antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 2 comments

Н.Энхбаярын шадар Б.Тулгын дүү Б.Хуягийг эрэн сурвалжилж байна

нийтлэсэн Admin

Экс Ерөнхийлөгч Н.Энх­­­баярын ойр орч­мын­­­хон үүрээ эвдүүл­сэн шор­гоолж шиг бужиг­нал­даж байна. Хам­гийн сүүлд Н.Энх­баярын  ша­дар тус­лах Б.Тулгыг УМБГ-аас барив­чилж, “Цаг­­дан хорих төв”-д шал­­­­гаж эхэл­сэн.
Б.Тулга нь 2004 оноос хойш Н.Энхбаярын туслах хий­сэн, яалт ч үгүй ой­рын хүмүүсийнх нь нэг. Н.Энх­баяр буруудах л юм бол Б.Тулга шоронд шом­бойх нь тодорхой. Тэгвэл эх сур­валжийн мэдээлж бай­гаа­гаар Н.Энхбаярын хэрэгтэй хол­бог­дуулан Б.Тулгын төр­сөн дүү Б.Хуяг гэгчийг эрэн сурвалжилж байгаа аж.
Өдгөө 30 гарч яваа Б.Тул­га экс Ерөнхийлөгчөөс салс­наа­саа хойш АНУ-ын Нью-Йорк хотод Эдийн зас­гийн их сургуульд сурал­цаж, ма­гист­рын зэрэг хам­гаал­сан байна. МАХН-ын дэр­гэдэх МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн ги­шүүн байсан түүнийг найз нөхөд нь боловсролтой, ний­тэч, хамт олондоо нэр хүнд­­тэй, сайн залуу гэдэг юм билээ. Яаж яваад ийм хэ­рэгт хут­галдчихав аа гэж ха­лаг­лах залуус ч байна.
Н.Энхбаяр хуучин на­маа эмхэлж, эндэх ажлаа зо­хи­цуулж байх хооронд мэд­лэгээ дээшлүүлж, олон жил Ерөнхийлөгчийн ха­жууд явсан хүн улстөрч бо­лох хү­сэл эрмэлзэлд автсан нь дам­жиг­гүй.
Зарим эх сурвалж Б.Тул­гыг гэртээ ирээд хэд хоно­сон гэ­сэн бол цаг­даа­гийн бай­гуул­лагаас өгсөн мэ­дээл­­лээр түү­нийг онгоц­ны буудалд буух үед нь саа­туулсан гэх аж.
Б.Тулгын хувьд Н.Энх­бая­рын хамаг л үйл хэрэгт гар бие оролцож, даргын тус­­лахын хийх ёстой ажлыг хийж байсан. Тиймээс Б.Тул­га, түүний дүү Б.Хуяг нарыг Н.Энхбаяртай гардан гүй­цэтгэсэн байж болзошгүй гэх хэргүүдээр шалгаж байна.
Б.Тулга, Б.Хуяг нарыг Сүхбаатар хэвлэх үйлдвэрийг хувьчилж авахад оролцсон “Медиа холдинг” ХХК, “Ө­р­гөө” зочид буудлын хувьчлал зэрэг хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа аж.
Ах дүү хоёрт гай тарь­чи­хаад буй “Медиа холдинг” гэх компанийг 2001 оны нэг­дү­гээр сарын19-нд Э.Энх­сай­хан, Б.Батбаяр нар нэг сая төгрөгийн дүрмийн сан­тай, худалдаа радио, те­ле­ви­зийн үйл ажиллагаа явуу­лах зорилгоор үүсгэн бай­гуулсан байна. Жилийн да­раа Э.Энхсайхан өөрийн эзэмш­лийн 500 ширхэг хувь­цааг Н.Энх­баярын дүү Н.Энх­туяад шилжүүлж, ком­па­ниа­саа гарчээ. Харин Б.Бат­баяр нь өөрийн 500 ширхэг хувь­цааны талыг Ц.Мөнх-Оргилд өгсөн гэнэ.
2007 онд Ц.Мөнх-Оргил, Б.Батбаяр нар 25 хувиа Н.Энх­туяад шилжүүлсэн аж. Тэд­нийг компаниас гарс­ны да­раа Н.Энхтуяа 100 хувь хувьцааныхаа 75 ху­вийг ах Н.Энхбаяртаа, үлд­сэн 25 ху­вийг нь шадар тус­лах Буян­гийн Тулгад шилжүүлжээ. Ин­­гэж л Б.Тулга энэ хэрэг­тэй холбогдож эхэлсэн бай­на.
Үүний дараа Н.Энхбаяр бизнесийн зөвлөгөө өгдөг “Эскон” гэх 890 сая төг­рөгийн дүрмийн сантай ком­панийг “Медиа холдинг”-ийн толгой компани болгов.

