antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2014 5 comments

“Цагаан захтай” луйварчидад хариуцлага тооцох цаг ирсэн

нийтлэсэн Admin

white483347065201409230914Нэг үеэ бодвол хууль шүүхийн байгуулага “цэвэршиж” байна. Дарга нарын үг, тэдний дохио зангаагаар асуудлыг шийддэг байсан шүүхээс хараат бус шүүх рүү шилжих шилжилт аажим гэлээ үргэлжилж байна. Гэвч Монголын төр, иргэд, аж ахуйн нэгжийн өмчийг хууль бус луйварын аргаар өөртөө авдаг, ингэхдээ хууль шүүх, прокурорын байгууллагын албан тушаалтнуудыг авлигадах юму шантаажлах замаар  бусармаг үйлдлээ хэрэгжүүлдэг цөөн хэдэн олигархи компаниуд өдийг хүртэл амь бөхтэй оршсоор иржээ. Энэ бүхэнтэй хууль шүүхийн шинэчлэлийн  бодлогийн хүрээнд  хатуу  тэмцэхээр ажиллаж байгаа Монгол улсын Ерөнхийлөгчид бид талархахын ялдамд түүний энэ тэмцлийг Монголын ард түмэн,  олон нийт, ТББ-ууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид дэмжин ажиллах учиртай.

Авлига,  луйвар,  хууль бус үйлдлийн  эсрэг тууштай ажиллахаар зориг шулуудан зүтгэж байгаа Ерөнхийлөгч  маань ганцаардах ёсгүй. Түүний хойно Монголын ард түмэ, олон нийт “асаалттай танк” шиг зогсож байж гэмээнэ энэ тэмцэл амжилтанд хүрэх учиртай.

Үүний тулд  хууль бус  үйлдэл, элдэв луйварыг “гардан зохион байгуулж” ирсэн луйварчдыг баримттайгаар илчлэн олон нийтэд хүргэх, улмаар шүүх хуулийн байгууллагын хараа хяналтанд оруулах нь энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ТББ-ууд болон  сэтгүүлчдийн журамт үүргийн нэг хэмээн үзэж  байна. Эс бөгөөс тэдгээр луйварчдын “гар хөл” болж  Монголын төр,  хууль шүүхийн байгууллагад гүн бат шигдсэн  “шалзнууд” өөрсдийн луйвар, хууль бус үйлдлээ улам бүр далд, нууц хэлбэрт шилжүүлэн үйлдсээр байх болно. Ингээд тэд “хувалз” болтлоо өсөж, Монгол төрийг үгүйрүүлж, ард түмнийг  ядууруулан үлдээх болно.

Нийгмийн баялагийг хууль бусаар хувьдаа  завшидаг, энэ үйлдлээ хууль шүүхээр сүр далайлан байж хэрэгжүүлдэг “мэргэшсэн луйварчдын” үйлдлийг таслан зогсоох талаар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлага гарган ажиллаж байгаа нь тун сайшаалтай. Тэрээр  УИХ-ын  2013 оны хаврын чуулган нээлтэд оролцож хэлсэн үгэндээ: “… эсвэл идэх уухын донтонгууд эмээл хазааргүй  юм шиг аашилдаг, хууль үйлчилдэг, эс үйлчилдэг давхаргын хямрал дэлбэртлээ даамжирсан үе бас байсан юм шүү. Одоо тийм адгийн ёсзүй бүрэн алга болоогүй  ч  хорхойтсон баавгай шиг аашилдаг байсан нөхдүүд үүр үүрэндээ шургасан…, ...мөнгөний өмнө хууль  мөхөстдөг байсан, одоо хуулийн өмнө мөнгө мөхөстөж эхлэж байна..., Одоо мөнгөр шийдүүлдэг хэрэг жишээ авах хэмжээнд хүртэл цөөрч байна. Цөөхөн ч гэлээ энэ хэрэг мэдээж тодорхой хуульчтай, тодорхой хүнтэй холбоотой асуудал…, дураараа дургидаг байсан цагаа санагалзагчид Монголын нийгэмд өрнөөсн шударга ёсны хувьсгалыг зогсооно гэвэл санааны гарз… Монголын төр авлигачдын атганд байсан үе бий, одоо тэр нүгэлт савраас аажмаар ангижирч байна… ” 

Ерөнхийлөгчийн хэлсэн дээрх үгэнд дурьдагдаж  байгаа “эмээл хазааргүй мэт аашилдаг идэх уухын донтонгууд” хэн вэ, “хууль эс үйлчлэх  давхарга” хаана байсан вэ, “мөнгөөр асуудлыг шийдэж” ирсэн тодорхой хуульч, тодорхой хүмүүс  аль нь  вэ?

Үүнийг  олон нийтэд гаргах цаг нь болсон.

