antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2011 1 comment

Хөшөөтийн уурхайгаас 10 сая тонн нүүрс экспортолно

нийтлэсэн Admin

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Мо Эн Ко” компани нь Шинжаан руу нүүрс экспортолж эхэллээ. Хятадын баруун хойд хязгаарт орших муж Шинжаан Уйгурын Автономит бүс нутаг нь Ховд аймагтай хил залгаа оршдог.  “Мо Эн Ко” компанийн хувьд Хөшөөтийн уурхайгаас Барлаг-Ярантын боомт болон Хятад Такешикэн боомт хүртэлх 311 км хатуу хучилттай замаа тавьж дуусаад байгаа бөгөөд улсын комисс замын ажлыг хараахан хүлээж аваагүй байгаа юм байна. Тус компани эхний ээлжийн 1000 тонн металлургийн нүүрс ачсан машины цувааг өнгөрсөн долоо хоногт илгээжээ.

Улсын комиссын 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 6-нд Мо Эн Ко-гийн тавьсан замын ажилтай танилцжээ. Замын ажлыг хүлээж авсан эсэх дүгнэлтийг энэ долоо хоногт гаргах төлөвтэй байгаа ажээ.

Уг хатуу хучилттай зам тавигдсанаар, урьд нь уурхайгаас хил хүртэл нүүрс тээвэрлэхэд найман цаг зарцуулдаг байсан бол одоо үүнээс хоёр дахин богино хугацаанд замыг туулах боломжтой болжээ.

Ойролцоогоор 600 га талбайг хамрах Хөшөөтийн уурхайн олборлолтыг 2010 оны долдугаар сард эхлүүлсэн. Уурхайг эзэмшиж буй “Мо Эн Ко” компани нь 2010 оны зургадугаар сард зургаан жилийн хугацаанд 232 сая ам.доллараар ажиллах гэрээт олборлогчийн тухай гэрээг Лэйтон Азиа компанитай байгуулсан юм. Үүнээс гадна, “Мо Эн Ко” өнгөрсөн оны эхээр Хятадын “Baosteel Group Xinjiang Bayi Iron and Steel” компанитай коксжих нүүрс нийлүүлэлтийн гэрээ байгуулжээ.

Хөшөөтийн уурхайн нөөцийн хувьд 2007 онд хийсэн судалгаагаар 460 сая тонн нүүрс агуулж буйг тогтоожээ. Үүний 181 сая тонн нь сайн чанарын коксжих нүүрс ажээ. Нэмэлт судалгаагаар тус уурхайн нөөц 149 сая тонноор нэмэгдэх боломжтойг мөн тогтоосон байна. Хөшөөтийн нүүрс нь хүхэр болон үнслэг багатай болон бусад олон үзүүлэлтээр сайн чанарын нүүрс байдгаараа давуу байдаг.

“Мо Эн Ко” компани эхний ээлжинд уурхайгаас жилдээ 3 сая тонн, улмаар 2015 он гэхэд жилд 10 сая тонн нүүрс Шинжаан руу экспортлохоор төлөвлөж байна.

Б.Төгс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 30, 2011 1:02:52 am )

    tsaad uls n hushuutuus ih nuursii ordtoi baitlaa herglehgui hunii togoo ruu ongiij bhad bid saihan setgeltei yum bolhoor aygii n duurgeel ugj bn manai togootoi duushiin tsagt ted bidend halbaga nuurs her ih uneer ogoh bol ….
    (bid yumandaa hair gamtai eznii yosoor handahgui bhaad uur hun hairlah uu)

antalya rent a car