antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 28, 2014 8 comments

Бааварт 3,5 жилийн ял оноож хорихоор боллоо

нийтлэсэн Admin

dcc0a74a0017ffaforiginal“2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид Ш.Батбаяр нь цагдан хоригдож байхад тус ангийн В корпусын 2-ын 7 тоот тусгаарлах өрөөнд гал гарсан” хэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн билээ.

 Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Дүүргийн 2 дугаар прокурорын газраас яллагдагч Ш.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагч Б.Өлзийбат, Э.Тамир, Х.Жигдэндан, Б.Цоггэрэл, В.Ганбаяр, Ц.Энхбат, Д.Батболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж,  2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Өлзийбат, Э.Тамир, В.Ганбаяр, Ц.Энхбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч Ш.Батбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн дугаар зүйлийн -ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр,  шүүгдэгч Х.Жигдэндан, Д.Батболд,  Б.Цоггэрэл нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тус тус 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэж, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан  харгалзаж шийдвэрлэсэн  байна.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХМОНХАлба


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (August 29, 2014 4:31:00 pm )

    Alban uurgee guitsetgej bsan alban haagchid l hairan bna daa

  • mongol huu. (August 29, 2014 11:30:30 pm )

    Ene tenegiig tegvel taarna .bas l balai gar shvv. T1 bandi.

  • Zochin (August 31, 2014 10:59:00 am )

    Ix daldganadag xun yaxaw tegeed shorondoo bj baidaa xoxi n

  • boldoo (September 01, 2014 3:28:53 pm )

    muu har gaigaas bolj jiriin alban haagch tensen avlaa

  • he (September 01, 2014 3:38:59 pm )

    hund gai bolson yumnuud bnaa

  • f (September 16, 2014 2:17:04 pm )

    naad malaa er n shorond n hataa.yostoi hogiin gardaa!.

  • baavaraa (September 18, 2014 8:05:27 pm )

    nugel chine nudeeree garch bgaa chine ene dee

  • Зочин (September 26, 2014 1:04:59 pm )

    Энэ муу хөгийн хар тамхичныг юуг нь худлаа өмөөрөөд байдгийн бэ? Шоронд нь суулгах л хэрэгтэй шүү дээ. Хэзээний л хулгайч бацаан байсан юм даг

antalya rent a car