Монголын  үе үеийн  эрэн сурвалжлах сэтгүүлчид  “цагаан гартан” луйварчдын талаар  олон нийтэд хангалттай  мэдээлэл хүргэж ирсэн боловч тэр бүхэн хууль шүүхийн өмнө очооод замхарч ирсэн түүхтэй.

Луйварчид улс төрчидтэй, шүүх прокурортай  нэгдэж өөрсдийн бусармаг үйлдлээ хэрэгжүүлж байсан цаг саяхан. Харин одоо хууль шүүхийн байгууллагад хараат бус  шударга ажилладаг хүмүүс олширлоо. тэд үүргэ эухамсарлаж, нийгмийг цэвэршүүлэхийн төлөө  ажиллаж байна.

Хэрэг хуучирдаггүй гэдэг. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “мөнгө хүчтэй байх цагт өрнөсөн” дуулиант хэргүүдийг  хуулийн салбарынхан эргэж харах цаг нь болсон. Төр, олон нийтийн өмчийг хууль бусаар завшигчид энэ өрөө “эздэд” эргүүлж төлөх ёстой.

Ийм нэгэн “их гар”-ын луйварчдын нэг бол “Оюуны ундраа” групийн ах дүү хоёр  болох Сайнбуянгийн Отгонбаяр, Сайнбуянгийн Амарсайхан нар юм. Тэдний луйвар тэртээх 1993 онд Монгол улсын дархан хилийг зөрчин орж ирсэн МИ-8 нисдэг тэргийг хууль бусаар хувьдаа завшснаар эхлэж,  “Лхам” худалдааны төвийг бичиг цаас  будлиантуулж өөртөө авснаар удаалж, “Пейс бриж” зочид буудлын хувьчлалыг луйвардснаар үргэлжилж, “Глоб интэрнэйшнл” ХЗХ, “Зоос” банкийг дампууруулан байж  хөрөнгийг нь завшснаар наашилж, дэлхийн хаана ч байхгүй “МААТ” нэртэй хуурамч тамга тэмдэгтэй гадаадын  компаниар дамжуулан, ТӨХ-ыг “эргүүтүүлэн” байж Багануурын  иргэдийн цахилгааны мөнгийг хуу  л хамснаар  үргэлжилж, “Тээвэр хөгжлийн банк-ны хувьцаа эзэмшигч Армений  “Инфрастракчер”  ХХК-аас 4 тэрбумын бэлэг хүлээн авсан нэрээр Тээвэр хөгжлийн банкинд өөрийн нөлөөгөө тогтоох гэсэн  увайгүй оролдлогоор

http://manaiklub.com/2014/03/21/%D0%BC%D3%A9%D0%BD%D0%B3%D3%A9-%D1%83%D0%B3%D0%B0%D0%B0%D0%B3%D1%87%D0%B8%D0%B4-%D0%B1%D0%B0-%D0%BE%D1%8E%D1%83%D0%BD%D1%8B-%D1%83%D0%BD%D0%B4%D1%80%D0%B0/ /  энд хүрч иржээ.

Энэ бүхнийг нэг бүрчлэн тоочих цаг зав бидэнд алга. Уншигч та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дээрх нэрээр “Оюуны ундраа” нэрээр  гүүглээс хайхад хангалттай мэдээлэл гарч ирнэ.

Тэдний хууль буй үйлдэл ихэвчлэн  хөрөнгийн барьцаанд  үл хөдлөх хөрөнгийн  гэрчилгээ  тавихаас эхлэдэг.  Дараа нь тэд гэрчилгээгэ гээгдүүлсэн байдлаар холбогдох газраас яаж ийгээд хууль бусаар дахин гаруулж авдаг. Үүнийгээ барьж гуравдагч газруудаас зээл авдаг. Мөн хаана ч байхгүй гадны компанийн тамга гэрчилгээг, хууль бусаар үйлдэж, түүгээрээ дамжуулан төрийн ажил үйлчилгээг авах байдлаар “Оюуны ундраа” группдээ мөнгө  оруулдаг. хуурамч гэрчилгээ, тамга тэмдгээр хууль буйс үйлдэл ийдэг нь “Оюуны Ундраа” груупийн хувьд шинэ зүйл биш юм. Тэд хуурамч тамга тэмдэгтэй, огт байгүй Оросын  хөрөнгө оруулалттай МААТ гэгч компанийг “Оюуны ундраа”-ийнхан өөрсдөө байгуулж,  Монгол дах төлөөлөгчийн газар гэгийн тамга тэмдгийг  мөн хуурч хийлгэн, түүгээрээ дамжуулан Монголын төрийн өмчийн хороог хулхидаж, тендерт ялахад ажиг сэжиг авсан төрийн өмчийн хороо тэдний тендерийг хүчингүй болгоход  ”Оюуны ундраа” шат шатны шүүхээр заргалдаж заргаа авч тендерт ялж, Багануурын хэрэглэгчдийн цахилгааны мөнгийг “луйвардсан” байдаг.  Ийнхүү тэд Төрийн өмчийн хороо, Монголын шүүхийг хуурч, өөртөө ашигтай шийдвэрийг гаргуулсан нь тогтоогддог. Дэлхийн хаана ч байхгүй хуурамч “МААТ” гэгч  компанид тендер өгөх шйдвэр гаргаснаа шүүх байгуулагууд хожим мэдэж, “Оюуны ундраа”-ийн заль мэхэнд “унаснаа” ойлгосон шүүгчид арга ядахдаа “МААТ” гэгч компанийг эрэн сурвалжлах үүргийг   цагдаагийн байгууллагад гаргаснаар энэ хэрэг дуусдаг. 10689674_800711959949947_6626149215539382520_n

