antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2014 23 comments

Оросын хамгийн хүнд шоронд бүтэн жил суусан А.Батболдыг ерөнхийлөгч В.Путин цагаатгажээ

нийтлэсэн Admin

20140917014346Оросын шоронд хоригдоод Ерөнхийлөгч В.Путиний дэмжлэгтэйгээр суллагдсан А.Батболд ярилцлага өгөхийг хүссэн юм. Ингээд түүний яриаг хүргье.

Та өөрт тохиолдсон явдлаа ярина уу?

Яг үнэнийг хэлэхэд бид 1999-2001 оны хооронд Москвад халаасны хулгай хийж амьдардаг байлаа. Эх орныхоо ядарсан ард түмний халаас савыг тэмтэрч явахаар баян оросуудыг мулзалж байсан нь дээр гэж бодоод. Ер нь манай халаасны хулгайч нарын ихэнх нь гадагшаа гарч нүгэл үйлдэх дуртай байдаг. Би Киевский  вокзалын хажууханд нэг өрөө байр түрээслэн найз Төгсөөгийн хамт амьдарч байлаа. Бид оросуудаас гадна Москвад жуулчилж яваа гадаадын иргэдийг дөнгөөд байна. Арбат, Улаанталбай, ГУМ, ЦУМ хавиар ажилладаг. Долоо хоногтоо 1000 доллар ядрахгүй олчихно. Ингэж яваад 2001 оны 3 сарын 11-ний орой бид хоёр “Хуучин Арбат” орчмоор гарсан. Тэгтэл бидний өмнө залуухан хосууд үнсэлцээд ухаан мэдрэлгүй амьтад араас нь дагасаар метронд орлоо. Тэр үед шөнийн 22 цаг болж байсан болохоор метронд хүн цөөтэй байсан юм. Нөгөө хос цахилгаан шатаар доош уруудахдаа ч үнсэлдсэн чигээрээ, хажууд нь бөмбөг дэлбэрсэн ч мэдэхээргүй. Би тэдний араас дагаж, Төгсөө намайг халхлан кительдэх боллоо. Хэдэн хурууныхаа авъяасыг үзүүлж хүүхний цүнхийг нь зүсч 500 доллар авав. Бид хоёр буцаж шатаар өгсөн метроноос гарах үед энгийн хувцастай хоёр булиа эр үгийн зөрүүгүй гавлаад авч явдаг байгаа. Тэндээс “Хуучин Арбат”-ын хажуугийн цагдаагийн V тасаг дээр авчирч  байцаалт явуулж эхлэв. Бид тооцоо алдчихжээ. Оросууд тэр чинь Чеченьтэй байлдаж байсан үүний улмаас Москва болон том хотуудын олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газар метрондоо хаа сайгүй  камер суурилуулж тусгай албаныхан нь нүд салгалгүй хянаж байсан юм гэнэ. Азгүй новш чинь камерт нь өртөж хулгай хийж байсан бичлэг тэр чигээрээ гараад ирлээ. Хамгийн гол нь би хэргээ шууд хүлээж Төгсөөг энэ хэрэгт хамаагүй болгохыг зорьсон. Ингээд бид хоёрыг 72 цаг саатуулахаар болов.

Чи тэгээд найзыгаа энэ хэргээс гаргаж чадсан уу?

Бид хоёр 72 цаг саатуулагдаад Төгсөөг батлан даалтанд намайг цааш нь аваад явлаа.

Оросын мөрдөнд ачсан хэрэг үү?

