antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 28, 2014 2 comments

1112 цэцэрлэгт 201 967 хүүхэд хамрагдана

нийтлэсэн Admin

yuarЗасгийн газрын 11-11 төвийн цахим ярилцлагад Боловсрол, шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Ш.Болор-Эрдэнэ нар оролцож иргэдийн асуултад хариуллаа. Энэ удаагийн цахим ярилцлага улсын хэмжээний болон нийслэлийн цэцэрлэгийн хүрэлцээ, хүүхдийн бүртгэлийн асуудал тойрон өрнөлөө.

2014-2015 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 1112 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 201 967 хүүхэд хамрагдана. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилийнхээс цэцэрлэгийн тоо 45, хамрагдах хүүхдийн тоо 8200-гаар нэмэгдэж байна. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 106 000 хүүхэд байгаагийн 75 600 нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд хамрагдалтын хувь 76,5-д хүрэх хандлагатай байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга хэллээ.

Нийслэлд цэцэрлэгийн бүртгэлийг 8 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгуулна.  Бүртгэлийг хийхдээ иргэдэд дараалал, бухимдал үүсгэхгүйгээр шуурхай зохион байгуулж, хороо, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллаж, бүртгэлийн явцад цэцэрлэгийн захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчдын гурвалсан гэрээг байгуулаж байна гэж  Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Ш.Болор-Эрдэнэ хэллээ.   Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудад өөрийн харьяаны цэцэрлэг байгуулах болон ээлжийн бүлэг нээн ажиллуулах санаачилгыг дэмжин хууль эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө өгч, үйл ажиллагааг нь  дэмжиж байна гэлээ. Нийслэлийн боловсролын газрын дарга төрийн өмчит цэцэрлэгүүдэд хүүхэд элсүүлэхтэй холбогдуулан зөвлөмж гарган цэцэрлэгийн удирдлагуудад хүргүүлжээ. Уг зөвлөмжид бүртгэлийг ажлын цагаар нэгдсэн журмаар явуулж, бүртгэлтэй холбоотой мэдээллүүдийг ил тод байлгах тухай заалт орсон байна   гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (August 28, 2014 1:16:28 pm )

    үнэхээр цэцэрлэгийн хүрэлцээ муу байна шүү. өчнөөн хонож байж арай хийж хүүхдүүддээ бүртгүүлж байна. 1 настай ургамлыг хэдэн тэрбумаар тарьж байхаар хүүхдүүдийнхээ цэцэрлэгийг тэр олон тэрбус төгрөгөөр барьвал хэдэн цэцэрлэг баригдах билээ гэдгийг төрийн өндөрлөгүүд сайн бодож үзээч. нэг настай ургамал монголд хэрэгтэй юу, хүүхдийн цэцэрлэг хэрэгтэй юу?

  • Anonymous (August 29, 2014 4:26:00 pm )

    Hariya tsetserleg ni ch huuhed burdsen geed avahgui yum. chanargui olon ih deed surguuliinhaa orond tsetserleg bariach dee. erelt heregtseeg ni holbogdoh humuus medej l baimaar yum.

antalya rent a car