Мэдээж “Медиа холдинг” ХХК-ийг Ерөнхийлөгч удир­­дах нь зохимжгүй тул Б.Тул­гад хариуцуулан өг­чээ. Ха­рин Б.Тулга Ерөн­хий­лөгчийн шадар туслах учраас мөн л ком­паниа удирдах бо­ломж­гүй болж, төрсөн дүү бо­лох Б.Хуягийг захирлаар сон­го­сон байна.
Яг энэ үеэр хуучнаар Сүх­баатарын нэрэмжит хэв­лэх үйлдвэр буюу “Улаан­баатар таймс” со­нинг худалдах ажил хүчээ авч байсан тул хэв­лэх үйлдвэрийн ме­неж­мен­тийн баг “Медиа хол­динг” ХХК-тай зээлийн гэ­рээ байгуулж 370 сая төг­рөг авчээ. Ингэхдээ тус ком­п­анийн захирал буюу Б.Тул­гын дүү Б.Хуяг хөрөнгө оруу­лалт хийж, сонины 49 хувийг эзэмших гэрээ бай­гуул­сан байна.
“Улаанбаатар таймс”-ын хувьчлалын асуудал ганц Н.Энхбаярын оролцоогоор шийдэгдсэн гэж хэлэхэд хэ­цүү. Учир нь НӨХК-ийн дарга Т.Билэгтийн шийд­вэ­рээр хувьчлагдсан “Улаан­баа­тар таймс”-ын менеж­мен­тийн багт Ерөнхий сайд С.Батболд, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Энхбаярын эхнэр О.Цол­мон зэрэг томоохон албан тушаалтнуудын төлөөлөл орсон байдаг аж. Иймээс ч “Сүх­баатар” хэвлэх үйлд­вэ­рийн хувьчлалтай хол­бог­дуу­лаад НИТХ-ын дарга Т.Би­лэг­тийг шалгаж байсан би­лээ.
Б.Тулгыг сандаргаж буй бас нэг асуудал нь “Өр­гөө” зочид буудлын хувьч­лал. Н.Энхбаярын хүү Э.Бат­шу­гарын “Ремиф” ХХК-ийн дэмжлэгээр 2007 оны 10 дугаар сард “Хар дун” хэмээх охин компани бай­гуулж, захирлаар нь нөгөө л Б.Хуягийг томилсон байна.
“Хар дун” компани бай­гуу­лагдсан даруйдаа нийс­лэлийн өмчит “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшсэн. Улмаар хөрөнгө оруулах замаар хувьцаагаа өсгөж, “Өр­гөө” зочид буудлыг Зай­санд байрлах салбартай нь хамт авчээ.
Ийнхүү Б.Тулга экс Ерөн­хийлөгчийн шадар туслах байс­ныхаа горыг амсаж, бас дүү­гээ эрэн сурвалжлуулж бай­гаа бололтой. Түүнд хол­богдох хэргийг шалгаж бай­на.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 25, 2011 5:29:14 pm )

    shalgah shaardlaga bgaa bol shalgasan shig l shalgah heregtei shvv 2 iin hoorond zamharuulah hereggvi shvv nuhuduu

  • Anonymous (November 25, 2011 5:54:48 pm )

    M.Enkhbold zasag darga shiidsen bizdee. Niisleliin omchiig ter l huvaaj duussan;Odoo gemgui tsarailaad duugui suugaad baikh yum argagui l dotor uhaantai bna daa.Bilegtiig jiigeed suugaad baih yum. Enkhboldoos asuu,Irgen bur huuliin omno tegsh erhtei biz dee.

antalya rent a car