Яг 72 цаг саатуулаад тэндээс авч явсан. Саатуулах байр нь цагаан хэрэглэлтэй ор хоол сайтай. Тэнд вареньтэй талх, түрс, томаттай загас идээд л гурав хоносон доо. Би тэнд очоод их сонин зүйлтэй таарсан. Миний орсон камерийн ханан дээр “”Миний нэрийг Батхуяг гэдэг. Би олон жил авах байх. Хэрвээ та эндээс гардаг юм бол Монголд байгаа аав ээж хоёрт минь мэдэгдээрэй” гээд гэрийнхээ утсыг бичсэн байлаа. Гурав хоногийн дараа намайг алдарт “Путырк”-ийн мөрдөн руу авч явав. Хаант засгийн үеийн харгис хэрцгийгээрээ нэртэй уг мөрдөнд 25 мянган хүн хоригдож байлаа. Очсон өдөр хурууны хээ, гурван талаас зураг авч, жигнэж үзээд хүлээлгийн өрөөнд оруулсан. Хүлээлгийн өрөөнд 50 орчим хүн баригдаж ирсний ихэнх нь оросын бага ястнууд.Ихэнх нь визний зөрчилтэй жижиг сажиг хэрэг үйлдсэн мялкий  хулиганууд. Орсноос хойш цагийн дараа гаднаас бороохой барьсан муухай царайтай гурван хянагч ороод ирлээ. Тэд надтай нэг өрөөнд хоригдож байсан ази төрхтэй залууг шууд л маш аймшигтайгаар зодсон. Удалгүй модон шалан дээр улаан дрожжи дэвсчихэв үү гэмээр залуугийн цус талаар нэг бүрхээд, үнэхээр аймаар. Лав тэр залууд хугараагүй үлдсэн хавирга, бүлт үсрээгүй шүд гэж байхгүй. Би хажуудах орос нөхөрт “Яагаад энэ залууг зодоод байгаа юм бэ?” хэмээн асуулаа. Тэр “Чи айх хэрэггүй энэ чинь чечень. Чечениүдийг ингэж байвал таарна” гэж огт тоосон шинжгүй хэлэв. Маргааш өглөө нь өчигдрийн баригдаж ирсэн нөхдийг камерт хувааж, намайг гадаад хүмүүсийг хорьдог тусгай корпус руу авч явлаа. Тэр камерт гадаад гээд байх сүртэй улсууд байсангүй. Хуучин оросын бүрэлдэхүүнд багтаж байсан казак, молдав хэдэн бага ястнууд.

Камерт бие биеэ дарамтлах, хоол ундыг нь дээрэмдэх явдал бий юу?

