antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 28, 2014 1 comment

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчилсөн иргэдийн өргөдлийг бямба гариг хүртэл авна

нийтлэсэн Admin

gazarНийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр НИТХ-ын 2013 оны 1/39, 13/52 тогтоолоор баталсан.Энэхүү шийдвэрлэснийг үндэслэн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр явуулж наймдугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгосон. Газар эзэмших хүсэлтийг хүлээн авч иргэдийг сонгосоноос хойш сонгогдсон иргэд харъяа дүүрэгтээ хандсаар байгаа юм. Цахим системээр сонгогдсон ч харъяа дүүрэгтэй хандаж амжаагүй иргэд хугацаа дуусахаас өмнө өргөдлөө харъяа дүүрэгтээ өгөхгүй бол сонгогдсон эрхийг хүчингүйд тооцох болно гэдгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас анхааруулж байна. Тиймээс НӨХГ-ын дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба энэ долоо хоногийн бямба гараг буюу 29-нийг дуустал өргөдөл хүлээн авахаар болжээ. Түүнчлэн сонгогдсон ч өөрийн биеэр ирж амжихгүй буюу гадаад, дотоод руу явсан иргэд өөрийгөө төлөөлж чадахуйц хүнээр өргөдлөө хүргүүлэх бүрэн боломжтой юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Жагаа (August 29, 2014 2:26:33 am )

    Дараагийн сонгон шалгаруулалт хэзээ болох вэ

antalya rent a car