Дархан-Уул аймагт сонин жигтэй явдал болж олон нийтийг гайхшруулаад байна. Урьд өмнө нь хувийн архины үйлдвэрээр албан тушаал, эрх мэдлээ урвуулан 460 шил архи хийлгэн улсын байцаагчийн эрхээ хураалган ажилгүй болж явсан С.Чинзориг гэгч этгээд Дархан-Уул аймгийн Ерөнхий аудитор хэмээх албан тушаалд тохоон томилогджээ.
Цахим ертөнцөөр түүний холбогдож байсан хэргийг олон нийтэд дэлгэж эхэлсэн төдийгүй зарим нь бүүр тухайн үеийнхээ албан бичигтэй явж байгаа нь бүүр гайхмаар. Энэ талаар Дархан-Уулаас сонгогдсон эрхэм гишүүдээс тодруулхад “Мэдэхгүй. Төрийн дээр улс төрийн нам байдаг болчихсон юм бишүү!” хэмээн хариуллаа. Ингээд бодхоор Дарханы аудит нь нэлээд дээрээс нясалсан чулуу хэдий ч няслаж байгаа хүн нь ямархан чулуу харваж байгаагаа мэдэхгүй урьд өмнө нь хэрэг төвөгт нэр хутгалдаж байсан чанаргүй чулуугаар харавчихсан бололтой.
460 шил архи хийлгэж тухай үедээ эрүүгийн хэрэг үүсгэлгүй ажлаас нь чөлөөлж харин ч гайгүй өнгөрч байсан түүнийг одоо хэрхэн яаж манаргахыг томилсон хүмүүс нь ч таавралхын аргагүй юм.
Холбоотой мэдээ
-
Зочинаж (July 07, 2014 2:52:16 pm )
Хаха ногоон Чинзо аудит болцымуу, алахаясан, эхлээд өөртөө аудит хийгээрэй. маш муу хүн шдээ.
-
дархан (July 07, 2014 5:08:44 pm )
Ядахдаа зөв бич болсон юм уу гэдэг юм шүү дээ
-
-
үзэгч (July 07, 2014 4:19:38 pm )
АН ДАНДАА ХУЛГАЙЧДААР ТӨРИЙН АЛБЫГ ДҮҮРГЭХЭЭ БОЛИЧ ДЭЭ. АРАЙН ДЭНДҮҮ ЮМАА. ШҮҮХИЙГ БҮҮР АЙМААР ХУЛГАЙЧ НАРААР ДҮҮРГЭЖ, ШҮҮГЧ ГЭДЭГ АЛБАНД ТОМИЛЖ ЭХЭЛЛЭЭ. ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ҮР ДҮН ХУЛГАЙ ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ, ХУДЛАА ХЭЛЖ, ЗООСНЫ НҮХЭЭР ХАРДАГ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРЛЭЭ. ТЭР ЕРӨНХИЙ САЙД АЛТАНХУЯГИЙГ ДАГАЖ ДАЛДАГАНАД АРИУНБОЛДЫН АВГАЙ САРАНГЭРЭЛ ГЭЖ ХУУЛЬ ЗҮЙН ЯАМАНД БАГТАЖ ШИНГЭЭГҮЙ ХУДАЛЧ ХҮҮХЭН ШҮҮГЧ БОЛЁИХСОН БАЙНА. ШҮҮХЭД ОЧИЖ ХЭРГЭЭ ШИЙДҮҮЛЭХ ИРГЭД ЯААНА ДАА. САРАНГЭРЭЛД МӨНГӨ ӨГӨХГҮЙ БОЛ ӨӨДӨӨ ГАРАХГҮЙ ДЭЭ
-
дархан (July 07, 2014 5:06:24 pm )
Энэ баримтыг архив сайн ухаж байж тавьжээ.Төрийн оролцоотой хийсэн байна Бэрээ эгч сайн уу
-
зочин (July 07, 2014 8:56:48 pm )
Төрийн албанд ах дүү танил тал нутаг ус анги хамаараа арын хаалгаар шургалагсад олширч тэд нь ажлаа мэдэхгүйн дээр хүнд суртал идэж уухыг урьдал болгож байгаа нь өдөр бүр олон түмэнд ил болсоор байна Насаараа нийгэмдээ шударгаар хөдөлмөрлөөд ямар ч шагнал аваагүй улс зөндөө байхад гэмт хэрэг үйлдсэн идэж уусан улс цөөхөн хэдэн жил ажиласан болоод төрийн шагнал авах нь ердийн үзэгдэл болжээ Энэ нийгэмд шударга зүйл алга болсон байна Яагаад төрийн албанд шударга нийгэм олон түмнээ гэсэн хүмүүсийг ажиллуулж болдоггүй юм бэ Энэ засаг дампуурна дампуурна гэхэд арай дэндэж байна
-
Zochin (July 08, 2014 12:17:57 am )
AN – arai l bna shuu
6 Comments