antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 4 comments

“Мисс Интернэйшнл 2011” тэмцээний гуравдугаар байрын шагналт И.Төгсөө эх орондоо ирлээ

нийтлэсэн Admin

“Мисс Интернэйшнл-2011” наадамд амжилттай оролцож гуравдугаар байрын шагнал хүртсэн Идэрсайханы Төгсөө эх орондоо ирлээ.  Өчигдөр түүнийг “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас гэр бүлийнхэн, ах дүү нар нь болон “Мисс Монголиа” холбооныхон угтан авч баяр хүргэсэн юм.

Гоо бүсгүй шалгаруулах олон  тэмцээнээс чансаагаараа дөрөвдүгээрт ордгоороо онцлог “Мисс Интернэйшнл-2011” наадамд И.Төгсөө  аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай  оролцоод ирсэн билээ.

Хятадын Чэнду хотод зохион байгуулагдсан 51 дэх удаагийн  уг тэмцээнд  70 гаруй орны гоо бүсгүй авъяас чадвараараа өрсөлдсөн бөгөөд монгол бүсгүй  анх удаагаа гуравдугаар байр эзэлж өндөр амжилт үзүүлсэн нь энэ юм. “Би Монголын нэрийг дэлхийн тавцнаа дуурсгах болно оо” хэмээн амлаж байсан гоо бүсгүй маань “амлалтаа биелүүлж чадахгүй бол яанаа” хэмээн битүүхэндээ эмээж байсан гэнэ. Гэсэн ч тэрбээр үнэхээр хэлсэндээ хүрч  эх орныхоо бахархал нь болж чадлаа.

“Юун түрүүнд төрүүлж өсгөсөн ээж, аавдаа баярлалаа. Одоо ч гэсэн уйлах нь” хэмээн  түүний сэтгэл их хөдөлж,  тусалж дэмжиж байсан хүн болгонд баярлаж талархсанаа илэрхийлсэн юм.

“Мисс Интернэшнл” наадмын үеэр олон сайхан арга хэмжээнд оролцсоныхоо дараа эхний гурван байрт шалгарсан гоо бүсгүйчүүд  Япон руу долоо хоног яваад иржээ. Төгсөө Японд байхдаа хүмүүнлэгийн үйлст оролцсон тухайгаа хуваалцсан бөгөөд  хэд хоног гэртээ  амарч байгаад Монголдоо хүмүүнлэгийн ажил хийнэ ээ гэж ярьж байна.

И.Төгсөө өнгөрсөн есдүгээр сард Монгол улсад болсон “Miss Mongolia-2011” наадмаас тэргүүн миссээр шалгарч энэхүү нэр хүндтэй олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Сонирхуулахад, “Miss Mongolia-2011” наадмаас И.Төгсөө Үндэсний портал GOGO.mn –ийн нэрэмжит шагналын эзэн болж “GOGO  мисс” –ээр шалгарч байсан билээ.

А.Цацрал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 25, 2011 5:30:39 pm )

    wow tugsuudaa bayar hurgye

  • Anonymous (November 25, 2011 6:29:35 pm )

    manai oxiduud delxiid tasarxai shvv oxiduudaaraa l baxarxax yum daa
    tegseedee amjilt ene zasag shvv yum ni unelmeer yum daa enedee xervvl avilga gej baixad xeerxii zvtgeseer baigaad mongoliin neriig delxiid deldiilgeed irexii
    sain xani zayax boltugai

  • Anonymous (November 25, 2011 7:00:44 pm )

    MISS WORLD-D ORUULAHGUI YASAN YUM BOL? TER CHIN L 1-R ZERGIIN TEMZEEN BIZDEE. UG NI IH GAIGUI DEEGUUR ORJ MAGADGUI YUM SHIG SANGDSAN

  • Anonymous (November 25, 2011 8:52:03 pm )

    mundag ohin yumaa neeh huurhun

antalya rent a car