antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2014 4 comments

Хөөрхий дөө, Н.Батбаяр сайд

нийтлэсэн Admin

ce6340702930c570originalЭдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн золтой л золигт гаргачихалгүй суудалдаа тэсч үлдсэнээс хойш төдий л их удаагүй байгаа. Гэтэл Монголын эдийн засгийг өнөөдөртөө базаж суугаа хөөрхий сайдын барцад дуусах болоогүй байж. УИХ дахь МАН-ын Бүлэг ээлжит бус хурлаа зарлаж “Фортуна” сайдыг золигт гаргахаар дахин санал нэгдэж, огцруулах шаардлагаа УИХ-ын даргад өргөн барьчихлаа. Ам.долларын өсөлт, төгрөгийн үнэгүйдэл, төсвийн алдагдал, инфляцийн өсөлт гээд олон асуудлыг үндэслэн МАН-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт 10 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлээд байсан билээ. Агуулга нь хариуцлагагүй ажиллаж буй сайд нартаа хариуцлага тооцох тухай байв. Гэвч гүйцэтгэх засаглалын тэргүүн товлосон хугацаанд хариу өгөөгүй нь МАН-ынхны эгдүүг хөдөлгөчихөв бололтой.

Тун ч маапаантайгаар УИХ-д орж ирсэн даруйдаа ус балгачихсан мэт чимээгүй гэлдэрдэг байсан хар дарсан үе нь хойно хоцорч “амь орсон” Ч.Хүрэлбаатар ги­шүүн байнгын хорооны хуралдаан дээр “АН-ынхаан, Та нар бүлгийн даргаа соль! Эдийн засаг 10 хувь сэргэнэ. Тэнгэрээс тоогоо асуудаг сайдаа соль! Ахиад 10 хувь сэргэнэ” гэсэн ёжтой зөвлөгөө өгч “цор,цор” хийж байсан.
Харин энэ удаа МАН-ынхан “Тэнгэрээс тоо асуудаг сайд”-ыг дахин онилчихлоо. Онилох нь ч аргагүй. Шинэчлэлийн Засгийн газрын зүтгэх хүч болж “Чингис”, “Самурай” бондуудыг бос­голцоод ирсэн ч түүний өнөөх олиггүй “68 хувийн гэнэтийн ашгийн татвар”-ын балаг өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг “элгээр нь хэвтүүлсэн”. Түүнийг “Охины­хоо үгээр завхарсан хууль зохиож, Монголын уул уурхайг элгээр нь хэвтүүлсний гор өнөөдөр арилах яагаа ч үгүй байхад Монгол Улсыг хоёр тэрбум ам.долларын өрөнд унагаж, эдийн засаг хямраасан гол буруутан” хэмээн цоллож байгаа.

Юм болгон хоёр талтай. Хэрэв “Фортуна” Н.Батбаяр “68 хувийн гэнэтийн ашгийн татвар” гээч хуулийг бодож олоогүй бол 2004 оны УИХ-ын сонгуульд АН “Хүүхэд бүрт 10.000 төгрөг” уриатай орж бараг л ялалт байгуулж чадахгүй байсан. Тухайн үедээ хүүхэд бүрт олгож байсан 10.000 төгрөг ядуу буурай амьдралтай хэдэн мянган өрхийн хувьд аврал нь болж байсныг ч бас бодолцох л учиртай. Түүнээс хойш 10 жил өнгөрчээ. Их ч зүйл өөрчлөгдсөн. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг 10 тэрбум ам.доллар буюу 18 орчим их наяд төгрөгт эргэлдэх болсон.

Чухам ийм үед Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлж суугаа Н.Батбаяр сайд шиг эрэлт хэрэгцээтэй, нэг ёсны “Баян Намсрай” бурхан шиг өглөгч хүн байхгүй гэж Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл баатраас эхлээд бодож явдаг нь саяхан болоод өнгөрсөн нэгэн явдлаас тодорхой харагдсан. Харин амьдрал дээр бараг л өөрийгөө барьцаанд тавьчихаад дэлхийгээс гуйгаад олоод ирсэн бондынхоо хэдэн долларыг Н.Батбаяр сайд бараг л ширхэгчлэн тоолж хэнд хэчнээн хэмжээтэй зээлүүлэхээ тооцоолж суугаа нь эргээд өөрт нь балаг тарьж эхэлсэн.

