс төрчдийн нэг. БНХАУ-ын дарга Ши Зинпинийг ирхэд нь “Хөөе манайхаан цуглсан дээрээ хэдэн асуудал шийдмээр байна”гэж танхим дүүрэн орилж Ерөнхий сайдын хамгийн хатуу харцыг шагналд нь авсан зоригтой залууд одоо ухрах араа байхгүй.

7. С.Одонтуяа : АН-ын хамгийн оюунлаг эмэгтэйчүүдийн нэг тэрээр хамгийн үзүүртэй санааг тэр гаргана. “Засгийн газрын шинэ бүтэц дан дээлтэй байх ёстой шинэчлэл хийвэл хийсэн шиг хий!”хэмээн хатуу мэдэгдэж байна. Тэрээр одоо эмэгтэй гишүүдийн оройд нь явна уу гэхээс дарга дагаж далдайх нэгэн бишээ. АН-ыг газартай сацуу байхад элсэн орж мөрлөн өндийлгөсөн хүмүүсийн нэг бол мөнөөсөө мөн. Зарчим байр суурь хатуу. Засгийн газрын бүтцэд хатуу хяналт тавьж ажиллах нь гарцаагүй.

8. Р.Бурмаа : Уг нь түүнийг Н.Алтанхуяг тэргүүтэн басах хэрэггүй байсан юм. Давхар дээлний асуудал дээр эсрэг байлаа гээд намаас хөөх, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах гээд ихээхэн айлгах тактик хэрэглээд Ц.Нямдоржийг огцруулж дөнгөж байсан хуульч хатагтайн энд хүрэх яагаачгүй байна гэдгээ АН-ын нялх дарга нар ойлгосон байх учиртай. Женкогийн хамгийн итгэлт хувришгүй сэтгэлтэй баруун гар болж хариу нүүх өрөгөө бодон суугаа Монголын “толгой”хуульчийн нэг түүнд утасны зангилаагаа тайлах таатай боломж айсуй.

9. Л.Эрдэнэчимэг : Түүнд бусад улс төрчид шиг хэн нэгэн сайдын царай харж суух зав ч байхгүй, хүсэл ч байхгүй. Үнэхээр хиймээр юм байвал өөрөө хармаанаасаа мөнгөө гаргаад л хийчхэж чадна. Зармчын төлөө хатуу ажиллах нь тодорхой. Ажил хэрэгч, дайчин бүсгүйд одоогийн Засгийн газар яг л яст мэлхий мэт байдаг нь мэдээж. Сүүлийн үед Засгийн газар болон АН-аа хүчтэй шүүмжилж шуугиан тариад байгаа. Бизнесмэн бүсгүйн үг төмөр мэт хатуу тул тэрээр хариуцлага тооцох боломжийг алдахгүй Эрүүл мэндийн салбарт хүчээ өгч сайд болохыг ч үгүйсгэхгүй юм. УИХ-д байгаа ганц эмч бөгөөд Баабарын хэлдгээр “Мэргэжлийн засгийн газар”-т байх ёстой хүн мөнөөсөө мөн юм.

10. Г.Уянга : Түүнд энэ УИХ-ын бараг гаргасан шийдвэр болгон эхнээсээ авахуулаад таалагдаагүй гэхэд болно. Журмын нөхдийг нь хорьж цагдаж одоог хүртэл хэлсдүүлж байгаад үнэн голоосоо эмзэглэж хүлээн авдаг. Давхар дээлийг эсэргүүцэж байсан байр сууриасаа өчүүхэн ч хөдлөөгүй эрхэм гишүүн Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг анхааралтай ажиглаж бас ч гэж хатуу шаардлагаа тавина гэдэг нь эргэлзээгүй юм. Урт нэртэй хууль, сонгуулийн амлалтууд, Оюу толгойн гэрээний өөрчлөлт зэргийг дэмжих сайд гаргана хэмээн ил тод зарлах буйзаа.

