“Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа хамтлагтаа төдийгүй хошин урлагт тууштай уран бүтээл туурвиж яваа эрч хүчтэй жүжигчин бүсгүйчүүдийн нэг. Тэрээр “Итгэлийн танхим” нэртэй сайн үйлсийн аян өрнүүлж УНТЭ буюу Нэгдүгээр эмнэлгийн үзлэгийн өрөө, коридор, амралтын өрөөг орчин үеийн шийдлээр тохижуулж хүлээлгэн өгсөн бол төслийн ажлаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үргэлжлүүлэхээр засварын ажилдаа ороод байгаа билээ. Түүний энэхүү сайн үйлсийн аянд олон газар, хувь хүмүүс хандив өгч байгаа талаар өөрийн фэйсбүүктээ мэдээллэж байсан. Тэгвэл энэ удаа МУГЖ Д.Хүрлээ нэг сая төгрөг хандивлажээ. Энэ талаар жүжигчин СТА Г.Ундармаа өөрийн цахим хаягаараа дамжуулан баярласнаа илэрхийлэн ийн бичжээ. “Урлагийн тайзнаа хамтран зүтгэгч байсан хайрлаж хүндэлж явдаг Хүрлээ ах маань. Ах нь хийж байгаа ажлыг нь дэмжиж байна. Хүүхдүүдийн төлөө сайхан үйлсэд 1 сая төгрөг хандивлая гэлээ. Хошин урлагийн томоохон төлөөлөл болсон үзэгчдийн хайртай жүжигчин Хүрэлхүү ахдаа АЗ ХИЙМОРЬ, ЗАЯА БУЯН, АМЖИЛТ БҮХНИЙ ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.
Урлагийн ЯНЖИНЛХАМ БУРХАН үүрд таныг ивээж байх болтугай гэж дүү нь ерөөе. Тандаа үнэхээр их баярлалаа” хэмээжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
mniooooop (July 07, 2014 6:25:46 pm )
Dambarentsengiin huu bolj de Gonchikiin ohin zob zartsuulah baihoo
-
Ачу (July 07, 2014 9:59:07 pm )
Нэг нэгнээ ингэж өнгө оруулж урмаар тэтгэж байх шиг сайхан зүйл энэхэн замбуулинд үгүй биз.Хүрэлхүү ч хоншоортой л юм.Бусад нь нэг төгрөг ч өгч чадахгүй л юм чааваас.Ямар хувьд нь өгч байгаа бишдээ.Бодох л хэрэгтэй!
-
Anonymous (July 07, 2014 10:21:52 pm )
Hoshin urlgiihan gej neg marzan umnuud niigemd u buteej bn ve?
-
ЗОЧИН (July 08, 2014 4:47:59 pm )
хөөе чи өөрөө юу хийсэн болоод шүүмжлэгчийн дүрд тоглоод бусдийг доош хийгээд бнаа
-
-
Anonymous (July 07, 2014 10:22:36 pm )
Ter Booya n yasan ve?
tsagtaa bie bieniihee u g huhuj dolooj yavsan unen bz dee
5 Comments