antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2011 1 comment

Монголын их баялгийн зөвхөн орой нь цухуйж байна

нийтлэсэн Admin

Дэлхийн олон орны шинжээчид болон эдийн засагчид Монголын эдийн засгийн ирээдүй болон уул уурхайн асар их нөөцийн талаар байнга ярих, бичих болсон билээ. Тэд­гээрийн нэг нь Хонконг, Их Британи, АНУ-ын хэвлэл мэдээллээр олонтаа цацагдсаныг хөрвүүлэн хүргэж байна.

Яг одоо Монголын тал нутагт Арк­тикийн хавирга нэвт үлээх сал­хины нөөлөг дор хахир хатуу өвлийн улирал ирж байгаа билээ. Эртний нүү­дэлчин амьдралын аясаар явах хэн бүхэнд бол энэ цаг мөч нь түр хуга­цаанд нам жим амьдралын хэм­нэлд ордог жамтай улирал юм. Ха­рин энэ оны хувьд арай өөр байгаа билээ. Цаг агаар хүйтрэн ширүүсэх энэ л мөчид харин ч уул уурхайгаас олох их баялгийн сургаар өдөөгдсөн  ямар нэг хүлээлт болоод найдлага сэрж байгаа мэт.
Монголчууд эрт үеэс өвөрмөц нүүдлийн мал аж ахуй болон хө­дөө аж ахуйн салбарыг гол болгон амь­дарч ирсэн бол тун ойрын ирээдүйд өнөөгийн дэлхийн хөгжлийн өнгөн дээр хурц од, оргил болон гялалзах бололтой байна. Дэлхийн ихэнх шин­жээчдийн гаргасан дүгнэлтээр бол Монгол оронд нээгдсэн төрөл бүрийн үнэ цэнэтэй ашигт малтмалын нөөц нь нийтдээ нэгээр тогтохгүй их наяд ам.доллараар үнэлэгдэх хэмжээнд очих ажээ. Хэрвээ энэ баялгийг Монголын бүх иргэд болон хүүхдийг оролцуулаад бүгдэд нь хуваах юм бол наад зах нь тус бүртээ 333 мянга 333 ам.долларын хувь хишиг авах боломжтой юм байна.

Монгол Улсын эдийн өсөлт нь 6.7 хувьтайгаар оны эхийг угтаж байсан бол оны эцэс гэхэд Азийн хөгжлийн банкны таамаглалаар 14 хувийн өсөлт гарна гэж тооцож байгаа аж. Харин өөр бусад олон улсын шинжээчид Монголын эдийн засгийн өсөлт 20 хувиас илүү гарна гэж итгэлтэй хэлж байна. Тэр ч байтугай зарим нь хэрэв Монголын албан бус эдийн засгийн өсөлтийг тооцож оруулж чадах юм бол эдийн засгийн өсөлт нь бүр 40 хувьтай гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа аж.

Монголчуудын ирээдүйд олж болох их ашиг орлогын гол эх үүсвэр нь Тавантолгойн агуу том орд газрын үүц баялаг болж байгаа ажээ. Мөн ашиг орлогын бас нэг цалгиа нь Британийн “Рио Тинто” болон Австралийн “Айвенхоу Майнз” компаниудын оролцоотойгоор ол­бор­лолт явуулахаар болж байгаа говийн цөл газар дахь их хэмжээний орд газрын үйл ажиллагаа болж байна. Одоо гаргаад байгаа дүн мэдээгээр бол 2013 оноос олборлолт нь эхлэх Оюутолгойн ордын нөөц нь 50 жил ашиглаж хүрэлцэнэ гэсэн тооцоо гарчээ.

Энэхүү 50 жилийн хуга­цаанд жил бүр дэлхий дээр олборлож байгаа нийт зэсийн гурваас доошгүй хувийг зөвхөн Монголын Оюутолгойгоос олборлох дүр зураг харагдаж байгаа гэсэн урьдчилсан таамаг байгаа аж. Хэрэв үйл ажиллагаа нь одоогийн төлөвлөлтөөр явбал ирэх хагас зууны туршид Оюутолгойн ордоос монголчууд жил бүр 5 тэрбум ам.долларын ашгийг олж байх болно гэж Еврази дахь хуучин социалист лагерийн орнуудад хөрөнгө оруулах асуудлаар мэргэшсэн “Firebird Management LLC” компанийн тэргүүн Жеймс Пассин батлан хэлж байгаа юм.

Зөвхөн зэс төдийгүй алтны нөөц ч Монголд асар их байгаа бөгөөд дээр дурдсан Оюутолгой ч мөн ийм ордын нэгэнд багтаж байна. Үүний дээр ураны маш том судлууд нээгдсэн бөгөөд коксжсон нүүрсний бусад нөөцүүд илэрсэн нь монголчууд шинэлэг технологиор цаашдаа амжилттай олборлоно хэмээн найдаж байгаа ажээ. Харин улсын төсөвт их хэмжээний орлого орох болон эдийн засагт маш их ашиг авчрах боломжийг олж авахын тулд Монголын эрх баригчид урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахуйц олборлолтын стратегийг бий болгох асуудалд санаа тавих хэрэгтэй болж байгаа ажээ.

