antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 16 comments

Ж.Энхжаргал: “Өргөө”-гийн хувьчлал бол Н.Энхбаярт үйлчилдэг нөхдүүдийн хийсэн луйвар

нийтлэсэн Admin

“Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслахаар ажиллаж байсан Б.Тулгыг Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-аас саатуулж, 14 хоног баривчлахаар болсон билээ. Төрсөн ах Б.Хуягийнх нь талаар Б.Тулгаас тодруулахаар саатуулсан гэх аж. Б.Хуяг бол “Хар дун” компанийн захирал. Нийслэлийн ИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор “Өргөө” зочид буудлыг “Хар дун” компанид шилжүүлсэн байдаг. Хууль бус байж мэдэх уг асуудлыг шалгуулахаар Ж.Энхжаргал жилийн өмнө УМБГ-т өргөдөл гаргасан. Түүний өргөдлийн дагуу Төрийн өмчит үйлчилгээний газар (ТӨҮГ)-ыг ямар ч тендер зарлалгүйгээр, НИТХ-ын тогтоолоор “Хар дун” компанитай нэгтгэж хамтарсан компани байгуулсан гэх хэргийг УМБГ шалгаж байгаа билээ.

“Өргөө” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргалтай ярилцлаа.

-Таны гаргасан өргөдлийн дагуу УМБГ “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний шадар туслах, тухайн үеийн НИТХ-ын дарга гээд цөөнгүй хүнийг байцааж байх шиг байна. Тиймээс ТӨҮГ хэрхэн, хэн гэгч эрхмийн оролцоотойгоор хувийн компанид шилжсэн талаар дэлгэрэнгүй ярилцмаар байна. Таныг удирдаж байх үеийн “Өргөө” зочид буудлын үйл ажиллагаа ямар байсан талаар яриагаа эхэлье.

-“Өргөө” зочид буудал (ТӨҮГ) 1995 онд байгуулагдан Чингэлтэй дүүргийн I хороо, Худалдааны гудамжинд үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Миний хувьд 1999 оноос хойш есөн жил шахам “Өргөө” зочид буудлын захирлаар ажилласан. Манай байгууллага нийслэлийн удирдлагуудын шугамаар ирсэн зочид, төлөөлөгчдөд үйлчлэх үүрэгтэй. Намайг ажлаа авснаас жилийн дараа “Дүнжингарав-Өргөө” НӨҮГ-ыг “Өргөө”-тэй нэгтгэсэн.

“Дүнжингарав-Өргөө” дангаараа оршин тогтнох боломжгүй учраас татан буулгаж, нэгтгэсэн л дээ. Одоо ч ханыг нь хуруугаараа чичихэд нурах дөхсөн барилга бий. Үндсэндээ бид хоёр зочид буудлыг нэгтгэсний дараа урдах зарлагаа хойноос нь нөхөөд нийслэлийн захиргаанаас ямар нэгэн татаас, зовлонгүй үйл ажиллагаа явуулж байсан. Эхний үед жилд 14-15 сая төгрөгийн ашигтай ажиллаж байлаа. Яваандаа ашиг нь буурсаар алдагдалтай болж ирсэн. Ерөнхийдөө дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй бол үйл ажиллагаа тааруу болж  байлаа. Тиймээс ч бид үйл ажиллагааг нь өргөтгөх, өмчийн харилцааны менежментийг шинэчлэх, хөрөнгө оруулалт хийж өөд нь татахаар төсөв санал боловсруулснаа Нийслэлийн өмчийн газарт удаа дараа өгч байсан. Хотын захиргаа өөрөө буудалтайгаа байя гэвэл хөрөнгө оруулалтыг нь сайжруулах. Эсвэл хувь хүн хөрөнгө оруулах боломжтой бол хамт олонд нь өгөөд асуудлыг шийдэж, цэгцлээч гэсэн саналыг удаа дараа хүргүүлсэн баримт бий.

-Хэдэн оны үед тэр вэ?

-2004-2006 онд. Хотын удирдлага, Нийслэлийн өмчийн харилцааны газраас бидний саналд ямар ч хариу өгөөгүй. Тэгсэн атлаа гэнэт тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын саналаар, НИТХ-ын дарга Н.Болормаагийн шийдвэрээр “Хар дун” компанид шилжүүлчихсэн хэрэг. Ерөөсөө л нууц байдлаар шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ нэлээд олон жилийн өмнөөс төлөвлөсөн байсан юм билээ. Биднийг хүсэлт гаргаж байхад ерөөсөө шийдэхгүй байсны учир нь тэр байж.

