МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн асуудлыг хөндөж эхэлсэн. Энэ хэр зөв шийдэл вэ?
-Эдийн засаг хүндэрчихсэн, улс орны байдал хэцүүхэн байгаа үед ямар нэгэн дүр эсгэсэн, косметик хагалгаа хэрэггүй.
Улс орныхоо асуудлыг шийдчих хэмжээний, тулгараад буй хүнд байдлаас гарахуйц гарцуудыг хийж, өөрчлөх ёстой. Бид энэ тухай зөвхөн өнөөдөр ярьж байгаа юм биш. Маш олон удаа ярихад, бүх зүйл сайн сайхан байгаа гээд байнга хаацайлж, хамгаалж үлдсэн.
Үүн шигээ нэг сайдын асуудлыг УИХ-ын хаврын чуулганы үеэр ярих гэхээр намрын чуулган руу шилжүүлчихдэг, давхар дээлийн тухай хуулийн төслийг оруулахаар мөн л хойшлуулаад шидчихдэг байдлаар байж болохгүй.
Өөрөөр хэлбэл “Нүглийн нүдийг гурилаар хуурах” байдлаар хандаж байгаа бол бид үүнийг нь үүргээ ухамсарлаж, хариуцлага тооцож байна гэж хүлээж авахгүй.
-Дүр эсгэх нь гэж хардаж байна гэсэн үг үү?
-Эдийн засгийг сэхээж, эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр үр дүнгээ өгсөнгүй гэдэг нь тодорхой болсон. МАН боломж олгосон.
Одоо манай намыг ямар нэгэн байдлаар үйл ажиллагаанд нь төвөг учруулж, гацааж, шүүмжилж, бүхнийг сөрж байна гэдэг өнцгөөс харж, яриад хэрэггүй. Тийм цаг үе чинь хойно хоцорсон. Одоо бол улс орны эдийн засгийг яаж босгож ирэх вэ гэдэг асуудал л байна.
Тиймээс эрх баригч хүчин эрх баригч шиг хандах хэрэгтэй. Монгол Улсын бүхий л ачааг үүрч байгаа Ерөнхий сайд зөвхөн хэн нэг дарга, ямар нэгэн фракцийн эрх ашигт хөтлөгдөж, эсвэл тэрхүү эрх ашгийг зохицуулах байдлаар хандах юм бол энэ нь хамгийн гэнэн бөгөөд тэнэг алхам болно.
Тиймээс хэр ул суурьтай, ямар санал оруулж ирэхийг нь харъя. Намрын чуулганаар оруулж ирэхдээ өнгөлөн далдлалт маягийн цаг, хугацаа хожих гэсэн, хэн нэгэн хувь улстөрчийн эрх ашгийг хаацайлж, хамгаалах хандлага ажиглагдаж, тийм оролдлоготой бүтцийн схем байвал асуудлыг бид хурцаар тавихаас аргагүйд хүрнэ.
-МАН-ынхан УИХ дахь АН-ын бүлгийн даргад шаардлага хүргүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Шаардлагын хариуг өгсөн үү?
-Монголын төрд хариуцлагын ямар механизм үйлчилж байгааг бид бүгдээрээ харж байна. Монголын улстөрд хариуцлагагүйн зуд нүүрлэчихээд байгаа шүү дээ. Бүхэл бүтэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл цаашлаад парламентад суудалтай болон суудалгүй намууд, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд шаардлага, мэдэгдэл явуулж байдаг.
Тэр ч байтугай эрх барьж буй АН-ын гишүүд ч дотроосоо хариуцлагын асуудлаа цэгцэлж, чангатгаач ээ гэх шаардлагуудыг өгч байна шүү дээ. Гэтэл үүний эсрэг дорвитой ямар ч алхам хийсэнгүй. Ерөнхий сайдын хэлж байгаа бүтцийн өөрчлөлт хийх тухай үг, алхам ёстой л “Дургүйд хүчгүй” гэдэг шиг аргагүй л аминд нь тулаад ирсэн учраас цаг хожих гэсэн арга шиг харагдаад байна. Монголын төрөөр тоглож боллоо шүү дээ. Ер нь ардчилсан хүчин улстөрийн эрх авахаар эдийн засаг унадаг, цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрдэг, монголын төр, засаг төр байх шинж чанараа алддаг, дампуурлын ирмэгт ирдэг байдал хоёр дахиа давтагдаж байна. Тиймээс АН-ынхан ч дотооддоо дүгнэлт хийх хэрэгтэй.
-Та АН-ынхныг тэр чигээр нь гоочлох юм аа?