Монголын одоогийн Ерөнхий сайд С.Батболд өнгөрөгч сарын 28-д Нью Йорк хотноо Asia Society байгууллагын зохион байгуулсан форум дээр уул уурхайн салбараас олж болох ашиг орлогыг хэрхэн зарцуулах талаар өөрийн санаа бодлоо хуваалцсан юм. Түүний хэлж байгаагаар бол байгалийн маш их баялаг нөөцтэй бусад орнуудын хэрэглэж байсан бодитой арга туршлагаас судлахад тэд туйлын нухацтайгаар анхаарч байгаа гэсэн байна.

Мөн Монголын өндөр албан тушаалтны нэгэн болох тэрээр, “Бид дугуйг дахин бүтээх гээгүй” гэж хэлсэн бөгөөд өөр бусад орны эдийн засгийг сүйрүүлж байсан “Голланд өвчин” буюу ашигт малтмалын болон эрчим хүчний экспортод хэт найдсан бодлогоос болгоомжлох тухай анхааруулгыг аваад байгаа өөрийн Засгийн газрынхаа алхмуудыг ийнхүү тодорхойлж байгаа ажээ. Түүний хэлснээр бол “Голланд өвчинд” нэрвэгдээгүй Норвеги, Канад, Австралийн туршлагаас суралцах ёстой болж байгаа бололтой.

С.Батболд хэлэхдээ, “Бид өсөлт, хөгжлийн төлөө Засгийн газар байхыг хүсч байгаа” гэсэн бөгөөд иргэддээ боловсрол олгох, орон сууцаар хангах мөн мэргэжлийн бэлтгэл болон тэтгэвэр тэтгэмжийн хангалтыг сайжруулахад зориулсан улсын сангийн талаар онцгойлон дурдаж байсан юм. Мөн тэрээр таатай бус цаг үед хэрэг болох тогтвортой байдлын санг Монголд бий болгож байгаа талаар ч ярьж байлаа. “Монгол орон хөгжлийнхөө тун эгзэгтэй цаг үе дээрээ байна” гэж тэрээр хэлээд инфляци нь санаа зовоох зүйл болоод байгаа тухай дурдаж байв. Тэгээд ч Монгол орон импортын нефть бүтээгдэхүүнээс бүрэн хамааралтай хэвээр байгаагаа дурдаж энэ эмзэг байдал хэрэглээний үнийн тогтворгүй байдлыг бий болгож байгааг хэлж байсан юм.

Мөн тэрээр уул уурхайгаас орж ирэх асар их ашиг орлогын нөлөөгөөр бий болж болзошгүй өсөлтийн улмаас эдийн засгийн халалт үүсэх магадлал байгаад анхаарч үүнээс зайлсхийх ёстой гэж ярьж байна. “Энэ бол бидний онцгой анхаарах асуудал болж байна” гэж Монголын Ерөнхий сайд хэлж байлаа. Үүний зэрэгцээ Монголд байгаль орчныг хамгаалах асуудлыг шийдвэрлэх амаргүй сорилттой тулгарч байгаа ажээ. Эдийн засгийн хурдацтай хөгжил тус улсын усны болон ой модны нөөцөд хэдийнэ таагүй нөлөөгөө тусгаад эхэлсэн байна. Иймээс үл өмчлөгдөх болон эзэмшилд орохгүйгээр хамгаалагдсан үндэсний дархан цаазтай газар байгуулах зэрэг эрхзүйн тулгууртай арга хэмжээнүүдийг авснаар эдгээр асуудлыг шийдэх боломж олдож болох тухай Монголын Ерөнхий  сайд яриад экологид ээлтэй эдийн засгийн хөгжлийг бий болгоход онцгой анхаарч ажиллана гэж байлаа.

Монголын Засгийн газар 2009 онд байгуулсан Оюутолгойн орд газрыг эзэмших тухай  гэрээгээ эргэн харахгүй гэж саяхан зарласнаас хойш гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл эргээд бага багаар сэргэж байгаа бололтой. Харин энэ мэдэгдлээс өмнө буюу өнгөрөгч 10-р сарын эхээр Монголын эрх баригчид дээрхи гэрээнд заасан Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх зэргээр гэрээг дахин эргэж харах тухай яригдаж байсан юм. Тэгвэл  Нью Йорк хотноо Asia Society байгууллагын зохион байгуулсан дээрхи форумын үеэр “Рио Тинто” компанийн тэргүүн Эндрю Хардинг хэлэхдээ Монголын эрх баригчид Оюутолгойн гэрээг эргэн харахгүй гэсэн мэдэгдэл хийснийг дэмжин хүлээж авч байгаагаа илэрхийлээд энэ нь “2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний агуулга, эрхэм байдлыг бататгсан явдал боллоо” гэж магтжээ.

Өнөөдөр хөрөнгө оруу­лаг­чид Монголын зүг туйлын итгэл найдвар тээсэн байдлаар хандаж эхлэв бололтой. Дээр саналаа хэлж байсан ноён Жеймс Пассин ярихдаа “Монголын ашигт малтмалын нөөцийн талаархи өнөөдрийн мэдээлэл болон таамгууд нь магадгүй зөвхөн их мөсөн уулын орой төдий байж болзош­гүй” гэж байгаа юм. Тэрээр хэлэхдээ, “Бидний бодлоор бол одоогийн нээлтүүд Монголын их баялгийн ердөө л зулайг нь илсэн төдий оролдлого ч байж мэднэ” гэсэн билээ.

М.Наст

Зохиогчийн эрх: “Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 15, 2011 9:18:47 am )

    zahialgaar bichsen bna

antalya rent a car