Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор Идэр, Тэс голын саваар 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 9-14 градус хүйтэн.
Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна.
2011 оны арваннэгдүгээр сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Маргааш зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн баруун хагаст цас орно.
Салхи 26-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, 27, 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.
26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Б.Номин
Холбоотой мэдээ
Comments are closed.