antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2011 Comments are off

Ажил хаялтад 101 цэцэрлэг нэгджээ

нийтлэсэн Admin

Нийслэлийн цэцэрлэгийн багш нар өнөөдөр өглөөний 08.00-10.00 цагийн хооронд ажил хаялт зарлаж хүүхдүүдээ хүлээж аваагүй. Энэхүү ажил хаялтад 101 цэцэрлэг нэгдсэн байна.

Одоогоор бүх цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авч байгаа аж. Сануулга ажил хаялтыг үргэлжлүүлэн нөгөөдөр буюу энэ сарын 30-нд ерөнхий боловсролын сургуулийн багш нар мөн хоёр цагийн ажил хаялт зарлах гэнэ. Мөн ирэх сарын 1-нд багш нарын төлөөлөл БСШУ-ын сайд Ё.Отгонбаяртай уулзахаар тохиролцсон байна. Хэрэв энэ уулзалтаар ямар нэг шийдвэрт хүрэхгүй бол ирэх долоо хоногоос хугацаагүйгээр ажил хаяхаа багш нар мэдэглээ.  Ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, их, дээд сургуулийн багш нарын цалинг хоёр дахин нэмэх хугацааг урагшлуулж, эхний ээлжинд 2012 оны нэгдүгээр сараас эхлэн цалинг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхийг хүсч байгаа билээ. Монгол Улсад нийт 73 мянга орчим багш нар байдгаас 44 мянга нь ерөнхий боловсролын сургууль, 16 мянга нь сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг, үлдсэн нь их, дээд сургуульд багшилдаг юм байна.

Ш.Чимэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car