-Одоогийн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Өргөө”-г хувьчлах санал оруулсан юм уу?

-Ц.Батбаяр 2007 оны наймдугаар сарын 17-нд “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудлын менежментийг сайжруулах тухай саналыг НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьсан юм билээ. Улмаар НИТХ 159 тоот тогтоол гаргаж зочид буудалд хөрөнгө оруулах хувийн хэвшлийн төсөл сонгон шалгаруулж, дүнг нь танилцуулахыг Ц.Батбаярт даалгасан. Тэгтэл Ц.Батбаяр ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, “Хар дун” компанийн 75, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой “Дун-Өргөө” ХХК шинээр байгуулах асуудлыг НИТХ-д өргөн барьсан. Ингээд л НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор “Хар дун” гэх компанид “Өргөө”-г өгчихсөн. Тухайн үед НИТХ-ын таван гишүүний гурав нь санал нэгтэйгээр “Хар дун”-д өгөхөөр санал нэгдсэн.  Харин Гадаад харилцааны сайд асан Ш.Алтангэрэл, Гадаадын хөрөнгө оруулалтын газарт ажилладаг байсан Ганзориг нар “Наадах чинь улайм цайм луйвар байна” гэж эсэргүүцсэн юм билээ.

-“Хар дун” компанийн хөрөнгийг Н.Энхбаярын хүү Э.Батшугар гаргаж байсан гэдэг.

-Тэр үед “Хар дун” хэнийх нь ч үл мэдэгдэх, нэр төдий компани байсан. Ердөө “Өргөө”-г авахаасаа наймхан хоногийн өмнө байгуулагдсан компани. Өөрөөр хэлбэл, “Хар дун” компани 2007 оны аравдугаар сарын 9-нд байгуулагдаж. Түүнээс зургаа хоногийн дараа Ц.Батбаяр дарга “Өргөө”-г энэ компанид нэгтгэх саналыг НИТХ-д оруулсан. НИТХ нь аравдугаар сарын 17-нд нь хамтарсан компани байгуулах шийдвэрээ гаргачихсан хэрэг. Зургаахан өдрийн дотор төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй нь хэнд ч ойлгомжтой байгаа биз. Илтэд хууль бус, луйвар байсан нь тодорхой. Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Болормаа нарын гүйцэтгэсэн луйвар. Харин ард нь хэн байсан нь одоо тодорхой болж байх шиг байна. Буяагийн Хуяг гэдэг залуу “Хар дун” компанийг байгуулсан гэдэг. Сүүлд мэдэхэд Б.Хуягийн дүү Б.Тулга Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслах байж. Бас Н.Энхбаярын хүү Б.Хуягийн компанид хөрөнгө оруулсан гэх мэдээлэл сонин хэвлэлээр гарч байна. Тэр үед Н.Энхбаяр, түүний хүү, эхнэртэй нь холбоотой бүх асуудал нууц байсан шүү дээ. Ямар ч байсан Н.Энхбаярт үйлчилдэг байсан намынх нь нөхдүүдийн оролцоотой хийсэн луйвар. Дандаа МАХН (хуучнаар)-ын луйварчид оролцсон байгаа. Тэр дундаа Ц.Батбаяр, Н.Болормаа нар голлох үүргийг гүйцэтгэсэн.

-“Хар дун” компани “Өргөө”-д хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулсан юм бол?

-Ерөөсөө ганцхан гишүүнтэй, нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани байсан шүү дээ. Тэгсэн атлаа шинээр байгуулсан “Дун өргөө” ХХК-ийн 75 хувь буюу нэг тэрбум 404 сая төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хөрөнгийг гаргах гэрээ байгуулсан байдаг. Яаж тооцохоор ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай компани, өөрийнхөө хөрөнгөөс 1404 дахин их хэмжээний хөрөнгө гаргаж чадна гэсэн нь сонин байгаа биз.

-“Хар дун” компани гэрээ байгуулахад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй байж яаж “Дун Өргөө” компанийн 75 хувийг нь эзэмших эрх авсан байж таарах вэ?