11. С.Ганбаатар : Цалин нэмэхгүй бол тэр хэнийг ч дэмжихгүй, Оюу толгойн гэрээг өөрчлөхгүй бол тэр хэнийг ч дэмжихгүй, Ц.Мөнхбаярыг суллахгүй бол тэр хэнийг ч дэмжихгүй, уул усаа хайрлахгүй бол тэр хэнийг ч дэмжихгүй ер нь л тэр хэнийг ч дэмжиж байгаагүй.

12. Д.Батцогт : Саяхан тэрээр МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслээс албан ёсоор гарсан байдаг. Давхар дээлний ид хэрүүлийн үеэр намаа орхиод сул гишүүн болсон байдаг. Машинаар бол туулах чадвар мөн өндөр. Энэ намрын чуулганы томоохон сенсаацуудын эзнээр тодрох магадлал их байгаа. АН-ыг тэр дундаа “Шонхор”фракцыг сонгох нигууртай. Улс төрийн байр суурь маш хатуу өнгө мөнгө дагаж хуйлраад байдаггүй тул Засгийн газрыг байранд нь тавих сонирхол өдөр тутмын сонинуудад өгсөн ярилцлагад нь их цухалздаг. Түүнийг эгнээндээ элсүүлж авсан нам орчин үеийн улс төрийн шинэ нэвтэрхий толь авсантай ижил юм.

13. О.Баасанхүү : Хамгийн барьцгүй бөхчүүдийн нэг гэж хэлж болно. Өнгөрөгч хавар Х.Тэмүүжингээр туг тахичих дөхсөн. УИХ-ын байнгын хороон дээр 3 хан гишүүний дэмжлэг авч хариугүй унахын даваан дээр өргөдөлдөө татаж авсан тул Х.Тэмүүжин хэсэгтээ амар амгалангаа эдэлж байна. Тэр хэзээ л бол хэзээ юу л бол юу ч хийж мэдэх овжин эр. Хэдийгээр эрх баригч намын нэр дор байгаа ч Н.Алтанхуяг тэргүүтэн ялангуяа ХЗ сайд Х.Тэмүүжингийн хар дарсан зүүд гэхэд болно. Дараагийн Засгийн газарт эрхэм гишүүний дайралтад өртхөөргүй үг дуу хоолойг нь хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрөх хуулийн сайдтай болохоос нааш О.Баасанхүү барилаа тавихгүй нь мэдээж юм.

Эдгээр 13 гишүүний дараагийн дэс дугаарт Д.Ганбат, Г.Баярсайхан нарын гишүүдийн нэрс явж байгаа авч Байнгын хороон дарга хэмээх албан тушаалаар амаа үдүүлцгээсэн хэмээгдэж байгаа тул ямар нэгэн улс төрийн эр зориг гарган зарчимч шаардлага тавьж ажиллана гэхэд бэрхтэй. Гэв гэнэт л цэлмэг тэнгэрээс аянга буудаггүй юм бол УИХ-ын элдэв дээдийн хурган албан тушаалуудаар амаа үдүүлсэн гишүүдийг нь эдгээр эрхмүүдтэй харьцуулахын ч аргагүй.

Сүүлийн үед бөөн цөөнөөрөө энд тэнд уулзах уулзалтууд нь ихсч, улс төр судлаачид, тоймчдын хараанд хамгийн их өртөж байгаа эдгээр эрхмүүд энэ намар нэг юм дуулгахвийдээ!


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (September 23, 2014 11:29:58 pm )

    ali ali praktsuud uhaantai l baitsgaa l da. shvvmjlel heregtei. gehdee zuv buruu vildlvvd deer sain hyanalt taviad, hoorondoo ilen dalangvi iariad hamgiin gol ni togtvortoi ajillah ni chuhal… anhnaasaa sain yariltsaad zuv hvnee songoh bsan da…

antalya rent a car