“Мэхт мэхэндээ..” гэгчээр “Оюуны ундраа” -ийнхан  өөрийн хийдэг  энэ мэт “мэхэндээ” ойчжээ. Тэдний Тээвэр хөгжлийн банктай зарга хийж яваад байгаа  “Инфрастракчер”  ХХК нь бодит байдал дээр хүчингүй гэрчилгээтэй буюу тийм компани улсын бүртгэлд байхгүй болохыг нотолсон  холбогдох байгуулагын баримт бичгүүдийг  хүргэе. Өөрөөр хэлбэл “Оюуны  ундраа” -ийнхан улсын бүртгэлээс аль 2 жилийн өмнө   хүчингүй болгосон компанийн гэрчилгээг барьж зарга заальхай хийгээд яваад байна гэсэн үг. Тодруулбал,  2010 оны  04 13-ны өдөр УБЕГ-аас олгосон  9011225089 тоот улсын бүртгэлийн дугаартай    “Инфрастракчер”  ХХК-ийн гэрчилгээг  УБЕГ-ын  2012 оны 12 сарын 03-ны өдрийн 1/10358 тоот  шийдвэрээр  хүчингүй болгож  тус гэрчилгээг  Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст  хураалгахыг даалгажээ.  Харин   “Инфрастракчер”  ХХК-ийнхан хүчингүй гэрчилгээгээ хураалгагүйгээр үл барам түүгээр дамжуулан хууль бус үйлдлээ хэрэгжүүлсээр байжээ.  Үүнийг нотлосон баримтыг УБЕГ-ын 2014 оны 09 сарын 18-ний өдөр гаргасан  8/6407 тоот албан бичгээс тодорой харж болно.

10671378_800548226632987_5068180991045764660_n10616321_800548189966324_6686135854996475697_n10645098_800549103299566_7368675581910172303_n1377990_800548323299644_7750460561837176001_n10670163_800548249966318_8863202336795086465_n

Энэ мэтийн  ил цагаандаа гарсан луйварчдыг холбогдох газрууд шалгаж, хариуцлага тооцож эхлэх нь Ерөнхийлөгчийн хэлээд буй Шударга ёсыг нийгэмд тогтооход тэдний зүгээс хийж байгаа томоохон хувь нэмэр байх болно.

А.Галт

Эх сурвалж: www.ugluu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ene nuguul ulig bolson hudslaa medeelel l bna shu de (September 23, 2014 3:54:51 pm )

    Nohoi enh taivan nuguul dairaltaa hiij ehlev bololtoi namriin uvchi sedersen bololtoi dog

  • njuty (September 23, 2014 5:06:24 pm )

    Урьд өмнө нь огт яригдаж хэрэгжиж байгаагүй,зөвхөн иргэдийн хүсэн хүлээж байсан ШУДРАГА ЁС ТОГТООХ гэдэг асар үнэтэй зүйлийг ерөнхийлөгч зоригтойгоор эхлүүлсэн болов ч зарим нам улс төрийн хүчин,гэмт хэрэгт холбогдсон эрх мэдэл бүхий луйварчдын ил далд янз бүрийн эсэргүүцэлтэй тулгар ч удаан болов ч харин ч зогсолтгүй урагшлаж байна,Элбэгдоржоос өөр хүн бол цөхрөх байсан,энэ чухал ажилд бүх нийтээрээ оролцох учиртай,энэ зорилт бол монгол улс оршин тогтнохын үндсийн үндэс байх болно,бүх нийтээрээ энэ ажилд идэвхитэй оролццогооё.

  • zochin (September 23, 2014 8:10:36 pm )

    ouynii undraa chin basl ene zamaar mbbs kabiliin tv iig uuriin bolgoson shvv dee bairaa tvreeslej bgad daraan deeremdeed avchihsan shvv dee

  • Anonymous (September 24, 2014 7:04:44 pm )

    Улаан луйварчид.

  • zochin (September 24, 2014 11:24:18 pm )

    ardchilaliin neriig hugalsan nohor baina shudarga shuugeed yaliig ni ogoh hregtei

antalya rent a car