Найруулагч Н.Наранбаатар шинэ уран бүтээл “Сүүлчийн шөнө” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол тус кино хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах бөгөөд анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд удаан оршиж байдгийг өгүүлэх юм байна.
Киноны голд дүрд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Соёлын тэргүүний ажилтан О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, Баярмаа, залуу жүжигчин Т.Билэгжаргал, Н.Мөнгөнсүх, О.Дөлгөөн нар тогложээ.
Харин уг уран бүтээлд жүжигчин О.Дөлгөөн бүрэн нүцгэлжээ. Ээж болоод удаагүй байгаа жүжигчин бүсгүй өнгөрсөн зунаас эхлэн уран бүтээлдээ эргэн орсон юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ganaa (September 23, 2014 7:04:26 pm )
Mash sain jujigchin um shig sanagddag. Yavaandaa Ganchimegees iluu bolno doo. Demjij bna
-
Anonymous (September 23, 2014 8:57:35 pm )
Goe xaragdj b.a
-
zochin (September 24, 2014 11:12:50 am )
Hetsuu ch mergejil yumaa da kk
-
zochin (September 24, 2014 7:09:47 pm )
ugasa ganchimgees sn
-
Шарав (September 25, 2014 7:51:38 pm )
хайран жүжигчин хүүхдэрхүү, яаж бгн, нүцэглэдэг нь шал тэнэг
5 Comments