Тийм юм байхгүй. Хоорондоо зохицоод л болоод байна. Өдрийн хоол ундны норм нь гайгүй. Гадаад гэсэндээ надаас бусад нь эргэлт сайтай. Ганц хэцүү зүйл гэвэл надтай цуг хоригдож байсан азербейджан, киргиз, башкир гээд багууд өглөө орой уншлага уншаад унтуулахгүй. Нэг сонин зүйл нь лалынхан шээх тоолондоо боовоо угаадаг, их цэвэрч бас цаг нь болохоор скачираа дэлгэж тавиад дээшээ алгаа харуулаад дор дороо залбирна. Сарын дараа надаас Сергей Алтунин гэгч мөрдөн байцаагч мэдүүлэг авсан. Надаас метронд болсон хэргийн талаар тодруулан асуух болов уу гэтэл шал өөр эзэн холбогдогч нь олдохгүй хэрэг дээр чихэж эхлэв. “Та 2000 оны 12 сарын 25-нд Смоленская станц дээр 50 настай В гэгчийн хоолойг хэрчиж, түүний биед байсан алтан гинж, 2500 рубль, 5000 еврог дээрэмдсэн” гэдэг байгаа. Би ч айх, гайхах зэрэгцэн “Би ийм хэрэг хийгээгүй” хэмээн үнэнээ хэлэв. Гэвч Сергей Алтунин “Монголоо, чи удахгүй хэргээ хүлээх л болно доо” гэж занаад хаалга саван гарав. Маргааш нь намайг гадаад иргэдийг хорьдог камераас гаргаж вор законуудын суудаг тусгай камерт шилжүүллээ. Би Путыркийн шоронд нэг жил хоёр сар яс суухдаа чамгүй зовлон амссан юм шүү.  Хүн амины хилс хэрэгт гүтгэгдэж, нийт 11 удаа камер хэсч, 5 удаа 7-14 хоног өлсгөлөн зарлаж, мөрдөнгийн сахилгад 9 удаа орсон байдаг. Мөрдөн байцаагч надтай 16 удаа уулзаж байцаалт авсан. Түрүүчийн асуусан асуултаа л давтана. “Чи үсрээд л 5 жилийн ял онооно. Ингэж гүрийгээд чи өөрөө л эрүүл мэндээрээ хохирно” гэж хүртэл панаалдаж үзсэн. Би гүрийдгээрээ гүрийж, хилс хэргийг хүлээгээгүй. Хагас жил Путыркийн мөрдөнд суусны дараа шүүх хуралд оруулсан. Хулгай хийсэн хэрэгт 1 жил 6 сарын хорих ял, хүн амины хэрэгт 15 жилийн хорих ял оноож нийтдээ 16 жил, 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Таслагдсан даруйд манайхаар бол дамжин хорих юм даа. Москвагийн зүүн зах Красный Прянскийн дамжин өнгөрүүлэхэд хүргэж ирлээ. Өрөөндөө 70-80 хулгайч. Өдөр болгон өөр шорон луу ачлага явна. Бас өөр шоронгоос хулгарууд нэмэгдэж ирээд мөнхийн хөдөлгөөнтэй. Тэнд анх очоод Галт гэдэг монол залуутай таарлаа. Түүнийг хараад л золтой л нулимс дуслуулсангүй. Галт мань мэтийгээ бодвол Орост 2 дахь удаагаа шоронд орсон, орос хэл, оросын эрүүгийн хуулийг сайн мэддэг. Миний хэргийг Галт сонсоод “Чи оросын чангын шоронд 15 жил яс суувал амьд гарч ирэхгүй. Сүрьеэ юм уу өөр нэг халдварт өвчнөөр чад хийнэ. Чамд энэ ял цаазын ял гэсэн үг. Тиймээс давж заалдах хэрэгтэй” гээд миний өмнөөс дээд шүүхэд давж заалдах өргөдөл бичсэн.

Өргөдлийн хариу яаж шийдэгдсэн бэ?

Оросын дээд шүүхээс надад энэ хэргийг тохирсон гэж үзсэн. Хэрэв дээд шүүхийн шийдвэр хэвээр  ирвэл чи  ерөнхийлөгч В.Путинд хандаж өршөөл гуй гээд ахин нэг хувь өргөдөл бичиж өгсөн байсан юм. Шоронгийн дамжинд би 120 гаруй хоносон. Хоол унд нь сайн биш. Зуу гаруй хоригдлуудыг гурван давхар нааранд байрлуулж гурав  хуваана. Өдрийн 24 цагийн эхний 8 цагт нэг давхрын наарныхан унтаж, хоёр давхрынхан наарандаа хөдөлгөөнгүй, чимээгүй сууцгааж, гурван давхрын наарныхан өрөөндөө чөлөөтэй холхиж болно. Найман цагийн дараа хоёр давхрынхан унтаж, гурван давхрынхан наарандаа чимээгүй сууж, нэг давхрынхан өрөөндөө холхих гэх мэтээр ээлжилнэ. Өрөөний смотреший хянагчаар Коля гэдэг 12 жилийн хорих ялтай залуу байлаа. Түүний харцаар 70 хоригдол бөмбөрнө. Галт бол өрөөндөө хөлөө олчихсон. Коля болон тэдний гал хамуудтай өрөөний хойморт тусгай нааран дээр өнгөт зурагт үзээд, тансаг хоол хүнс хэрэглэнэ. Оросын шоронд манайхаас нэг ялгаатай зүйл нь шоронд хулгай хийнэ гэсэн ойлголт байхгүй. Тэр бүү хэл хараалын үг хэлбэл алуулна. Намайг орж ирсэн өдөр Галт энэ бүхнийг захиж “Монголчуудын амны уншлага болсон пийз хараалыг хэрхэвч хэлж болохгүй шүү. Тэгвэл шууд доошоо орно гэж захиж байлаа.  Удалгүй Галт Инк-8 шорон луу ачигдаж, би ганцаараа үлдсэн. Хэд хоногийн дараа Иран залуу орж ирсэн. Би түүнтэй гайгүй дотно танилцаж Мухамед бид хоёр гал хам явлаа.  Мухамед татвараас зайлсхийсэн гэдгээр нэг жилийн хорих ял авсан оросын татвар хүүхэнтэй ханилсан нэлээд баян эр байлаа. Түүнд өдөр алгасахгүй эргэлт орно. Мухамед ярихдаа өөрийн өрсөлдөгч бизнесмэнүүд энэхүү хэрэгт түлхэж оруулсан гэдэг. Гэтэл нэг өглөө хянагч миний нэрийг дуудаад шоронгийн төлөөлөгчийн өрөөнд хүргэж өгсөн. Шоронгийн төлөөлөгч надад “ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин чамайг өршөөсөн байна. Хувцас хунар юм аа бэлдээд эндээс гарч үз дээ” хэмээн хэллээ. Энэ үгийг эхэлж сонсоод би итгээгүй. Үнэхээр хачин болж миний суусан хоног хэдийнээ 1 жил зургаан сар болсон байсан тул би хулгайн хэрэг үйлдсэн ялаа Путырк, Красныи Прянксийн дамжинд өнгөрөөгөөд шоронгоос суллагдсан юм. Одоо манай гэрийн хойморт В.Путины том хөрөг бий. Нэг насаараа оросын ерөнхийлөгч В.Путиныг шүтэж амьдарна даа.

