antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 Comments are off

Өөрсдийн эрх ашгийн төлөө бусдыг золихоо боль

нийтлэсэн Admin

МАХН-ын дарга, Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан Л .Тулгыг Улсын мөрдөн байцаах газар саатуулан баривчиллаа. Л.Тулга нь Н.Энхбаярын туслахаар нэлээд олон жил ажилласан нэгэн. Тэрбээр баривчлагдахаасаа өмнө гадаадад сурч байгаад ирсэн бөгөөд түүнийг гэрээс нь баривчилсан тухай баттай эх сурвалж өгүүлсэн. Угаас Н.Энхбаяр болон Ц.Нямдоржийн нэгэн цагийн ган бат нөхөрлөл хайлж буй цас мэт урсан одохдоо замдаа таарсан бүхнийг хуу хаман одогч шар усны үерийг санагдуулахуйц үйлийг ар араасаа дагуулах боллоо.
Н.Энхбаярын тухай муу муухайгаар дурсах болгонд манай “Улаанбаатар таймс” сонин болон хуучин хэвлэх үйлдвэрийн хувьчлалын асуудал сөхөгддөг. Өнгөрсөн хавар, манай сонины эрхлэгчээр ажиллаж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн До.Чулуунбаатарыг гурван cap гаруйн хугацаанд хорьсон. Өдгөө тэр хүн батлан даалтанд гарсан ч эрүүл мэндийн хувьд тун ч харамсалтай хохирол амссан.

Өдгөө Л.Тулга ч мөн л Н.Энхбаяртай холбоотой асуудлаар баривчлагдсан бөгөөд эх сурвалжийн өгүүлснээр Л.Тулгаагийн ах Л.Хуягаагийн нэр дээр өнөө хэл ам татлаад байдаг Н.Энхбаярын хувьдаа завшсан хэмээн яригддаг “Өргөө” зочид буудал байдаг гэх юм билээ. Гэхдээ “Өргөө” буудлаас олох ашиг орлогын ихэнх хувь нь Л.Хуягаад хамаагүй. Тэр гагцхүү ажиллуулж, нэрээ ашиглуулсныхаа төлбөрийг л авсан гэж дуулдсан.

Дээр өгүүлсэнчлэн хуучин хэвлэх үйлдвэрийн асуудал өдгөө нэгэнт “Улаанбаатар таймс” сониноос тусдаа асуудал болсон. Тодруулбал, дээдсийн зодооны золионд энгийн сэтгүүлч, энгийн нэг өдөр тутмын сонин хохирох ёсгүйг хотын мэр Г.Мөнхбаярын баг ойлгож, сонинг тусад нь бие даалгаж хувьчилсан явдал. Өөрөөр хэлбэл өдгөө эл хоёр эрхмийн өш хонзон санасан муудалцаанд бид өртөж хохирохгүй гэсэн үг. Ямартай ч манай хамт олны хувьд улстөрчдийн маргааны дунд бөмбөг болон өшиглөгдөх эрсдлээс ангижирсан гэж хэлж болно.

Нийслэлийн өмчийн газрын нээлттэй дуудлага худалдаагаар манай сонин зарагдсан бөгөөд ний нуугүй хэлэхэд хэл амны бай, хэрүүлийн улаан алим болсон хуучин хэвлэх үйлдвэрээс салсандаа Улаанбаатар таймс сонинд ажилладгийн хувьд би л хувьдаа баяртай байгаа. Өдгөө манай сонины сэтгүүлчид хувьцааныхаа 40 хувийг эзэмшиж, хэвлэл мэдээллийн салбарт цоо шинэ нэгэн хуудсыг нээхээр итгэл төгс ажиллаж буй. Бид хэн нэгэн улстөрч, олигархийн гар хөл болоогүй учраас уран бүтээлчдийн хувьд олзуурхууштай явдал ч гэж болно, өнөө цагийн жишгээс татгалзаж чадсан даа тэр шүү дээ.

Тэр утгаараа Н.Энхбаяр болон Ц.Нямдорж нарын хэрүүл хэрхэн үргэлжилж, хаа хүрэх нь хамаагүй хэмээн хаяж болох ч эл хүмүүсийн маргааны золионд эгэл хүмүүс олноор хилсдэх магаддал асар өндөр буй учраас дуугүй байж боломгүй байна. До. Чулуунбаатарын хувьд энгийн нэг сэтгүүлч зохиолч товчхондоо уран бүтээлч хүн. Тэр хүн хэзээ ч улстөр хийж, УИХ-д нэр дэвшиж байгаагүй. Түүний буруу гэвэл “Улаанбаатар таймс” сонины эрхлэгчээр ажилласан явдал л байх. Ямар нэг байдлаар Н.Энхбаяртай холбогдож яригддагт газрын эрхлэгчээр ажиллаж байсан гэж л буруутгаагүй юм бол… Үндэслэлгүй гээд хэлчихэд болохоор.

