Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Г.Батхүү, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар нарыг өрөөндөө нийлж архи уудаг төдийгүй архи уух зуураа Ерөнхийлөгчийн эсрэг мэдээлэл тараадаг хэмээн ярьсан юм. Тэгвэл үүнийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа эрс эсэргүүцэж Г.Батхүү нарын өрөөгөөр шагайж ч үзээгүй гэв. Тиймээс А.Ганбаатарыг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байсан юм. Тэрээр Д.Хаянхярваа хэлэхдээ “Энэ тухай яриаг анх сонсоод гайхсан. Учир нь бид дөрөв нэг дор цугларч сархад зооглож явсангүй. Ч.Хүрэлбаатар гишүүн бид хоёр А.Ганбаатарыг шүүхэд өгсөн. Үнэн зөвийг нь тогтоох биз. Ерөнхийлөгчийн зөвлөх хүн гээд галзуу солиотой юм шиг худлаа ярьж таарахгүй. Хүнийг гүтгэж, гүжирдээд, дуртайгаа бурантагладаг байж болохгүй. Энэ бол хариуцлагагүй үйлдэл” хэмээжээ.
Мөн Г.Батхүү, Д.Зоригт нарын гишүүд ч А.Ганбаатарыг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэх сурагтай.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.