Загварынхны өнгийг тодорхойлдог “Гоёл 2014” наадмаар энэ жил топ модель С.Ариунбилэг шалгарсан билээ. Тэрээр анх 13 насандаа загварын тайзнаа алхаж байсан жоохон охин өдгөө энэ салбарт хэдийнээ өөрийн байр сууриа эзлээд авчээ. Түүний талаар шар хэвлэлээр тэр бүр гараад байдаггүй ч жоохон охин байхдаа “Ice top” хамтлагийн “Хайраа санаж байна” клипэнд эротик дүр бүтээгээд амжсан гэдэг. Тухайн үед ч энэ нь нэлээн шуугиан тарьж байсан бөгөөд тэрээр энэ талаар хэлэхдээ “ICE TOP”хамтлагийн клипэнд тоглож маш их шүүмжлэлд өртсөн. Тухайн үед би 16 настай байсан. Охиноороо байсан. Эрэгтэй хүнтэй харьцаанд ордог талаар ямар ч мэдэгдэхүүн надад байгаагүй. Хамтлагийн клип гэхээр нь л баясаад орчихсон юм. Тухайн үед надад хэлэхдээ гоё сайхан хэсгүүдийг нь л гаргана гэсэн. Ерөнхийдөө хийсэн хүмүүс нь намайг хуураад тэр клипэнд тоглуулсныг дараа нь би мэдсэн. Тэр клип гарсны дараа өчнөөн олон хүнд загнуулсан шүү. Тухайн үед юу хийж, ямар клипэнд тоглож байгаагаа ч өөрөө мэдээгүй. Тэглээ гээд яахав, нүцгэлэлтийг бол би хэзээ ч үгүйсгэдэггүй. Ер нь би хэзээ ч юмыг үгүйсгэдэггүй. Монголд ч бай, Холливүүдэд ч бай бүгд л нүцгэлдэг шүү дээ. Энэ бол урлаг. Гэхдээ урлаг байлаа гээд би өөрөө нүцгэлэхгүй. Үгүйсгэдэггүй, бас туйлширдаггүй” хэмээсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
MGL (June 24, 2014 6:24:54 pm )
Yag huurtsan baisan uu? Yag ongon baisan uu? haha
1 Comment