antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2014 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

today091908:00-18:00 цагийн хооронд БОНХЯ, Туул голын сав газрын захиргаа хамтран зохион байгуулж байгаа “Туул” форумыг  Чингис зочид буудлын 3 давхарт зохион байгуулна. Утас: 99894441 99130782

09:00-12:00 цагийн хооронд 6-р сарын 1-ны хөдөлгөөн зохион байгуулах талаар болон Хүүхдийг буруу тээвэрлэж байгаа жолоочид торгуулийн арга хэмжээ тооцож эхлэж байгаа талаар Нийслэлийн замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

09:00-16:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес Таймс” сонин үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд “Chess Times-2014” сэдэвт уламжлалт шатрын тав дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээнд Шатар сонирхогч нийслэлийн захын хороололд амьдардаг, үүний дотор Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг, шатрын спортын мэргэжлийн зэрэг дэвгүй 6-16 насны хүүхдүүд болон МҮХАҮТ-ын ажилчдын хүүхдүүд хамрагдана. Утас: 325374

10.00-16.30 цагаас  “Нутгийн иргэд уул уурхайд дасан зохицох уу?” сэдэвт дугуй ширэний уулзалтыг 5 сарын 30-ны өдөр  Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгуулна. Уулзалтын үеэр Күүсландийн Их сургуулийн судлаач, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг Олон улсын байгууллага, Оюу толгой төслийн судлаач, Сүүстайнибилити Монголиа компанийн мэргэжилтэн зэрэг олон талын эх сурвалжаас та бүхэнд дээр дурьдсан бүх асуудлаар төдийгүй уул уурхай дагасан дэд бүтцийг хэрхэн оновтой хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах ямар эрх зүйн ямар зохицуулалтыг Монголд хэрэгжүүлж байгаа Монгол орны онцлог нөхцөлд нийцсэн байгаль орчны үнэлгээг хэрэгжүүлэх арга зам бий эсэх, Монгол оронд усны бодлго, менежмент, судалгаа ямархуу түвшинд явагдаж байгаа зэргийн тухай сонирхолтой мэдээллийг өгнө. Утас: 9907-4459, 350002

10:30 цагаас “Хог” болсон хогын уут тараахыг эсэргүүцсэн залуус Хотын захиргааны үүдэнд цуглаж эсэргүүцлээ илэрхийлнэ

11:00 цагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ШШГЕГ-ын харьяа Хүүхдийн хорих 411 дүгээр анги нээлттэй ажиллаж, хүмүүжигч хүүхдүүдийг эцэг эхтэй нь уулзуулна. Мөн хорих ангийн хүсэлтээр хүүхдийн номын ордон, МЗЭ-ийн дэргэдэх Залуу Зохиолчдын Нэгдлээс хамтран тус хорих ангид очиж уулзалт хийхээр боллоо. Утас: 96015047, 88842471, 91901028, 89119808, 96029808

11:00 цагаас Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос “Эрхэлсэн тодорхой ажилгүй болон тэтгэврийн насны өрх толгойлсон хөдөлмөрч ээжүүдийгээ дэмжиж тэдэнд урам зориг өгч, хийсэн бүтээлийг нь зарж борлуулахад дэмжлэг үзүүлэх” зорилгоор “УРАН ГАРТ ЭХЧҮҮД” бүтээлийн үзэсгэлэн гаргана. Нээлтэнд НАМЭХ-ны УЗ-ийн гишүүд оролцоно. Арга хэмжээ Тусгаар Тогтнолын ордны 1 давхарт болно.

