antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 4, 2014 9 comments

Ерөнхий сайдын охин А.Саранзаяа Л.Гансүхийн 3.6 тэрбумын хэрэгт мөн л холбогдлоо

нийтлэсэн Admin

gansuh saranzayaШинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо “Би шударга бус бүхэнтэй хатуу тэмцэнэ” хэмээн мэдэгдэж байсан.

Гэвч түүний хэлэх үг, хийх үйлдэл нь алхам тутамдаа зөрж албан тушаалаа ашиглан илтэд хууль зөрчиж байгааг өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдал улам тод харууллаа.

Тэрбээр ахлах зөвлөх Л.Гансүхийг нь АТГ-аас яллагдагчаар татсанд их л бухимдаж, байх суух газраа олж ядан товчхондоо маш сандарч байгааг бид бүгдээрээ харж байна. Магадгүй тэд хамтдаа нийлээд яригдаад байгаа 3.6 тэрбум төгрөгийг “цааш нь харуулсан” ч байж болох.

Ерөнхий сайдын тухайд Л.Гансүхийг УИХ-ын гишүүн байхад нь туслахаар нь ажиллаж байсан Х.Хэрлэнгийн төрсөн эгч Х.Сэлэнгэтэй ханилан суусан нэгэн. Энэ утгааараа тэднийг базууд гэх нь бий.

Н.Алтанхуяг сайд хоёр эхнэрийн долоон хүүхэдтэй. Тэдгээр хүүхдүүдээс нь олноо танигдаж, зураг хөрөг, нэр устайгаа хэвлэлийн хуудаснаа залрах болсон хүн бол А.Саранзаяа. 1987 онд төрсөн тэрбээр өдгөө гурван хүүхдийн ээж. Гэхдээ Ерөнхий сайдын охин гэдгээрээ бус гурван хүүхдийн ээж 27 настай залуу мэргэжилтэн гэдгээрээ ч бус харин олон тэрбумын хэрэгт холбогдсон ч түүнээсээ эвтэйхэн сугарчихдаг учраас гэмт хэргийн ертөнцөд шинэ “од” болоод байгаа.

АТГ-ынхны эх сурвалж, хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол А.Саранзаяа нь авлигалын хоёр том хэрэгт холбогдчихоод байна.

Нэг нь “Цэвэр агаар сан”-гийн 2.2 тэрбум төгрөг, нөгөөх нь “Нүүрс” хөтөлбөрийн 3.6 тэрбум төгрөг. Үйл явдлыг тодорхой болгохын тулд холбогдсон хэргүүдийнх нь тухай цухас дурдъя.

Н.Алтанхуяг Шадар сайдаар ажиллаж байх үед нь А.Саранзаяа бүсгүй Сангийн яамны төлбөр тооцооны мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ үедээ “Цэвэр агаар сан”-гийн гэх тодотголтой олон тэрбумын хэргийн чухал оролцогч байсан гэх мэдээллүүд бий. Энэ хэргийн улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан удирдлагууд болон холбогдох хүмүүс ял сонсоод байгаа. Харин А.Саранзаяаг “нялх хүүхэдтэй” гэх шалтгаанаар хэргээс сугарч үлдсэн.

Гэвч хэрэг хуучирдаггүй учраас түүнийг АТГ-аас яллагдагчаар татаж, тухайн үед холбогдсон хэргийг нь сануулан, мэдүүлэг тайлбар авч түүнд холбогдох хавтас хэрэг удахгүй прокурорын шатанд очих юм гэсэн.

Энэ асуудал нь нэг тийшээ шийдэгдээгүй байтал өнгөрсөн долоо хоногт дахин хэрэг мандлаа. Тэрбээр аавынхаа баз хүргэнтэй нийлж, хувийн аж ахуйн нэгж байгуулан иргэдийг шулж, улсыг өрөнд оруулах ажиллагаад мөн л гар бие оролцсон бололтой. Энэ талаар АТГ-аас гаргасан мэдэгдэлд дурдсан байсан.

Энэхүү мэдэгдэлд “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг өөрийн туслахаараа ажиллаж байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нартай хамтран хувийн аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулж ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх “Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж, өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279,000 тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг 1 тонныг нь 27,500 төгрөгөөр авч, ард иргэдэд 1 тонныг нь 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж, Төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн бичсэн байдаг.

