-“River stone”хотхон эхнээсээ л хууль зөрчиж байсан-
Ойрын өдрүүдэд гурван залуу барилгаас унаж, хоёр нь газар дээрээ, нэг нь Гэмтэлийн эмнэлэгт очоод нас барж, хорвоог орхисон харамсалтай хэрэг ам дамжин яригдаж байна.
Барилгын салбарт осол аваар гарсаар байгаа энэ үзэгдэл сүүлийн гурван жилд эрчимтэй үргэлжилж, барилгын компаниудыг мөнгө биш, эрдэнэт хүний амь нас, ирээдүйд амьдрах иргэдийн баталгааг бодох цаг болсоныг ар араас нь сануулсаар байна. Сануулга өгсөөр байтал барилгын салбарынхан улам л назгайрч, чанар стандартаа бүү хэл хууль дүрэм журамыг ч тоохгүй ажилласаар байгаа байдалыг АПУ-гийн гэгдэх бас нэг барилга дээр гарсан дээрх осол нэгээр нэмлээ. Хамгийн аймшигтай нь амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж уучлал гуйхаасаа өмнө “АПУ”, “Шунхлай” гэсэн нэрнүүдээ хэвлэлээр гаргуулахгүй байх тал дээр тус компанийнхан илүү их ач холбогдол өгөх шиг болов. УИХ-ын гишүүн артай, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч эзэнтэй АПУ ийнхүү хүний алтан амийг үл тоон өөрсдийн нэр хүнддээ илүү ач холбогдол өгч байгааг юу гэж харах вэ?
16-23 настай, ээж аавдаа хэдэн төгрөг ч боловч олж өгөх гэсэн, амьдралдаа туслах гэсэн залуучуудыг буруутгах арга байхгүй. Угаасаа ч гадны орнуудад “арбайт” гэж нэрлэгддэг цагийн ажил өнөө цагт манайд нэвтрээд явж байгаа энэ жишигийн нэгэн адил амь үрэгдсэн залуус ажил хийж мөнгө олох гэж байсан. Тэдэнд бусдын адил хулгай хийгээд явах боломж байсан биз. Гэвч шударга хөдөлмөрөөрөө мөнгө олохыг хүссэн залуус ийнхүү хөдөлмөр хамгаалал, хүний амийг огт тоодоггүй компанийн золиос болсон гээд хэлчихэд хилсдэхгүй. Ослын шалтгааныг тодруулахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Компанийн хувьд байцаалт өгч байгаа учраас хэвлэлийнхэнд тодорхой тайлбар хэлэх боломжгүй гэсэн юм. Харин талийгаачдын ар гэрийнхний хэлж байгаагаар компани хөдөлмөр аюулгүй ажиллагаагаа хууль дүрмийн дагуу баримталж ажиллаагүйгээс болсон гэсэн юм. Талийгаач нарын ах нар болох Ч.Баасансүрэн, А.Молом нарын ярьсанаар тэднийг ямар ч бэхлээгүй өргөгч цамхаг дээр гаргаж ажиллуулсан аж. Мөн компанийн хувьд хөдөлмөр аюулгүй ажиллагаа, хамгаалалтын зааварчилгаа өгдөг мэргэжлийн инженер ажилладаггүй гэдэг мэдээллийг ар гэрийнхэнд нь өгсөн байгаа юм. Барилгын компаниудыг хөдөлмөр хамгааллын инженер зайлшгүй ажиллуулж, тэр ч бүү хэл ажилчдад зориулсан сургалт явуулах тусгай танхимтай байхыг шаардаж, энэ талаарх шинэ журам гарсан. Журам боловсруулахад, батлахад АПУ-ийн хатагтай Г.Батчимэг уул нь оролцсон л байх учиртай. Гэвч өдийг хүртэл ийм танхимгүйгээс гадна хөдөлмөр хамгаалалын инженергүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа Шунхлай группийнхэн өнөөдөр уснаас цэвэрхэн гарах гэж оролдсоор байна. Тэдний энэ оролдлогын тод жишээ гэвэл мэдээлэл бэлтгэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шүүхэд өгнө хэмээн айлгаж гүйцэтгэгч болон захиалагч компанийн нэрээр асуудлыг олон нийтэд цацуулж байна. Угаасаа нэг барилгын ажил дээр хэд хэдэн компани туслан гүйцэтгэгчээр гэрээ хийдэг. Тэгэхээр тэдний хэнийх нь ч нэрийг ашиглаад мэдээллээ урвуулах боломж өндөр бий. Энэ бол манай барилгын салбарт явсаар ирсэн жишиг. Гэхдээ энэ хотхон эхнээсээ “Шунхлай” группийн хаяг шошготойгоор баригдаж эхэлсэн түүхтэй юм. Харин өнөөдрийн байдлаар “Бобэ” болон “S-Development” компани асуудлын эзэн болж үлдэж байх шиг байна. 2014 он гарснаас хойш 147 барилгын осол гарч 34 хүн нас барсан тоог ийнхүү гурван нас баралт нэмж 37 хүн боллоо. Энэ бүхний хариуцлагыг одоо хэнд хэрхэн тохох нь ч сонин байна.