-Хөрөнгө оруулаагүй байж, 75 хувийг эзэмшинэ гэж гэрээ байгуулчихсан байгаа биз дээ. “Өргөө” зочид буудалд “Хар дун” компанийн нэг ч төгрөг ороогүй байсан. Тэгсэн атлаа хөрөнгө оруулалтын гэрээ гээчийг хийсэн юм билээ. Нэг жилийн дараа гэхэд нэг тэрбум 404 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг гэрээнд тусгаж. Тэр гэрээ нь аль хэдийнэ зөрчигдчихсөн. Хувьчилж авснаас нь хойш хоёр жилийн дараа л дөнгөж хүн шагайх төдий тохижуулсан шүү дээ. Нийслэлийн өмчийн газартай байгуулсан гэрээнээс л үзэхэд хувьчлалыг цуцлахаар болчихсон байгаа. “Дүнжингарав-Өргөө”-д өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй, цоожтой хэвээрээ л байгаа. Өнөө харганын ноос түүгээд эсгий хийнэ. Тэр эсгийгээрээ гэр барина гэдэгтэй адил гэрээ байгуулсан байгаа юм.

-Та хамт олонтойгоо хөрөнгө оруулалтыг нь шийдээд, өөд нь татах боломж байсан уу?

-Боломж байсан учраас хөрөнгө оруулагч түншүүдтэйгээ ярилцаж, удаа дараа саналаа өгч байсан шүү дээ. Ерөөсөө л 500 сая төгрөг байхад “Өргөө” хөл дээрээ хангалттай зогсчих боломж байсан. Тэр үед НИТХ-аар “Өргөө”-г хувьчлах гэж байсныг би огт мэдээгүй. Бүр шийдвэр нь гарчихсаны дараа хүнээс дам сонссон хэрэг шүү дээ. Сонгон шалгаруулалт явуулсан бол захирлынх нь хувьд ядаж сонсоно биз дээ. Бүх зүйлийг нууцаар үйлдсэн байдаг.

“Дүнжингарав Өргөө”, “Өргөө” гэсэн хоёрын хоёр обьектын ядаж нэгийг нь хамт олонд нь давуу эрхээр хариуцуулж болох л байсан. Нэгийг нь дээрэмчин, луйварчдад нь өгдөг л юм байгаа биз. Тэгтэл хоёуланг нь луйвраар хувьчилчихсан. Тэр үед нь Н.Энхбаяр энэ луйварт ямар холбоотой байсныг мэдээгүй. Явцдаа Н.Энхбаярын эхнэр О.Цолмон оролцоод байгааг гадарласан л даа. О.Цолмон, Н.Болормаа нарын эхлүүлсэн ажил байх. Н.Болормаа бол О.Цолмонтой үй зайгүй найз. Тэгэхээр яалт ч үгүй энэ луйврын цаана Н.Энхбаяр байсан нь тодорхой болоод байгаа юм.

-Та тухайн үед хуулийн байгууллагад гомдол гаргах боломж байгаагүй юм уу?

-Тухайн үед “Өргөө”-г “Хар дун”-тай нэгтгэх 188 тоот тогтоолыг эсэргүүцэж НИТХ-ын бүх гишүүдэд хандаж өргөдлөө өгч байлаа. НИТХ “Хүлээж авахгүй” гэх утгатай хариу өгсөн л дөө. НИТХ-ын дарга Н.Болормаатай уулзахад мэдэн будилсан байдалтайгаар “Тэр компанид “Өргөө”-г өгөх шийдвэр гаргасан. Та тэр хүмүүстэй хамтраад ажиллаж болно” гэсэн утгаар хүн доромжилсон хариу өгч билээ. “Өргөө” ТӨҮГ-ыг татан буулгангуут Ц.Батбаярын захирамжаар намайг болон 20 гаруй ажилтанг шууд халчихсан. 20 гаруй айлыг нэг л өдөр амьдралгүй болгочихож байгаа юм. Захирлаас нь эхлээд жолоочийг нь хүртэл халчихсан. Ганц сарын цалинтай тэнцэх ч тэтгэлэг өгөөгүй. Тиймээс би Захиргааны хэргийн шүүхэд хандаж, 188 тоот тогтоолыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан.

-Шүүх хуралд хариуцагчаар НИТХ-ыг татсан уу. Эсвэл “Хар дун” компани оролцсон уу?

