antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2014 2 comments

“Цэвэр агаар” сангийн М.Хулангийн долоон жилийн ял долоон сар болох вий

нийтлэсэн Admin

tsever agaarin san hulan0530Өнөөдөр “Цэвэр агаар” сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хуланд холбогдох хэргийн давж заалдах шат­ны шүүх хурал болох гэж байна. Тэрбээр тус сангаас их хэмжээний мөнгө идсэн хэргээр өдгөө жирийн дэг­лэмтэй хорих ангид долоон жилийн ял эдлэхээр болсон юм.

Хэргийн гол учир нь М.Хулан тус сангийн 4.5 тэрбум төгрөгийг өөрийн найз нягтлан Х.Болдмаа гэгчтэй хамтран зохион байгуулалттайгаар хуурамч гэрээ, төлбөрийн баримт бүрдүүлэн завшсан нь тог­тоогдоод байхад шүүх бү­рэлдэхүүн яагаад түүнд жи­рийн дэглэмтэй хорих ангид долоон жилийн ял оноох болов оо гэж асуух хүн ч олон байна.

Ийн асуух нь аргагүй. Учир нь 150 мянган төгрөг хулгайлсан иргэн 10-аас дээш жилийн ял сонсч шо­ронд орсон байдаг.
Иймээс л шүүхийн бай­гууллага хэн нэгэн мөн­гө­тэй эрх мэдэлтний өмнө толгой бөхийж байна гэж олон нийт ундууцаад байгаа юм.
Хэдийгээр тус сангийн захирал асан Н.Хүрэлсүхийг эл хэрэгт хамгийн их оролцоотой гэж шүүхээс най­ман жилийн ял оноосон ч хэрг­ийн гол эзэн нь М.Хулан гэдгийг шүүх хурлын явцад нотлож байсан юм.

Тодруулбал тэрбээр ажилд ороод нэг сар болсныхоо дараа хуурамч гэрээгээр гүйлгээ хийж эхэлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг юм. Өөрөөр хэлбэл Н.Хүрэлсүх томилолтоор гадаад дотоод явахдаа гарын үсэгтэй төлбөрийн даалгавраа нягт­ландаа орхидог байж.

Энэ үеэс л нягтлан М.Хулан “ажиллаж” өөрийн байгуулсан “Шарын голын энерго Болд” компанидаа 2.7 тэрбум төгрөг шилжүүлэн авчээ. Уг нь тус сан “Шарын голын энерго” ХХК-тай түлш нийлүүлэх гэрээ хий­сэн байдаг. М.Хулан уг гэрээг скайнердаж “Шарын голын энерго Болд” ХХК болгон засаад дээрх хуурамч компанийнхаа дансаар мөнгө угаадаг байсан байна.

Түүнчлэн Нийслэлийн агаарын чанарын албаны түлш хүлээн авсан орлого зарлагын падааныг ашиглан баталгаажуулснаар захирлаа хууран мэхэлж 1.4 тэрбум төгрөгийг түлш нийлүүлдэг компанийнхантай хамтарч гарган авдаг байсан нь шүүхийн хэлэлцүүлэгийн явцад тогтоогджээ.

Мөн мөрдөн байцаалтын явцад нягтлан М.Хулангийн өрөөнөөс тамгатай 72 шир­хэг падаан хураагдсан байдаг. Тэрбээр өөрийн төр­сөн ах дүүгийн нэр дээр хуу­рамч компани байгуулан нэг бус удаа олон зуун сая төгрөг шилжүүлэн авсан нь тус тус тогтоогдсон байдаг юм.

Хүний ой тоонд багтамгүй асар их мөнгө залилсан энэ эмэгтэйн давж заалдах шатны шүүх хурал олны анхааралын төвд байна. Олон нийт яагаад түүнтэй холбоотой хэргийг сонирхох болов гэхээр 4.5 тэрбум төгрөг залилсан М.Хулан эл шүүх хуралд нөлөөлөхөөр их л оролдож байгаа аж. Тиймээс л түүний долоон жилийн ял долоон сар болох магадлалтай гэж хар­даж буй юм.
М.Хулан өмнө Дархан-Уул аймгийн Улсын нөө­цийн газарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус газрын мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдож байжээ. Гэтэл түүний хийсэн гэмт үйлдлийг нагац ах нь болох ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Д.Сандаг-Очир аргалж ялаас мулталж байсан аж.

Ингээд бодохоор түүнийг хууль хүчний байгууллагад нэлээн том ар талтай гэж ярьдаг нь үнэн бололтой.

Тэрбээр дээрх хэргийн дараа тун удалгүй бидний сайн мэдэх Ерөнхий сай­дын зөвлөх Л.Гансүхийн тусламжтайгаар 2011 оны зургаадугаар сард “Цэвэр агаар” санд ажилд орсон байдаг.

Ардаа том арын хаалгатай гэгдэх М.Хулангийн хэрэг хэрхэн яаж шийдэгдэх бол, шүүх бүрэл­дэхүүн ямар шийдвэр гаргах бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсээд байна.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ИРГЭН (May 30, 2014 5:01:54 pm )

    ЭНЭ ХЭРЭГ НӨГӨӨ ИНЕГ-ЫН ЗАРТАЙ АВИЛГАЧ, ЛУЙВАРЧИН С.БАТМУНХИЙН ХЭРГИЙН ДЭРГЭЭД ЮУ Ч БИШ БАЙНАА. НИЙГЭМ, ОЛОН ТҮМЭН ТЭР БАТМУНХИЙН ХЭРЭГ ЯАСАН БЭ ГЭЖ ИХЭД СОНИРХОЖ БАЙГАА ЮМАА. ТҮҮНИЙ ХЭРГИЙН ТАЛААР НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ ӨГЬЕ ГЭЭД ЯВЖ БУЙ ХҮМҮҮС Ч БАЙХ ЮМ.

  • Anonymous (May 31, 2014 10:09:49 am )

    ЦЭВЭР АГААР САН ДЭЭР ДООРГҮЙ МӨН ИХ ИДСЭН ДЭЭ
    ГЭР ХОРООЛООР МӨНГӨГҮЙ ЯДУУ ӨРХИЙГ АШИГЛАН 45000 ТӨГРӨГ ӨГӨӨД ГЭРИЙН БҮРЭЭС АВСАН
    ХЭМЭЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛААД ЯВСАН ШҮҮ ДЭЭ МӨНЧ ОЛОН ХҮН ҮҮНД ХАМАРСАН ДАА НЭСЭХИЙН 9 10 ДУГААР ХОРООНД ЭНЭ ЗҮҮЛЬ МАШ ӨРГӨН ХҮРЭЭТЭЙ ЯАВАГДСАН 9 ХОРООНЫ ХОЙД ХЭСГЭЭР МАШ ОЛОН ӨРХ 45000 ТӨГ АВСАН ЖЭНХЭН ҮНЭН ЭНЭ
    ОДОО ХОРООДЫН ДАРГА НАР ОРОН НУТАГЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН МӨНГИЙГ ИДЭЖ БАЙНА ҮҮНД ЯМАР Ч ХЯНАЛТ АЛГА

antalya rent a car