-Би аль нэг намын дотоод асуудалд орох гээгүй. Тодруулбал эрх барьж буй хүчин өөрсдийн намын хурлаа зургаан жилийн хугацаанд зарлан, хийгээгүй л байна шүү дээ. Үүнийгээ тэд өөрсдөө эргэн харах хэрэгтэй.
-Бүтцийн өөрчлөлтийн үр дүнд эдийн засаг хүндрэлээс гарах боломж хэр вэ?
-Гэрлийн хурдаар эерэг үр дүн гарна гэдэгт эргэлзэж байна. Хоёрхон жилийн өмнө улс орны эдийн засаг тартагтаа тулчихаагүй, 17 хувийн өсөлттэй, валютын нөөц нэлээд өндөр байхад л бүх зүйлийг сайн, сайхан болгоно гэж шинэчлэлийн нэртэй Засгийн газар байгуулсан шүү дээ.
Хоёр жилийнх нь үр дүнг зөвхөн МАН-ынхан яриад байгаа юм биш. Монголын ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн, иргэний нийгмийн байгууллагынхан, бусад намууд ч хэлж байгаа.
-“ЭЗЭН-100” хөтөлбөрийн нөлөө ч гарахгүй гэж үү?
-Дэлхийд хоёрхон удаа ийм 100 хоногийн хөтөлбөр гарсан гэдгийг би өмнө нь ч хэлж байсан. Эхнийх нь XIX зууны сүүлчээр Манжийн хаан Бадаргуулттөрийн үед гарсан ч тэр нь амжилтгүй болж, төр нь мөхөж, хаан нь огцорсон.
Үүнээс 100 гаруй жилийн хойно шинэчлэлийн Засгийн газар улс орны эдийн засгийг энэ хугацаанд сэргээх хөтөлбөр боловсруулсан ч дампуурчихлаа. Энэ хөтөлбөрийг анх гаргахдаа бидэнд хугацаа өгөөч, боломж олгооч гэдэг утгатай зүйл хэлж байсан. Одоо ч магадгүй дахин тийм санал хэлэх гэж байх шиг байна. Дахиад “ЭЗЭН-100” шиг юм битгий л хийгээсэй. Тэртэй, тэргүй улс орны байдал гэнэт сайжраад, ард олны ахуй амьдрал гэрлийн хурдаар өөрчлөгдөж сайжирна гэж харагдахгүй байна.
-Зарим хүн тодорхой хэмжээгээр ахиц гарсан гэж үзэж байгаа шүү дээ. Сөрөг хүчин гэхээр л бүхнийг харлуулж чичлээд байгаа юм биш биз?
-Аливаа асуудлыг нийт үр дүнгээр нь л хардаг. ЭЗЭН-100 хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн нийт ажил, арга хэмжээнийхээ 62 хувийг хийж, хэрэгжүүлж чадаагүй юм чинь үр дүнгүй, бүр туйлын муу боллоо гэж дүгнэнэ биз дээ. Ядаж хийсэн нь 49 хувьтай байсан бол бид юм хийж дээ гэж харж, ярьж болох байсан.
Ж.Нарангэрэл
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Erdemten (September 19, 2014 10:03:18 am )
Ene survaljlagchid dandaa A-iinhan bolohoor umuuruh geed l uzchih umaa. Yugaa ch medehgui baij goochlood harluulaad baigaa um bishuu ene ter geed l.
-
bolyooo (September 19, 2014 10:06:29 am )
AN neeree uls orniig suiruulj baina, Tusviin hurungu zeel geed mash ih mungutein hiisen ajliig ni haritsuulval barag yu ch hiigeegui gehed bolno. Tsalin nemne geed 2 jil yarilaa huleelee helsen ugendee hurdeggui ee.
-
Anonymous (September 19, 2014 10:49:27 am )
ene teneg mun chi olon yum yarikh yum aa
-
зочин (September 19, 2014 12:46:01 pm )
одоо яанаа унэхээр л хундэрч байна шуу
-
лхагва (September 19, 2014 1:12:29 pm )
нэг намын ЕНБ гэдэг хор найруулах хов жив ярихаас арай өөр алба гэдгийг энэ тэнэг арай мэдэхгүй байгаа юм биш биз дээ
-
HARATSA IPUREV (September 19, 2014 5:05:06 pm )
HURUU MUNH BATAA HUTSALGUI DUND HURUUGAARAA DURLALT YANHANIIHAA ALIIG UHAAD YAV ULAAN LUIVARCNIN MINI
-
зайлуул (September 19, 2014 7:03:10 pm )
Энэ МАН-ын мал юу ч вэ… Хэзээ МАН монголын ард түмний эрх ашгийг дээдэдлж, хамгаалж байсан юм бэ. Болтж үзээд, Монголын Улс төрийн тавцангаас ЗАЙЛЦГАА…
7 Comments