Эцэст нь нэмж өгүүлэхэд “Цэвэр агаар сан” нь тухайн үедээ БОАЖЯ-ны хяналттайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед нь салбарын сайдаар Л.Гансүх ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл Л.Гансүх, А.Саранзаяа нар эртний хамтрагчид байсан нь тодорхой байгаа юм.

Ийнхүү А.Саранзаяа Ерөнхий сайд аавынхаа “баз” Л.Гансүхтэй эртнээс ганзага нийлж ашиг олдог байсан “ажиллагаанууд” удахгүй хуулийн байгууллагаар шийдэгдэж, үнэн мөн нь олдох бололтой.

  М.Нандин Uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • хандмаа (August 04, 2014 3:08:16 pm )

    ЯАНАА АЛТАНХУЯГИЙН ДҮҮ БАТСАЙХАН НЬ ГАЗРЫН ИХ ГАЗРЫН НАЙМААЧИН БАТБАЯРТАЙ ГАЗРЫН НАЙМАА ХИЙЖ БАЯЖИЖ ХӨЛЖИЖ БАЙГАА НЭГЭНДЭЭ ,ЯДАРСАН АРД ИРГЭДЭЭРЭЭ БИЗНЕС ХИЙГЭЭД ХӨЛЖИХ ҮҮ ,ХУУРАМЧ ЭНХИЙН ЦАГААН ТАГТААНУУД ШАЛГАМААР ЮМ,

  • Зочин (August 04, 2014 3:10:10 pm )

    Daanch uuruu gyigeed baisan, uchir garch ireh geed l tegj l dee, icheechee.

  • Зочин (August 04, 2014 3:20:24 pm )

    Мөрөөрөө л байсан гэх юм, мөрөөрөө байсан бол бас ч гэж ингэж гоочлохгүй ш дээ. Олны үг ортой гэдэг маш үнэн шүү. Та нар шуналаа дар л даа. Өөрсдийн ах дүүгийн юмыг идэж байгаа биш, энэ чинь ард түмний өмч шүү дээ. Шуналаа дарж амьдраачээ тэнэгүүдээ. Хууль хяналтынхан худлаа баахан төвчигничхээд ямар ч арга хэмжээ авалгүй, тавиад явуулна даа. Ер нь тийм л юм харагдаад байгааш дээ. Идсэн мөнгөнөөсөө их мөнгө өгөхөөр нь мөн л хуулийнхаи бас л авч кармалчихаад таг чиг болдог байхаа. Ичдэггүй мангуунууд.

  • зочин (August 04, 2014 5:10:52 pm )

    үгүй байлгүй дээ, хүнд нэр нүүр, сонгосон ард түмний итгэл гэж байна, хуулийн шударгаар үнэнийг ард түмэнд хэлэх биз дээ,

  • энэрэл (August 04, 2014 5:12:20 pm )

    хүн бүр л өөр өөрсдийгөө хичээж явах хэрэгтэй,

  • uugiii (August 04, 2014 10:53:25 pm )

    Humuus neree shan hudal tsuurah ym aa. Saranzaya hezee toriin sangiin ajlaa hiihee bsaniig ulsiin baiguullagiin guigee hiideg duh nyagtlanguud medej bgaa daa. Aav yoronhii said blood l ajlaa bolison sh dee. Ingej ur huuhdiin gesen guitgehee bolimoor yum aa.

  • zogii. (August 05, 2014 12:00:20 am )

    нүүрсийг 1 тонныг нь 27,500 төгрөгөөр авч, ард иргэдэд 1 тонныг нь 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж genyy.

  • altanxuyag luibarchin (August 06, 2014 8:45:37 am )

    uugii zogii 2 chini teneg yum uu xaashaa yum be yu
    unshaad oilogdoggvi manguu yu daa kkkkkkkk bas adilxan mal yum uuu kkkkk

  • elle (August 16, 2014 6:56:08 pm )

    Ene zarim neg humuus ni unshsan uyma oilgoh chadwargui humuus bololtoi! Setgegdelee uldeehese umnu, sain bodoj tungaaj baij bichee!!

antalya rent a car