Ярилцсан А.Ишцэрэн

Agshin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Tuya (September 17, 2014 11:39:12 am )

    Orosiin ard tvmen mongolchuudad gaigvi sain shvvdee ashgvidee neg mongol mini abragdjdee

  • saka (September 17, 2014 12:23:16 pm )

    mal

  • шоогоо (September 17, 2014 12:40:48 pm )

    Нэг бол чи найгүй худалч амьтан эсвэл сурвалжлагч нь хөлдүү гар байх. Путырк-Бутырка, красно прянкс- краснопресненск, вор законууд- вор в законе. Элчин консулаас хүн амьтан ирдэггүй ээ. Хилс хэрэгт тэгээд л тулгагдаад л айн.

  • алдаа (September 17, 2014 12:47:45 pm )

    бичигч ээ орос үгнүүдийг мэдэхгүй байж алдаатай бичсэнээс чадвал монголчлоод биччихээч, энэ бичигч нар өрөвдмөөр юмаа. тохирсон мэргэжлээ олж ажиллаач

  • hen be (September 17, 2014 12:59:03 pm )

    ulger yariad baigaan.Putiniig magtah heregtei boljdee.Manaihan 1 tuilshirhaaraa hoorhiis

  • ZOCHINZochin (September 17, 2014 4:01:42 pm )

    Suusan ni unen bna.Hoorhii hodoonii garaltai bolohoor oros ugnuudiig hachin helj taaraashdee.Iim yumiig zohiohgui, chadal ni hurehgui!

  • sansar (September 17, 2014 5:01:17 pm )

    putin guai mongold hulgaich n ihdeed bn gedgiig yaj medhev dee,tend n yas suulgahgui.

  • dd (September 17, 2014 5:15:12 pm )

    teneg malnuud ve ? ta nar chin! bichij baigaa n iim aldaa gargaj baigaashd .ternees hunii yarisaniig ter chigeer n buulgadagiimuu .hahaha har malnuud ve? yooo yoo unen uhernuud shg yumaa

  • Anonymous (September 17, 2014 5:38:41 pm )

    ugiin uu haigaad baihgui tsaad surgamjiig ni huleej avaachee neeh uuntugch baasnuud garch irjee

