antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 4, 2014 Comments are off

Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

нийтлэсэн Admin

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун зүгийн зарим нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.

2014 оны 09 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, говийн нутаг болон Дорнод монголын тал нутгаар 28-33, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 27-29 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

9 дүгээр сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө сэрүүсч 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 18-23 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө халж 29-31 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

2014 оны 9 дүгээр сарын 05-наас 2014 оны 9 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун болон төвийн нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд баруун болон зүүн зүгийн нутгаар , 8-нд төвийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 5-нд зарим газраар, 6-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говь, талын нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car