12:00 цагаас Чингэлтэй дүүргийн 18 хороонд Мөрөөдөл Олон Улсын Хүүхдийн Зуслан, Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 0-14 насны 50 хүүхдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа болно. Хаяг: /Долоон буудлаас Чингэлтэй рүү зүүн тийшээ эргээд Яргайт явах замд Чингэлтэй дүүргийн 18 хороо/

12:00 цагаас Сагсан бөмбөгийн сурагчдын дэлхийн аваргад шагналд байранд шалгарсан өсвөрийн шигшээ багийг Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар өөрөөндөө хулээн авч уулзана. Утас: 88081047

12:00 цагаас Чингисийн талбай дээр  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг илэрхийлэх Бид тэгш эрхтэй-Флаш моб өдөрлөгийн үйл ажиллагаа болох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн www.bidchadna.mn цахим хуудаснаас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд LOVE IS ТББ, Түмэн эх чуулга, Nature Dance Продакшин, Улаабаатар, МУИС, Туул Ротаракт клубийн залуус, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуулиуд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Тархины саажилттай залуусын Эрчис клуб, Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан зэрэг байгууллагуудын 300 орчим хүүхэд залуус хамтран оролцож байгаа юм. Утас:99741916, 99008935

12:00 цагаас Чингисийн талбайд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг илэрхийлэх БИД ТЭГШ ЭРХТЭЙ- 300 хүүхдийн флаш моб болно. Зохион байгуулагч www.bidchadna.mn, LOVE IS ТББ, Түмэн эх чуулга, Nature Dance Продакшин, Улаабаатар, МУИС, Туул Ротаракт клубийн залуус, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуулиуд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Тархины саажилттай залуусын Эрчис клуб, Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан оролцоно.
Утас: 99741916, 99008935

12:30 цагаас ЭХЭМҮТ дээр “Эрүүл эх үрс-Монголын ирээдүй” хэвлэлийн бага хурал болно. Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, “Нярайн тандалт шинжилгээ” хөтөлбөрийн нээлтийг хийж, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим уулзалт хийнэ. УТас: 328773, 99915109

13:00 цагаас “Platinium shopping Center”-т (хуучнаар Солонго ресторан) болох Монголын “Florever” мэргэжлийн студи, Японы “AUCNET” компаниас хамтран Монголд анх удаагаа жинхэнэ япон икэбана буюу цэцэг амилуулах урлагийг үзүүлэх тоглолт болно. Тоглолтонд Япон улсаас урилгаар ирсэн икэбанагийн алдарт багш Фүжи Казүко оролцон, цэцгийг хэрхэн амилуулахыг үндэсний хөгжмийн аян дор үзүүлэх болно. Тоглолтын үеэр икэбана болон 50 гаруй төрлийн япон цэцгийн үзэсгэлэн худалдаа явагдах тул Японы тасалгааны болон таримал цэцэгтэй танилцах боломжтой. Мэргэжлийн цэцэрлэгчид цэцэг бүрийг тайлбарлан танилцуулж, Монголын нөхцөлд хэрхэн арчлахыг заах болно. Тоглолтын хамгийн оргил үе бол Фүжи Казүко багшийн Монголд анх удаагаа ирээд “Platinium shopping Center”-т хийсэн икэбанагийн дуудлага худалдаа байх юм.

13:30-15:30 цагийн хооронд  Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан “Тамхинаас татгалзаж байна” уриан дор “1000 сурагчийн парад Чингисийн талбайд болно. Утас: 324713, 88118626, 88397910, 99996431

14:00 цагаас “ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН” -ийн 301 тоотод “Орон сууцны салбар дахь хэрэглэгчийн эрх ашиг” сэдэвт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт болно. Уулзалтын сэдвийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Цэгмид, мэргэжилтэн К.Жархынбек нар оролцон мэдээлэл хийнэ. Утас: 88242280

14:00 цагаас Нийслэлийн Хөдөлмөрийн газраас Нийслэлийн тээврийн газартай хамтран 6 сарын 1-ний өдөр “Хүүхдийн баяр”-ыг угтан цэвэр орчинг бүрдүүлэх зорилгоор их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Их цэвэрлэгээнд Нийслэлийн хөдөлмөрийн газарт бүртгэлтэй нийт 200 оюутан цагийн ажлаар Сутайн буянт, Трансбус, Атибус гэх мэт 14 аж ахуйн нэгжийн 105 том оврын автобус цэвэрлэнэ. Утас 99694908, 96883369

“Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” үндэсний чуулган “Ачтан” клиникийн эмнэлгийн 8 давхрын хурлын зааланд болно. Утас: 99649564, 95190713, 350804, 91911958


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car