Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-13 хувиар нэмэгдүүлжээ. Тиймээс эцэг, эхчүүд сургалтын төлбөр яагаад өсөх болсон талаар шалгаж өгөх хүсэлтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тавьсан байна. Үүний дагуу ШӨХТГ-аас төлбөрөө нэмсэн сургуулиуд шалгалт хийхээр болжээ.
Сургалтын төлбөр нэмэх шийдвэрийг тухайн сургуулийн Удирдах зөвлөлөөс гаргадаг. Иймээс ШӨХТГ-аас дээрх сургуулиудад Удирдах зөвлөлөө хуралдуулж, дээрх шийдвэрийг гаргасан уу, мөн төлбөрийн нэмэгдэл нь үндэслэлтэй юу гэдгийг тус газар нэг бүрчлэн шалгах аж.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.