antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 1 comment

Төрийн нууцыг задруулсан хэрэгт хэн хэн нэр холбогдов

нийтлэсэн Admin

Монголд төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан албан тушаалтнууд задруулж түрүүчээсээ шүүхээс ял сонссон тохиолдол нэг биш удаа бүртгэгдсэн. Тэгвэл өнгөрөгч хугацаанд төрийн нууц задруулсан гэх дуулианд хэн хэн нэр  холбогдож байсныг дор өгүүлье.

Хууль зүй дотоод хэргийн, сайд Ц.Нямдорж

Хууль зүй дотоод хэргийн, сайд Ц.Нямдорж БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын тусгай албаны ажилтнуудтай уулзалт хийж төрийн нууц задруулсан гэх мэдээлэл нэг хэсэг хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн халуун сэдэв байв. Тухайн үед Ц.Нямдорж  сайд хятадын тагнуулын албаны ажилтнуудтай холбогдох болсон, тэднээс бэлэг сэлт авч, үе үе Бээжин нисдэг байсан тухай Тагнуулын газрын нууц материал 2000 оны эхээр олон нийтэд ил болж, тэр цагаас хойш өөрийнхөө буруугүйг нотлох гэсэн Ц.Нямдорж, хэрэг явдлыг шалгуулахыг хүссэн генерал Ж.Баатарын хооронд хүчтэй тэмцэл өрнөсөн юм.  Эцэст нь Ж.Баатар генерал нууц задруулсан хэргээр шүүхээс долоон жилийн хорих ял сонсч уг дуулиан намжсан билээ.  Төрийн нууцтай холбоотой хэргийн мөрдөх ажиллагаа, шүүн таслах үйл  ажиллагаа  хаалттай  явагддаг учраас олон нийт  , хэн нь нууц задруулсныг мэдэх боломжгүй.

Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1992-1996 онд УИХ-д сууж байхдаа улсын нууц задалсан хэрэгт буруутгагдаж байжээ. Тэрбээр холбооныхоо нэгэн цуглаан дээр “Монголд Хятадын тагнуулын долоон сүлжээ бий” гэсэн нь нууцтай холбоотой мэдээлэл байсан гэж буруутгах үндэслэл болсон гэдэг. Энэ үгнээс нь болж манай сөрөг тагнуулынхны олон жилийн хөлс хөдөлмөр үргүй болсон гэх бөгөөд тухайн үед хэвлэлийнхэн шүүмжлээд л өнгөрч. Дараагаар нь телевизийн шууд ярилцлагад орж байх үедээ “Террористууд халдлага хийхэд бэлэн байгаа” талаар хэмээн дахин “улсын нууц”-тай холбоотой мэдээллийг дэлгэлээ хэмээн шүүмжлүүлэв. 

Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын албаны дарга асан В.Нямханд

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны дарга асан В.Нямханд  нууц задруулсан хэрэгт шалгагдаж эхэлсэн билээ. Түүнд холбогдох хэргийг хууль хяналтынхан бүтэн жилийн турш шалгаж сая нэг шүүх рүү шилжүүлсэн ч шүүгчид мөрдөн байцаалтад буцаав. Зарим эх сурвалжийн мэдээллээр В.Нямханд нь тагнуулын бай­гууллагаас  халагдсаныхаа дараа тус газрын албан хаагч­­дын  мөрддөг дотоод  хууль, дүрмийг зөрчин сэжиг бүхий хүмүүстэй  уулзан гадаад улс руу зорчсон гэсэн мэдээлэл ч бий.  Уг  нь тагнуулын ажилтан албанаасаа чөлөөлөгдсөн бол  хуульд  зааснаар гурван жилийн дотор гадаад руу  зорчихгүй байх ёстой, хэрэв  зайлшгүй шаард­лага гарвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илтгэх хуудас бичиж зөвшөөрөл авах ёстой юм байна.  Харин В.Нямханд энэ хуулийг зөрчсөн учраас түүнийг буруутгах  нэгэн үндэслэл болсон бололтой.

Тэрбээр хятадуудтай нэлээд ойр дотно байсныг нь тагнуу­лынхан зургаан сар мөрдөж, баримтжуулж авсан гэх мэдээлэл ч бий.  Тодруулбал В.Нямханд Монголд уул уурхайн чиглэлээр ажилладаг, хятад эзэнтэй компанийн хэд хэдэн хүнтэй хоёр жил гаруй хугацаанд харилцаа холбоотой ажилласныг тагнуулынхан илрүүлсэн гэх.

Бүр тодруулбал, ашигт малтмалын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийнхөө найзуудад дамжуулж, 100 сая ам.долларын гэрээ хийхийг оролдсон нь нотлогдсон гэх мэдээлэл ч чих дэлсээд  байна. Төрийн нууц задруулсан хэргээр шалгагдаж байгаа В.Нямханд 1997-2009 он хүртэл  Тагнуулын Ерөнхий газрын Сөрөг тагнуулын албанд  ажилласан. Түүнийг эх орноосоо урваж төрийн нууц задруулсан эсэхийг тун удахгүй  шүүхээр хэлэлцэх биз ээ.

УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайхан

УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайханыг улсын нууц задруулсан хэргээр хоёр шатны шүүхээс 17 жилийн хорих ял оноосон бол хяналтын шат хэргийг хөнгөрүүлж таван жилийн хорих ял  болгож өөрчилсөн. Одоо тэрбээр хорих ялээ эдлэж буй.

Ц.Жаргалсайхан нь  УИХ-ын даргын ОХУ руу  айлчлахтай  холбоотой баримт материалыг цахим шуудангаар БНХАУ-ын нэр бүхий албан тушаалтанд илгээсэн гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан гэдэг.  Эл хэрэгт Ц.Жаргалсайхантай хамт УИХ-ын гадаад харилцааны хэлтсийн ОХУ-ыг хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Болор, БНХАУ-ын талыг хариуцсан мэргэжилтэн  Г.Байгалмаа нарыг холбогдуулан тагнуулаас шалгасан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн юм.

Н.Түвшин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 24, 2011 11:43:10 pm )

    Nyamka odoo gesen holbootoi yum bilee

antalya rent a car