antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2014 Comments are off

ХААИС-ийн захирлыг дахин шалгана

нийтлэсэн Admin

9b5317054b22ea29bigӨнгөрсөн зургаадугаар сарын 30-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон ХААИС-ийн захирал Б.Бямбаа нарт холбогдох хэргийг цагаатгах шийдвэр гаргасан. Тэгвэл давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Хэргийг эргэн сануулбал, Б.Бямбаа нь тус сургуулийн өмчлөлийн газарт 2010- 2012 онд хувийн хөрөнгөөрөө бариулсан гурван давхар дутуу барилгыг ХААИС-ийн мэдэлд шилжүүлэхдээ дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гаргуулан, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэж, “Химон констракшн”, “Ариун ар” ХХК-ийн данс руу шилжүүлж, 808 сая төгрөг гаргуулан авчээ.

Улмаар гурван давхар дутуу барилгаа Олон улсын хэл судлалын төв гэсэн нэрээр сургуулийн хөрөнгөнд бүртгүүлсэн, “Химон Констакшн”-аар 2009 онд бариулсан орон сууцнаас завшиж хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдсон юм.

Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/56819.shtml#sthash.u1IIYBpl.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car