antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 Comments are off

Эрх баригчдад Өмнөговийн мандат бус удирдлага чухал болжээ

нийтлэсэн Admin

Нэгэн цагт Улсын баатар Э.Бат-Үүл “Орон нутагт төсөв захиран зарцуулах эрх өгье. Орон нутагт эрх олгож, бие даалгах хэрэгтэй” гэж байсан. Энэ нь тэгтлээ оновчтой санаа байгаагүйг хожим Улсын баатар хүлээн зөвшөөрсөн юм. Өнөөдөр орон нутагт захиран зарцуулах эрх өгсөн өгөөгүй, зарим аймгууд бие даасан үйл ажиллагаа явуулж, удирдлагууд нь бэлээ гайхуулах болсон. Үүний нэг жишээ нь хөрсөн дороо асар их баялагтай Өмнөговь аймаг бөгөөд өмнийн говь тийш нүүдэл үл тасарч, хүн ам нь ч адреес өдөрт өслөө. Өнөөдрийн эрх баригчдын хэтэвчийг зузаалж байгаа өмнийн нутагт Монгол бүү хэл дэлхийн анхаарал ирчихээд байгаа. Тиймээс тус аймгийг төлөөлөн УИХ-д хоёр гишүүн суудаг ч аймаг орон нутаг хоёр гишүүнээс ямар ч хамааралгүй үйл ажиллагаа явуулж сууна. Үнэн хэрэгтээ Өмнөговийн хоёр гишүүний тэрбум төгрөг тэдэнд сонин биш.

Тэгээд мань хоёр гишүүн аймаг орон нутгийн хөгжил тийш ч юмуу. Аливаа нэг салбарт хууль батлуулж, эрх зүйн орчин бүрдүүлэх гэх шаардтага ч алга. Монголын мөнгөний урсгал дээр сууж байгаа өмнөговьчуудад үнэндээ УИХ-д худлаа ярьж суух гишүүний хэрэг байхгүй, харин түүний оронд сайн Засаг дарга хэрэгтэй гэж ярьдаг нь оргүй зүйл биш бололтой.

Учир нь Өмнөговь аймаг өөрөө дэлхийн анхааралд орчихсон. Улс орон даяар хөдөлж байж тодорхой тодорхой асуудалыг шийднэ үү гэхээс нутгаас сонгогдсон хоёр гишүүний хэрэг үнэндээ алга. Өнөөдөр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж, тойргийн мандат нэг дахин цөөрч, гишүүд мандатын төлөө алалцахдаа тулж байна. Харин өмнөговьчуудын хувьд УИХ-ын мандат нэг байна уу, хоёр байна уу ёстой хамаа алга.

Намууд ч мандатад тэгтлээ анхаарал хаяхгүй байна.  Харин эрх баригчид Өмнөговь аймгийн удирдлагыг гартаа авах бодпого барьж байгааг эх сурвалж хэлж байна. Өдгөө тус аймгаас УИХ-д МАН-аас Х.Бадамсүрэн, Ардчилсан намаас Ц.Баярсайхан нар сууж байгаа бол аймгийн Засаг даргаар Ардчилсан намаас Б.Бадраа сууж буй. Ирэх сонгуульд “Ажнай” корпорацийн захирал Д.Бат-Эрдэнэ Ардчилсан намаас хүчтэй өрсөлдөгч гэж нэрлэж байгаа ч цаанаа өөр тохироо явж байгааг эх сурвалж хэлсэн юм.

МАН-ын хувьд Өмнөговийн  тойргийг танайх ав, харин манайх аймгийн Засаг даргаа авна гэсэн тулган шаардах өгчээ. Ардчилсан намынхны хувьд манайх тэртэй тэргүй Д.Бат-Эрдэнээ дэвшүүлэхэд танай Х.Бадамсүрэнг ялна. Аймгийн Засаг даргын хувьд өрсөлддөг жамаараа явна хэмээн “гүрийж” буй. МАН-ынхан өнгөрөгч дөрвөн жил танай нам аймгийн удирдлагад байсан. Одоо болно , манайх хүнээ тавина гэсэн шантааж үзүүлж байгаа бөгөөд аймгийн засаг ноёноор Р.Бадамдамдинг төлөвлөж байна гэдгийг ч дуулгалаа. Ирэх сонгуулийн мөнгөний урсгалыг бүрдүулэх тус тойргийн мандат ийнхүү ямар ч үнэгүй болж байна. Тиймээс эрх баригчид Өмнөговь аймгийн удирдлагыг  гартаа хийх тэмцэлд далд эхлээд байна.

УИХ-ын олонхийг бүрдүүлж байгаа МАН-ынхан Өмнөговийн удирдлагыг ямар ч аргаар хамаагүй авах оролдлого ч  хэдийнээс эхэлжээ. Үүний нэг жишээ нь Ах намынхан Авилгатай тэмцэх газрынхныг Өмнөговь аймагт илгээв. Тэд Даланзадгад суманд “Хариуцлагатай уул уурхай, ил тод байдлыг хангах нь” сэдэвт өдөрлөг зохион байгуулж, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа энэ үеэр “Авилгын хорт үзэгдлийг таягдан хаях хэрэгтэй. Ингэж улс орноо авлигаас ангижруулан, нийгмээрээ цэвэр тунгалаг, санаа амар, уур бухимдалгүй аж төрөх сайхан цагийг аль болох хурдан цогцлооно ” хэмээн уриалж зогссон  АТГ-ынхан Өмнөговь аймгийн Засаг даргыг шалгаж эхэлжээ. Мэдээж АТГ-ынхны очсон зорилго нь авлигын эсрэг хуралдаж, ард түмнийг гэгээрүүлэх гэсэндээ биш, Б.Бадрааг шалгах байсан. Ах намын захиалгаар гэмээр АТГ-ын Өмнөговь дахь айлчлал ийнхүү шалгахаар өндөрлөлөө.

Түүнийг шалгаж байгаа үндэслэл нь “өөрийн найзын компани болох “Дээдийн говь” ХК-иар дамжуулан нүүрсиий бизнес хууль бус хийдэг. Гэтэл АН-аас томилогдсон хэлтсийн дарга нар, хотын дарга гээд АН-ын кадрууд Засаг ноёнтойгоо барьцаж “Говь-Алмааз” ХХК-г байгуулж нүүрсний квот нэхэн Засаг дарга Б.Бадраа, Ажнай Д.Бат-Эрдэнийг шахаанд оруулж сандаргасан” гэх тайлбар байгаа. Юутай  ч Б.Бадраагийн дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн комнанийг ил болгох тухай эх сурвалж ярьж буй, Үүний цаана Б.Бадраа суудлаа өгөх эс бол ялтны ширээнд суух гэсэн хоёр зам байж болохыг ажиглагчид хэлж байна.

Сүүлийн үед Өмнөговийн хөгжлийн хурдыг тврийн ажил гүйцэхээ болилоо хэмээн ярьж байгаа  далд утгаараа ирэх жилээс Өмнөговь хэмээх аймаг Засгийн хараанаас гарахыг хэлж байгаа хэрэг. Тийм ч учраас эрх баригчид аймгийн удирдлагыг  гартаа  авахыг хичээх болжээ.

С.Ууганбаяр

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car