Манай сонины хувьчлалтай холбоотой асуудлаар ганц До.Чулуунбаатар төдийгүй өмнөх эрхлэгч Ж.Саруулбуян, орлогч эрхлэгч Н.Ариунтуяа ч байцаагдаж байсан. Ямар ч буруугүй байж, хэн нэгний өмнө гэмтэн мэт суусан тэд эрүүл мэнд, сэтгэлзүйн хувьд ямархан хохирол амссан тухай ярих хүн одоо алга. Л.Тулгын хувьд ч гэсэн нэгэнт л даргын туслах учраас дарга юу гэнэ вэ, түүнийг хийж гүйцэтгэж дэмжих нь зүйн хэрэг. Хэрвээ
Ц.Нямдорж, Н.Энхбаяр нарын дунд хэрүүлийн алим өнхрөөгүй бол До.Чулуунбаатар, Л.Тулга, Ж.Саруулбуян нар асуудалд орох байсан уу гэдгийг бодох ёстой.

Эцсийн эцэст Н.Энхбаяр бол Монголд төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Монгол Улсын төрийн гурван өндөрлөгт алба хашиж явсан гэдэг утгаараа. Ц.Нямдоржийн хувьд Монголын Хууль зүйн яамыг хэдэн засгийн үед толгойлсон, ясны хуульч хэмээн өөрийгөө тодорхойлогч. Хэрвээ Н.Энхбаяр өөрийнх нь хэлснээр шүү дээ, туйлын шударга, мууг үзэн ядагч энхийн цагаан тагтаа юм бол, Ц.Нямдорж ясны хуульч, үнэнч шударгын баталгаа мөн л юм бол учраа өөрсдөө олох ёстой. Тэдний хэрүүлийн золионд энгийн эгэл хүмүүс хохирох нь эрхэм шударга үзэлтэн, хуульч хоёрт ямархан сэтгэгдэл төрүүлж буй нь надад туйлын сонин санагдаад байна.

Том хүн том л байдаг. Жаахан ч гэсэн зангарагтай авирлаж, Ц.Нямдорж албанаасаа татгалзаад хуулийнханд шалгуул, Н.Энхбаяр ч гэсэн бултаж гүйгээд бусдыг золиос болохыг хараад суулгүй, өөрийнхөө дор ажиллагсдыг өмгөөлж, өөрөө очоод байцаалт өгөөд үнэн мөнийг тогтоо л доо. Л.Тулгыг чадварлаг залуу боловсон хүчин гэдгийг олон хүн хэлнэ. До.Чулуунбаатарыг уран бүтээлчийн хувьд альхан түвшинд яригдах хүн бэ гэдгийг ард түмэн мэднэ. Тэднийг хохироох учгийг эрхэм сайд экс Ерөнхийлөгч та нар зангидсан. Зангилаагаа өөрсдөө л тайлах ёстой.

Үнэхээр л лидер, бас шударга замналтай юм бол тэр шүү дээ. Энэ янзаараа та нарын маргаан, маргаан гэж дээ эцэс төгсгөлгүй мэт дажингийн золионд Хэвлэх үйлдвэрийг хувьчлах үед байсан үе үеийн хот дарга нар, магадгүй ШШГЕГ-ын дарга ч өртөж болзошгүй байна. Тийм ч учраас эрхмүүдээ надад та нарт хандаж хэлэх үг байгаад байгаа юм. Хөтлөлцөж очоод шалгуул үнэн мөнийг тогтоолго. Хөлдөө бусдыг бүү чир. Хэрвээ буруутай бол тэр шорондоо өөрсдөө орцгоо…

Л.Тулгыг хүч хэрэглэж баривчилсан
Л.Тулгыг баривчлагдсан гэсэн мэдээллийн дараа Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүтэй холбогдож зарим зүйлийг лавлалаа.

-Н.Энхбаяр даргын туслахаар ажиллаж байсан Л.Тулгаа баривчлагдсан гэнэ. Түүнийг ямар хэрэгт буруутгаж, ямар үндэслэлээр баривчилсан юм бол?
-Яг ямар үндэслэлээр баривчлагдсан нь тодорхойгүй байна. Түүнийг цагдаагийнхан гэрээс нь ирж баривчиллаа гэж ар гэрийнхэн нь надад хэлээд яг ямар учраас гэдгийг мэдэж өгөөч гэсэн. Нэлээд хүч хэрэглэж баривчилсан юм шиг байна билээ. Тэгээд би байцаагч Отгонжаргалтай холбогдож, би үйлчлүүлэгчтэйгээ уулзмаар байна гэхэд өөдөөс хоёр өмгөөлөгч авсан өөрийн чинь хэрэг байхгүй. Би хүнээ баривчилсан, байцааж байна гэсэн дээ.

-Та өмгөөлөгчөөр нь ажиллахгүй гэсэн үг үү?
-Би Л.Тулгатай уулзаагүй байна. Уг нь Монгол Улсын иргэн хүн хэдэн ч өмгөөлөгчтэй байж болно. Яг юу болоод байгааг ойлгохгүй байна.

-Отгонжаргал гэхээр До.Чулуунбаатарын байцаагчаар ажиллаж байсан хүн мөн үү?
-Мөөн мөн. Би түүнийг Сэргэлэнгийн өмгөөлөгч гэдэг болсон ш дээ, Отгонжаргалыг… хэмээлээ.

З.Тэргэлжин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car