  • jjhjhjh (September 17, 2014 6:53:08 pm )

    hun oolohoo turuund bodoh ymaa gojognuud chin

  • zochin (September 17, 2014 7:18:56 pm )

    sairkhaji ,shutekh yumaa olow oo ,

  • nyam (September 17, 2014 7:32:18 pm )

    yagaad hulgai hiideg baina we?hulgaichdiig bi uzen yaddag

  • зочин хардагч . зөвлөгч (September 17, 2014 7:36:00 pm )

    Энд бичсэн зүйлүүд бүгд худлаа байна. Бичигч нөхөр хар дарсан зүүдээ л бичиж дээ . мөнгө олох гэж л бичиж дээ. Зайлуул гэж яасан арчиагүй хоёр хөлтэй амьтан бэ? ! ?!

  • zochin (September 17, 2014 8:05:46 pm )

    Oросоор бааж шээж чадахгүйгээс заавал зөв бичих ямар шаардлага байнаа орос америк хятадууд монголоор зөв цэвэр ярж бичиж чаддаггүй биздээ.бид яахаараа харийн хэлээр чам шиг ярих ёстой юм.эрлиизээ!

  • Bolopmaa (September 18, 2014 2:09:49 am )

    Hegsh gecen Mongol mine öpshöölööp gapaad ipne gedeg caixan bna Xapin daxij myy zypshlaa bitgii xiigeepei Bypxan ibeeg

    • шоогоо (September 18, 2014 9:28:06 am )

      хулгайчийг суулгаж л байхгүй. Бусдын хөрөнгөнд халдаж байгаа хулгайчийг өрөвдөх хэрэггүй. цагаа болоход хулгайч чамайг өрөвдөнө гэж хэзээ ч байхгүй л

  • зочин (September 18, 2014 9:38:19 am )

    Путин биш Галтдаа баярлаж явах хэрэгтэй юм байна

  • Anonymous (September 18, 2014 11:08:30 am )

    Оросууд чин хэзээнээс Монголчуудад ээлтэй ,ахан дүүс хүмүүс шүүдээ,дайны талбартч,их бүтээн байгуулалтандч хамтдаа явж байсан үе 1990 оноос өмнө байлаа шүүдээ,учир мэдэхгүй балчирхан хэдэн төрд гарсан ардчилсан намын хэдэн залуучууд л оросуудыг хөөж явуулсан шүүдээ,оронд хятадууд дүүрч байна даа,Хятадын шоронд суусан хэн гуайч бүрэн бүтэн ирэх нь ээдээ хэцүүдээ,харин саяхнаас ,айлчлаас хойш шийдвэрлэх нь юул болдоо,ээдээ хэцүүхэн,Шоронд байхдаа ядарч зүдэрч байсан цаг мөчөө БАТБАЯР эргэн санаж В,В.Путинд баярлаж явах,орос хүнээр бахархаж байх нь зөвю шүү

  • aldaatai bichigch (September 18, 2014 5:42:42 pm )

    setguulch oros ugnuudiig bichiheesee umnu nyagtlah heregtei baij dee, za bas jigneed geh yum yamar buuz yum uu jinleed (JIN) gej yarij bichij surtsgaa

  • Anonymous (September 18, 2014 10:19:38 pm )

    araggui l ahiin uner bn shuu bid orosuudtaigaa l naaldaj bval amind olziitei um da

  • Bonne fee (September 19, 2014 4:03:01 pm )

    odoo hashraa blgui dee… Er hun shig l yvaarai daa…

  • Anonymous (September 19, 2014 4:11:01 pm )

    сайхан залж байнаа, Путин чамайг өршөөлөө юу, чиний захиаг олж авлаа юу 140 сая иргэнтэй 3 сая хоригдолтой /тоог тоймлов/ газар чиний захиаг олж үзээд өршөөлөө юу. сэтгүүлч зүгээр л зохиол биччихсэн юм биш үү

  • На (September 19, 2014 5:37:45 pm )

    manaihan arai bish bolchjee.ors oron bol uur sh de zahidlig olj avsan l bj taaraa sh de tend buh ym yg durmeeree yvdag ym chini
    ymar manai oron bish

antalya rent a car