-НИТХ-ын даргад холбогдуулан гомдол гаргасан. Тэгтэл Н.Болормаа нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Д.Дуламсүрэнг  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилчихсон. Гуравдагч этгээд болох “Хар дун” компанийн захирал Б.Хуяг мөн л итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулсан байдаг. Н.Болормаа өөрийнхөө оронд хүн томилоод, луйвардаж авсан компанийнхаа хүнтэй нийлээд миний эсрэг “Үзээд бай” гэсэн бололтой юм билээ.

-Шүүх тэгээд ямар шийдвэр гаргасан юм бэ?

-Захиргааны хэргийн шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад нөгөө тал яг унах нь тодорхой болдог. “Тендер зарласан баримтаа аваад ир” гэхэд л нөгөө тал таг болдог. Тэгэнгүүт л шүүх хурлыг хойшлуулчихдаг байсан. Ингэж явсаар захиргааны хэргийн шүүхээр би ялагдсан. Дараа нь 2008 оны дөрөвдүгээр сарын 29-нд Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны хурлаар  НИТХ-ын шийдвэр хууль бус, луйврын шинжтэй болсныг тогтоож 188 тоот тогтоолыг хүчингүй болгосон. Тэгтэл л 2008 оны УИХ-ын сонгуулийн маргааш хяналтын шатны шүүх НИТХ-ыг зөвтгөсөн шийдвэр гаргачихсан.

-Яагаад. Давж заалдах хурлаар 188 тоот тогтоолыг хүчингүй болгосон биз дээ?

-Эцсийн шатны шүүх намайг заргалдах субьект биш гэж үзсэн. Заргалдвал төрийн өмчийг хариуцсан албан тушаалтан л заргалдах боломжтой гэсэн. Гэтэл төрийн өмчийг хариуцаж байсан этгээдүүд нь луйварт оролцчихсон явааг яалтай ч билээ. Иргэний журмаар гаргасан нэхэмжлэл маань ингээд ямар ч үр дүнгүй болчихсон хэрэг. Тиймээс л өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд УМБГ-т өргөдөл гаргасан.

-УМБГ-т ямар утгатай өргөдөл гаргасан гэж?

-Төрийн өмчийг хууль бусаар, бэлэглэх шахуу хувийн компанид шилжүүлснийг шалгаач гэж. Үүний цаана ямар эрх ашиг, хэдэн төгрөгийн авлига, төрийн өмчийн том луйвар байгааг шалгаач гэсэн. Тодруулбал, Н.Болормаагийн албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн өмчийг үнэгүйдүүлж, шамшигдуулсан луйврын гэж болох хэргийг шалгах хүсэлт гаргасан.

-Н.Болормаа “УМБГ-аас намайг хууль зөрчөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн” гэсэн хариултыг манай сонинд өгсөн.

-Тэр хүн юу ч гэж ярьж болно шүү дээ. Хувьчлал нь зөв байсан бол УМБГ өнөөг хүртэл олон хүнийг шалгаад, байцаагаад явахгүй байсан биз.

-Таны өргөдлийн дагуу Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл бас байгаа.

-Би Н.Энхбаярт холбогдуулж өргөдөл өгөөгүй шүү. Түүнд эрүү үүсгэсэн эсэхийг мэдэхгүй. Өөрөө цэвэрхэн, ядарсан хүн мэтээр л ярих юм билээ. “Хар дун”-гийн захирлаар ажиллаж байсан хүнийг л шоронд хийгээд шалгахад л минийх биш уучлаарай, би ийм хүний дарамтаар луйварт оролцсон гэдгээ хүлээх байлгүй. Хуулийнхан гүйцэтгэх ажиллагаагаа мань мэтээр заалгахгүй биз дээ.

-УМБГ-аас танаас тайлбар авсан уу?

-Шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар л нэг удаа дуудсан.

-Одоо тэгээд “Өргөө” зочид буудал яг хэнийх нь мэдэлд байна вэ?

