antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 4, 2014 3 comments

“Арева Монгол” компаниас мэдэгдэл гаргажээ

нийтлэсэн Admin

SONY DSCБайгаль орчний иргэний зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт  “Арева Монгол”  компанийг Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Асгат зэрэг долоон суманд хууль бусаар ашигт малтмалын лиценз эзэмшдэг гэх мэдээллийг хийсэн билээ.

Тус зөвлөлийн тэргүүн Ш.Дамдинсүрэн “Арева Монгол кампанийн эзэмшдэг 26 тусгай зөвшөөрөл хууль бус.  Эдгээр тусгай зөвшөөрлийг ураны тухай хууль байгаагүй байхад  Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгосон.

Ингэхдээ   Ашигт малтмалын тухай хуулийн олон заалтыг зөрчсөн гэжүзэж байгаа гэдгээ илэрхийлж байв.  

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан  тус компаниас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Сүхбаатар амйгийн нутаг дэвсгэрт ураны хайгуулын 14 тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Эдгээр зөвшөөрөл бүхий газкар нутагт Алтан-Овоо, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Зотолхаан уул зэрэг ордоггүй болохыг  тодотгожээ.

Сүхбаатар аймаг дахь “Кожеговь” компанийн тусгай зөвшөөрлийн талаар “АРЕВА Монгол” ХХК-ийн МЭДЭГДЭЛ

“АРЕВА Монгол” компани 2014 оны долдугаар сарын 29-ний өдөр өөрийн охин компани болох “Кожеговь” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь хайгуулын ажлын талаар зарим хүмүүсийн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан тайлбарт хариулт өгч байна.

“Кожеговь” компани нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт ураны хайгуулын 14 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Эдгээр зөвшөөрөл бүхий газар нутагт шүтлэгтэй Алтан Овоо, Дарьгангын байгалийн цогцолбор газар, Хүйтэн уул, Зотолхаан уул ордоггүй.

2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 2008 онд “Кожеговь” компани нь тусгай зөвшөөрлүүдээ авсан юм. Цөмийн Энергийн тухай хууль 2009 онд батлагдсаны дараа эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрлүүдийг дахин бүртгэж олгосон.

“Цөмийн Энергийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэр, дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөх” (Цөмийн энергийн тухай хуулийн 28.2.1-р заалт), Цөмийн Энергийн тухай хуулийн 13-р зүйлд заасан нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг хүндэтгэн биелүүлэх үүргийг “Кожеговь” компани хүлээсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр  зүйлийн дагуу Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам Сүхбаатар аймаг дахь “Кожеговь” компанийн тусгай зөвшөөрөл бүхий газар нутаг дахь 2014 оны Байгаль орчин хамгаалах төлөвлөгөөнүүдийг баталсан билээ.

Холбогдох журмын дагуу тэдгээрийн хувийг Мэргэжлийн хяналтын газар, Сүхбаатар аймгийн холбогдох сумдын Засаг дарга нар, аймгийн Байгаль орчны хэлтэст хүргүүлсэн.

Цөөн хэдэн хүн хэвлэлийн бага хурал хийлгэж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Кожеговь” компани, “Кожеговь”-ийн толгой компани “АРЕВА Монгол” компаний нэр хүндийг унагаах гэж гүтгэсэн үйлдэл хийж байгааг бид буруушааж байна.

Цөмийн Энергийн тухай хуулийн 11 дүгээр  зүйлийн дагуу шаардлагатай бүх мэдээллийг холбогдох захиргааны байгууллагаас шууд авах боломжтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • mongol (August 05, 2014 7:17:57 pm )

    zail zail umhii melhii edeshtnuud

  • Anonymous (August 06, 2014 12:38:21 pm )

    novshuud zail manai ekh oronoos zail zail

  • rtyuio (August 06, 2014 9:59:44 pm )

    hogiin prancuudiin hoolnii shavhkaruu gordson urvaachuud bugd zail

antalya rent a car