Энэ сарын 1-нд Улаанбаатар-Багануур чиглэлийн авто замд ноцтой осол гарсны улмаас Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын газарт цагдаагийнхныг очиход аль хэдийнэ Онцгой байдлын дөрвөн алба хаагч газар дээрээ нас барсан байсан бөгөөд гурван хүн хүнд гэмтсэн байсан тухай албаны эх сурвалж мэдээлж байна.
Харин Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэнгийн жолооч амьд үлджээ. Тэрбээр ослын улмаас хүнд гэмтэл авч, ухаан алдсан байсан аж. Түүнийг Налайх дүүргийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогийн байдлаар биеийн байдал нь маш хүнд байгаа юм байна. Эмч нар ухаан орсных нь дараа түүнд тархи, нугасны хагалгаа хийхээр төлөвлөж байгаа гэв.
Харин Төв аймгийн замын цагдаагийн хэлтсээс “Форд” маркийн автомашины жолооч Б-д эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. Б нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан төдийгүй өндөр хувийн согтолттой байсан аж. Цагдаа болон шинжээч нар энэ долоо хоногтоо багтаан ослын урьдчилсан дүгнэлтийг гаргах юм байна.
Дашрамд дурьдахад, ослын үеэр амиа алдсан Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү гурван хүүхэдтэй байсан аж. Тэрээр хэрэг гарах өглөө 06.00 цагт гэрээсээ гарахдаа “Аав нь ирэх жилийн есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ заавал хүргэж өгнө. Орой гэр бүлээрээ хичээлийн шинэ жилийг тэмдэглэж хоолонд орно” гэж хэлээд гарсан байна. Харамсалтай нь согтуу жолоочийн балгаар тэр хүүхдүүддээ буцаж ирсэнгүй.
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 04, 2014 8:57:02 am )
HAIRAN SAIHAN ZALUU
-
зочин (September 04, 2014 9:50:24 am )
Энэ архи уучихаад жолооны ард суусан/ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон / гэх алуурчдад авах арга хэмжээг чангалмаар байна.Архи уучихаад машин барина гэдэг бол би хун ална гэж урьдаас бэлдэж санаатайгаар гээмт хэрэг уйлдэж байгаа гэж узэж шийтгэл егех хэрэгтэй. Ууний дээр нь архи уусныг нь хундруулэх шалтгаан болгож узэх хэрэгтэй
-
зочин (September 04, 2014 10:03:35 am )
Хөөрий дөө. Согтуу жолоочид сууж явдаг нь яаж байгаа юм бол
-
Зочин (September 05, 2014 9:37:27 am )
Энэ албан хаагчдын жолооч нь согтуу байгаагүй. Нөгөө машины жолооч нь согтуу байсан юм. Сайн уншиж ойлгоод, дараа бичээч
-
-
anu (September 04, 2014 12:50:14 pm )
Sogtuu joloochid suugaagui uuduus ni shal sogtuu jolooch ireed murgusun ge bizde
-
Зочин (September 05, 2014 9:41:13 am )
Согтуу жолоочийн машиныг нь хурааж улсын орлого болгох хэрэгтэй байна. Үүнийг дэмжиж өгөөрэй. Хураагдсан машины орлогыг замын осолд орсон хүмүүсийн эмчилгээнд зарцуулдаг туршлага европын орнуудад байна. Манайд хариуцлага нь багадаад байгаа юм. Үүний эсрэг байдаг хүмүүс бий. Тухайлбал зөрчлийн тухай хуулийн төслийн зарим гишүүд зөрчил гаргасан жолоочид онооны систем хэрэглэх гэхэд ихэд эсэргүүцэж байсан.
6 Comments