-Н.Энхбаярын ч бай, “Хар дун”-гийн ч бай өмч болоогүй. Тэд багахан хэмжээний хөрөнгөө хийсэн л гэдэг. Яаж ч бодсон нэг тэрбум 404 сая төгрөгийн хөрөнгө оруулсан гэж үзэх ямар ч боломжгүй. Хааш хаашаа 4-5 метр зайтай, гадагшаа тэлж, дээшээ өндөрлөх боломжгүй барилгад тийм их хэмжээний хөрөнгө хаана нь оруулах юм бэ. Эрээнээс хэдэн тавилга л авчраа биз. Ямар ч үнэлгээний компани хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсныг нь тооцоод гаргачихна. Хотын захиргаа үнэлгээг нь гаргаад Н.Энхбаярт ч юм уу, Б.Хуягт нь өгөг л дээ. Н.Энхбаяр нь эргээд шүүхдэх биз. Шүүх үнэлгээний комиссын гаргасан дүгнэлтийг нь яах юм. Нэгэнт гэрээнд заасан хөрөнгийг оруулаагүй бол төр өмчөө буцааж авах эрхтэй биз дээ. Шударга ёс гэж байдаг бол “Өргөө”-г хамт олонд нь буцааж өгөх байх л гэж найддаг. Цаана нь огт ашигладаггүй “Дүнжингарав өргөө” зочид буудал байж л байна. Луйвардаж аваад ажлаа хийж чадахгүй байхад буцаах л ёстой.

-“Дун-Өргөө”-гийн захирлаар одоо хэн ажиллаж байгаа юм бол?

-Миний сонсоход Б.Хуягийгаа жийчихсэн юм биш үү. Б.Хуяг тухайн үед ердөө л хүүхэлдэй болж тоглож байсан бололтой юм. Н.Энхбаяр шадар туслахын ахын нэр дээр компани байгуулж байгаад “Өргөө”-г авчихсан юм биш үү. Мэдээж хувь шанг нь өгч явуулаад, оронд нь хүүгээ эзнээр нь тавьчихсан бололтой. Одоо “Дун-Өргөө”-г Н.Энхбаярын хүү Э.Батшугар удирдаж байгаа гэх юм. “Хар дун” гээчийнх нь захирал Б.Хуяг байсан. Одоо “Дун-Өргөө” Н.Энхбаярын хүүгийнх болсон юм биш үү.

-“Хар дун” компани одоо “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшиж байгаа юм болов уу?

-Нийслэлийн өмчийн газрын даргаас асуусан нь дээр байх. Гэрээнд зааснаар нэг жилийн дотор хөрөнгө оруулаад дуусчихсан байх ёстой, биелээгүй. Өрөөг нь алтдахгүй л бол нэг тэрбум 404 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх газар байхгүй.

-Оросын мафийнхны ажилладаг зарчмаар төрийн өмчийг хувьдаа авсан байна гэж хардах ч хүмүүс байдаг юм билээ.

-Ойлгомжтой. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр бүх зүйлийг мэдэж байгаа. Ц.Батбаяр Нийслэлийн өмчийн газрын даргад үүрэг өгсөн. НИТХ-ын дарга нь оролцсон. Тэдний ард мафийн толгойлогч байгаа. Н.Энхбаяр нь байна уу, О.Цолмон нь байна уу. Би тэр үед Ерөнхийлөгчид мэдэгдэлгүй эхнэр нь зохион байгуулаад байна гэж харж байлаа. Харин сүүлийн үеийн мэдээллээр толгойлогч нь Н.Энхбаяр бололтой юм. Н.Энхбаяр энэ мэтээр Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилал энэ тэрийг луйвардаад авчихсан гэж ярьдаг юм билээ. Бүр 25, 26 ширхэг обьектыг өөрийн болгочихсон юм биш үү.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (November 25, 2011 3:47:21 pm )

    nano tseg mn iphone 4S 1100000 nokia n9 850000 galaxy note 999000 htc sensation XE 770000 XL 820000 Samsung Smart TV 3D PS3 Beats Studio Detox Solo HD Macbook Air Pro iPad2 Galaxy Tab

  • Anonymous (November 25, 2011 4:43:21 pm )

    ene aimaar baliar zavaan umaa daldlah geed hulgai hiisen duugee hamgaalj bsan tulgiigaa hamgaalah gej zovj bna da banzal bolormaa tsomontoi ui zaigui naiz shuu de tagj bj said bson um shuu de

  • Anonymous (November 25, 2011 4:52:06 pm )

    niitlel zov unshiach.hural ni tender shalgaruul gej butsaasan l baina shuudee. harin zasag darga yagaad shalgaruulsan geed oruulsanig asuu daa.

  • Anonymous (November 25, 2011 4:55:28 pm )

    niisleliin bukh omchiig ENHBOLD,BADAMJUNAI,BILEGT nar huvaaj avaad duussan biz dee.Tendert yalagdsan ene ovgon l zargaldaad baigaa yum uu daa. Ooroo avch chadaagui bol shuuhdeed yavdag l biz dee.

