Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1, долдугаар зүйлийн 7.1.9, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн гуравдугаар зүйлийг тус тус үндэслэн Засгийн газрын Шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагвын өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Улсын даян аварга А.Сүхбат, Улсын даян аварга Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол олголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр “Дархан аварга” цол хүртсэн А.Сүхбатаас сэтгэгдлийг нь сонслоо.
-Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Дархан аварга цол хүртсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Олон жил үндэсний бөхөөр хичээллэж хөдөлмөрлөсөн амжилтыг минь үнэлж, Дархан аварга цол хүртээсэнд туйлын их баяртай байна. Төр засаг Монголын нийт ард түмэндээ баярлалаа. Гаргасан амжилтыг минь үнэлж, төрийн тэргүүн өндөр цолоо хүртээсэнд баяртай байна.
-Та авч байсан түрүүнээдээ эргээд дурсахгүй юу?
-Эргээд бодоход барилдаанууд маань нисэж байсан шиг юм шиг санагддаг юм. Харин өнөөдөр Дархан аварга боллоо. Олон түмэндээ хандаж хэлэхэд, “Таны дэмжиж байсан, жижиг Сүхбат дархан аваргын дайны барилдаж, түмэн олноо баярлуулж байсан юм байна шүү. Дархан аварга байсан юм байна шүү гэж хэлмээр санагдлаа, бас нотлон харууллаа, ард түмнийхээ дунд аз жаргалтай жаргаж байна, би. Баярлалаа та бүхэндээ.
-Та энэ жил зодоглох уу?
-н.Даваабаатар, н.Амгаланбаатар тэргүүтэй шавь нар маань бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаа. Төр түмэн, өндөр сайхан цолоо хүндэтгэх шалтгаан байгаа.
-Барилдана гэж ойлгож болох уу?
-Төр засаг, түмэн олноо хүндэтгэх шалтгаан надад байгаа. Бэлтгэл сургуулилтаа бол сайн хийж байгаа. Монгол бөхийн хөгжил Г.Өсөхбаяр аварга бид хоёрт дархан аварга цол өгснөөр шийдэгдэж байгаа юм биш. Гурав үзүүрлэсэн Гантогтох гарьд, П.Сүхбат, н.Цэрэнпцунцаг нар байна, олон олон бөхийн асуудал шил шилээ дараалан шийдэгдэх байх. Монгол Улсын дархан аварга цолтон бараг 25 жилийн дараа төрлөө. Үүнээс өмнө 1990 оны Үндэсний их баяр, Монголын нууц товчооны 750 жилийн ойд Б.Бат-Эрдэнэ аварга маань түрүүлээд дархан аварга болж байсан. Энэ зуны анхны дархан аварга нь би боллоо, миний дараагаар гуравхан минутын зайтай дараагийн маань дархан аварга төрлөө. Булган сүүлтэй дархан аварга байлаа.
Г.ДАРЬ News.mn
Холбоотой мэдээ
-
сайхан байна (July 07, 2014 2:53:03 pm )
Баяр хүргэе. Сайн бөх шүү, барилдааны нь харах үнэхээр урамтай ,заавал
барилдаарай. -
zochin (July 07, 2014 2:53:24 pm )
awarga mini barildaarai dawah turuulehdee gol bish shu
-
аэб (July 07, 2014 4:03:05 pm )
аврагааа зодгол олон түмнээ баярлуул
-
Anonymous (July 07, 2014 4:32:19 pm )
DARHAN AVARGADAA BAYR HURGII ENE NAADMAAR SAIHAN BARILDAJ OLON TUMNEE BAYRLUULAARAI TANII BARILDAANIG HARAH GJ TESEN YDAN HULEEJ BAITSGAANA
-
ganbaa (July 07, 2014 4:34:22 pm )
za bayar hvrgii jijig svhbat ene jiliin naadmaaraa garahgvi yu daa ard tvmen tani bayarlana daa
-
honhor (July 07, 2014 5:03:32 pm )
tsol awsand bayar hvtgii tegehdee ene jil barildaj yamar buh gdgee haruulah heregtei ta demjideg shvv jhn bhaasaa l vzej usluu odoo 1 buh hvnii judag uhaan yamar baidgiin bien dee bardsan ymnuudad haruulah heregtei mongol buh arai l soyolgvi bga shvv…
-
chuka (July 07, 2014 8:11:26 pm )
saihan avarga maani ehner huuhdiin asuudald ih orootsoldoh ym daa unen hudliig ni medehgui ym
-
зочин (July 08, 2014 11:40:56 am )
цагийн юм цагтаа гэж одоо барилдаад яахав дээ,гэхдээ нэг сайхан зодог шуудгаа өмсөөд тугандаа нэг мөргөчихөд юу нь буруу байхав
-
Гагаа (July 08, 2014 5:35:29 pm )
Уг нь маш тодорхой хууль байсан шүү дээ. Дархан аварга цолыг хасаагүй байсан. Одоо хэдэн жилийн дараа дархан аварга цолтон төрөхгүй юм байна, хоёр түрүүлсэнд нь дарахан аварга цол олгоё гэсэн хууль өргөн барих юм байна л дөө
-
zochin (July 08, 2014 11:07:34 pm )
ih sonin ! 2 nuurtei ! hunii mos muutai hun baih !
-
Хөх чоно (July 09, 2014 9:28:17 am )
Сүхбатын нүд гархилаад муухай байна.давхраа хийлэгцэн юмуу? арай үгүй байлгүйдээ бөх хүнд элдвийн маяг дэмий.тэр хүүхэн шуухан ч хэрэггүй.одооны хүүхнүүд бузартай шүү?
11 Comments