Жил бүр улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид явуулдаг билээ.
Энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс авсан шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ирсэн байна. Шинжилгээнд хамрагдсан бөхчүүдээс гурав нь сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэнэ.
Монголын Үндэсний олимпийн хорооноос бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу Үндэсний бөхийн холбоонд ирээгүй байгаа аж. Энэ жил үндэсний баяр наадмаар аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн, Н.Адъябат, Л.Лха-Очир нар улсын начин цолны болзол хангаж, улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага болсон билээ. Түүнчлэн улсын начин Ш.Жаргалсайхан улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарыг дараалан давснаар үзүүр түрүүнд үлдэж, улсын харцага Н.Батсуурьт унаснаар улсын гарьд цол хүртсэн.
Ийнхүү төрийн их баяр наадамд ес даван түрүүлсэн улсын харцага Намсрайжавын хүү Батсуурь улсын арслан цол хүртсэн. Улсын шинэ цолтнуудаас хэн нь сэргээш хэрэглэсэн бол гэсэн таамаг өнөөдрөөс хөвөрч байна. Удахгүй Үндэсний бөхийн холбоонд допингийн хариу ирсний дараа хэн хэн допинг хэрэглэсэн нь тодорхой болох юм. Бид мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.
М.Нандин
Эх сурвалж: www.uls.mn
Холбоотой мэдээ
-
Сүхбаатар (September 17, 2014 9:20:28 pm )
Улсын наадам гэж гэдэс гүзээгээ даахаа болсон бөх нэртэй амьтад, мориныхоо зүсийг хэлж мэдэхгүй торгонд өөрийгөө ороосон хөлсөө дуслуулсан хэдэн гахайн тоглоом болж байна. Яадахдаа энэ дээр үеийн баанкаа чихрийн цаасны зургийн хүүхэд шиг орон гаран элбэгдорж наадмыг улс даяраар нэг өдөр хийдэг болговол муу новшийг Бурханыхаа оронд авдар дээрээ залах байна.
1 Comment