-“River Stone”хотхоны “АЙДАС”-
Анхнаасаа зөвшөөрөлгүй шахам баригдаж байгаа -“River Stone”хотхон нь дунд голын дотор баригдсан гэдгийг өдгөө хэн ч сөхөж ярихгүй байгаа юм. Туул гол болон дунд голын эрэг орчмоор 300 гаруй барилга баригдаж байгааг мэргэжлийн хяналтын газраас шалгасан байдаг. Энэ дунд “Шунхлай” группийн “River stone”хотхон тоологдож, шалгагдаж байсан бөгөөд голын дотор усан дээр хайрга асгаж байгаад газар тэлэн эхний ээлжийн барилгыг ашиглалтанд оруулж байсан юм. Хоёрдугаар ээлжийн барилгад нь ийнхүү осол гарч гурвын гурван залуу хорвоог орхилоо. Энэ гурван залуугийн дараагийн хохирогчид нь магадгүй оршин суугчид нь ч байх магадлалтай. Учир нь голын хөрс угаасаа сул байдаг, барилга барихад тохиромжгүй газар, сул нойтон хөрс хэзээ л бол хэзээ нурах, суулт өгөх өндөр эрсдэлтэй гэдгийг барилгын мэргэжлийн хүмүүс ч хэлж байна. Угаасаа ч барилгыг стандартын дагуу бол голын эрэг орчимд ч барихыг хориглодог. Харин бүүр дунд гол дотор барьчихсан энэ барилгыг өнөөдрийг хүртэл шалгаагүйн гай ийнхүү гурван залуугийн амь насны төлөөсөөр гарч байна. Гэтэл мэргэжлийн хяналтаас энэ барилгыг зөвшөөрөл ч үгүй байсан гэх тайлбарыг өгч байна. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус барилгад 2014 оны тавдугаар сарын 21-нд Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай акт тавьсан байгаа юм. “River stone-2” орон сууцны хоёрдугаар ээлжийн барилгын угсралтын ажил батлагдсан зураг төсөлгүй, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэж байгаа нь Барилгын тухай хуулийн 16-р зүйлийн 16.2 дахь “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно”, 16.6 дахь “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ. Тэгсэн хирнээ 240 орчим сая төгрөгөөр байраа зарахаар иргэдээс захиалгаа аваад эхэлчихсэн байгаа юм. Мөн тус барилгыг цахилгаан, дулааны техникийн нөхцөл ч аваагүй гэдгийг холбодох хүмүүс хэлж байна. Дунд гол дотор орон сууцны барилга барьсан, ирээдүйд хэдэн ч айл яаж ч магадгүйн дээр хэдхэн хоногийн өмнө гурван залуугийн амь насыг авч одсон осол, холбогдох Барилгын тухай, Усны тухай хуулиудаа зөрчсөн байдал гэгчлэнгээр АПУ-гаар овоглогдсон “Шунхлай” групп ямар тайлбар хийхийг олон нийт хүсч, хүлээж байна. Өнөөдөр тэд арьсаа хамгаалахаас илүүтэйгээр ажилдаа анхааралтай хандах хэрэгтэй байгааг дээрх явдал баталлаа. Үнэндээ бол “АМЬ” гэдэг зүйлийн АПУ гэсэн нэрнээс илүү үнэтэй гэдгийг эрхэм гишүүн Г.Батхүү, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тэргүүлэг Г.Батчимэг нар бодож үзэх, доорх ажилчиддаа хүн чанар хүнлэг сэтгэлийн талаар ойлгуулах цаг нь болсон бололтой.
Г.Жаргалмаа
Холбоотой мэдээ
-
irgen (September 17, 2014 12:46:46 pm )
Bathuu, Batchimeg 2 niilj bgaad ter 3-n zaluug doosh ni sanaataigaar shidsen gej l arai shuud bichihgui um da. MAX-iin Ganbaagiin barilga deerees yum unaj hun alahad ganbaa shiitguuleegui l biz de. Adilhan l handaach de, humuusee.
-
жирийн л Монгол Улсын иргэн (September 17, 2014 1:05:28 pm )
Хүний амь насны тухай ярьж байхад нам ер нь ямар хамаатай юм бэ?уул нь Монголчууд ухаантай л юмсан, нам гэж хийрхэхээ больчихвол яасан юм бэ?
-
zochin (September 17, 2014 3:36:25 pm )
Gishunees mungu l salgah geed l baigaa biz
-
Anonymous (September 17, 2014 4:25:07 pm )
Nomin giin barilgaas neg dor 5 hun nas barsan tag nuugaa ungursun.
-
Зочин (September 17, 2014 5:39:54 pm )
Энэ луйварчин бас алуурчин болжээ.Архиар хунийг угжина гэдэг ямар одтэй байхавдээ. Ухвэл таарна. Ард тумэн чинь чиний архинд умбаж ухлээ! Луйварчаан.
-
sansar (September 17, 2014 5:58:49 pm )
dund gol dotor genuu.gazar hudlultud hamgiin tesvergui gazar n goliin oir orchim baidag uchir n gol gazariin hagaraliig dagaj ursdag.tsaashdaa ch olon hunii ami olnoor n avah magadlal mash ih baigaa yum bn.manai ulsad gazar hudlult sudaldag gazar gej bnu.amandaa mungu arhi chihuuleed duugarahgui bnu.
-
unshigch (September 17, 2014 8:25:41 pm )
Naad teneg arhichiin apugaa gazriin hursnuus archaa. Burxan ta nariig jivuulne dee
-
зайлуул (September 17, 2014 9:58:46 pm )
Энэ Батхүүг УИХ-аас зайлуул
-
Anonymous (September 18, 2014 12:08:34 am )
Батжав билуу одгэрэлииг дагаж гуйгээд байдаг нохор их барцадтай юм. Энэ жил нисдэг тэрэг унагаад, барилгаасаа хун унагаад. Шунхлай наадахаасаа хурдхан салахгуй бол ахиад юм унаганашуу
9 Comments