Сүүлийн үед Н.Батбаяр сайдын мэдлийн Хөгжлийн банк гэж Монголбанкинд ч захирагддаггүй бас нэг том толгойтон гараад ирсэн.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлэгдэх учиртай Улаанбаатар хотын тохи­жилт, үйл­чилгээнд зарцуу­лагдах ёстой мөнгөнөөс болоод Э.Бат-Үүл баатар, Эдийн засгийн хөгжлийн сайд хоёр түнжин хагарч хэн нэгнийгээ хялайж ч харахгүй болтлоо муудалцаад авсан. Э.Бат-Үүл баатраас ухамсрын шанаа хүртсэн Н.Батбаяр сайд “Би мэддэг юм бол хотод яасан ч юм хялайлгахгүй” гээд гэдийгээд суучихснаас болоод энэ хаврын зам засвар, тохижилт үйлчилгээний ажил бас л хоцорч эхэлсэн нь үнэн. Ядаж байхад Монгол Улсын мөнгөний бодлогыг тодорхойлж суудаг Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хоёр ч сүүлийн үед болж л өгвөл ам мурийчих гээд байх болсон. Ямар сайндаа л Н.Золжаргал Ерөнхийлөгч “Хөгжлийн банк гэж нэг том толгойтой дүлий годил гараад ирсэн. Арайхийж тогтворжуулж байгаа төл­бөрийн тэнцлийг Монголбанкны араар дур мэдэн хамаа замбараагүй интервенц хийж савлуулах гээд байх боллоо.

Үүний ард өнөөх л Фортуна зогсож байгаа нь тодорхой” хэмээн тун ч цухалдуу мэдэгдээд байсан. Товчхондоо Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын байдал нам дотроо бас л хүндэрч дэмжлэг, хамгаалал тун багатай болоод байгаа. Гэтэл тэртэй тэргүй түүний алхаа гишгээ бүрийн алдаа эндэгдлийг анаж суусан сөрөг хүчнийхэн түүнийг энэ удаа яалт ч үгүй мөргөж унагахаар эргэлт буцалтгүй түрхрэлдээд эхэллээ. Энэ бүхнээс дүгнэлт хийвэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын барцад багасах нь байтугай зузаарсаар, зузаарсаар албан тушаалаас нь авч хаяхаар толгойд нь цалам углаад авлаа.

Монгол Улсын эдийн засаг хямралын ирмэг дээр ирж, ард түмний аж амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байгаа нь яах аргагүй үнэн. Бас Н.Батбаяр сайдын байдал ч тун базаахгүй болчихлоо. Энэ бүхнээс үзвэл эрхэм сайд маань энэ жилийнхээ галыг буруу тахичихсанаас зайлахгүй болж таараад байгаа юм.

Д.Түвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • cdsc (May 30, 2014 10:13:48 am )

    iim zuiil iig odoo uih n darga huleej avahgui hayaachee ajil hiilgeh gui

  • зочин (May 30, 2014 12:51:29 pm )

    хариуцлага хүлээж сурах хэрэгтэй шүү дээ удах тусам эдийн засаг хүндэрч ард түмэн хэцүүдлээ ямар ч их албан тушаалд дуртай юм бэ юун тэнгэр мэнгэр гээд өвчигнөөд байдаг юм нэг л өөрөө зовсон ууртай хүн байх юм ингэж өөрийгөө зовоож байхаар ажлаа өг бүх хүмүүс баярлана шүү

  • 124520 (May 31, 2014 3:37:48 pm )

    Юмны үнэ хярдаа гарлаа шүү дээ. Батбаяр сайдаа юу бодож байна даа

  • Су (June 01, 2014 1:13:06 am )

    ЭНЭ МЭДРЭЛ МУУТАЙ ШУЛГА ПИЗДАГ ХУРДАН ЗАЙЛУУЛААЧЭЭ

antalya rent a car