  • Anonymous (November 25, 2011 4:58:58 pm )

    Teneg yum uu ta. Harin BOLormaa guai naminhaa hural deer yamar shudarga ug hellee. Enhboldig zov shuumjilsen biz dee.Manai ardchilsan nam hurtel helsen ugiig ni songuuliin uer ashiglaad baisan daa.

  • Anonymous (November 25, 2011 5:03:48 pm )

    ard tymnii bayalgiig muusain hujaa nart 70 nogoonoor zarsan gej tor ard tumnee huuraad 40 dollar zoruud husaj terbumaar ni idej baigaa odoogiin said darga narin hajuud gants orts avah gej oroldson Enhbayar yamar hoorhiileltei yum be?Joom byasaag ni arilgaad hotod erguuleed ogooch. Tom hulgaich nar huugdaad jijig hulgaichiig barih gej gemgui humuusiig buu helmegduuleerei.

  • Anonymous (November 25, 2011 5:08:17 pm )

    Gutlin 22 dugaar delguurtei baishingiin zuun bulan neg ortsig yariad baigaa yum uu. ee chavaas enkhbayar avsan gej uu?Tiim bol ERguuleed avchuhgui yu. Neg tom zochid buudal yariad baisan shtee.

  • Anonymous (November 25, 2011 5:14:32 pm )

    za bukh shuuheer zargaldaad argaa barsan tendert yalagdsan neg sogtuu ovgon uls torjood yavaa yum bna shuudee. tiim sain baisan bol 10 garui jil arhidalt joom byasaand barigdsan gazar l baisanig humuus mednee. Ulaanbaatar.CHinges buudal shig tom yum yarij genee. shuuhed yalagdaad o

  • Anonymous (November 25, 2011 5:17:55 pm )

    Ulaanbaatar bank, UBS televiz,radio geed Narantsatsralt dargin buteesen omch bolgonig Hulgailsan hun Enkhbold biz dee.Ternii hajuud hoorhii hulhi Enhbayar gants orts avahig oroldoj dee.

  • Anonymous (November 25, 2011 5:20:37 pm )

    ENE ENHBAYAR EHKBOLD 2 ADILHAN HULGAICH NAR YUM UU.TA NAR BUSAD HUMUUSIIG BUU HOLDOO CHIR.

  • Anonymous (November 25, 2011 5:27:41 pm )

    baahan shuuheer yavj yalagdsan bna l dee.Tegeed honzon sanaad l yum bichuuleed bna uu .Omch huvichildag zasag dargataigaa gar niileegui gar baina l daa.Uls toriin zuush boloj baina ldaa.

  • Anonymous (November 25, 2011 5:39:11 pm )

    Surtei garchigtai bolohoor ni unshlaa. Hural ni harin asuudlig zov tavisan yum bishuu. Tosol tender zarla gej butsaajee. zov biz dee. harin zasag darga guai yagaad zutguuleed baisan yum bol doo. hulich hunii huvid unshij baina. shuuheer ene hun zargaa avch chadaagui uchraas ingeed soningoor yavsan yum bolov uu daa.

  • Anonymous (November 25, 2011 5:43:34 pm )

    ene bol gartsaa bhgvi luivar bna ene setgegdel bichsen hvmvvs enhbayariinhan yum bna gedeg oilgomjtoi l bna shte id n l haraldaa enhbayar iimerhvv buzar bulai yum zunduu bgaa uchiraas butsaj uls turd oroh gej ulairah n arga bhgvi l yum bna daa mongolchuud teneg hvmvvs bish shvv hezee negen tsagt gesgeeh l bno doo

  • Anonymous (November 25, 2011 5:59:54 pm )

    hoorhii ingej uis torjood yahav.Adilhan bugdiig shalgaarai. arin haalgadaad baiv daa. unen bna uu mongold.

  • Anonymous (November 25, 2011 8:31:48 pm )

    TOM HULGAICH NARAA SHALGAARAI.HUULIIN OMNO TEGSH BAINA SHUU.ENHBOLDIG EHNII EELJIND SHALGAAD OGNO UU

  • Anonymous (November 25, 2011 10:38:36 pm )

    Ene bol MAN-in hun bn.

antalya rent a car