Солонгосын олон ангит кинон дээр хааны ордны дэг журам хэмээн бусдыг хавчин хяхаж, ялгаварлан гадуурхаж буй ээдрээт амьдралын тухай өгүүлсэнтэй ижил үйл явдал Монголын төрийн ордонд болдог бололтой.
Сүүлийн үеийн олон нийтийн цахим ертөнцийн нэгэн том сэдэв нь “ялгаварлан гадуурхалт” хэмээх асуудал байлаа. Тэгвэл 2012 оны сонгуулийн дараа сөрөг хүчин болсон МАН-ын гишүүд хаа явсан газраа байнга ялгаварлан гадуурхалтад өртөн “болохгүй”, “зөвшөөрөхгүй” гэсэн хариултад амаа таглуулдаг болжээ.
Хэдий сөрөг хүчин болсон ч хуулиар олгогдсон эрхээ эдэлж жирийн хүмүүсийн дунд ардчилсан улс орондоо амьдрах эрх нь нээлттэй. УИХ дахь МАН-ын бүлгийн ажилтнууд энэ тал дээр ихээхэн шүүмжлэлтэй байгаа бөгөөд УИХ-ын Тамгын газар, Төрийн тусгай хамгаалалт зэрэг газрын албан тушаалтнуудтай холбоотой ялгаварлан гадуурхаж байгаа тухай баримт дэлгэжээ. Тэд өөрсдийн “жиргээндээ” ийн өгүүлжээ:
Өдгөө УИХ-д МАН 26 гишүүнтэй бөгөөд тэдний хэлсэн үг, хийж буй үйлдлийг сурвалжлах зорилготой бүлгийн ажлын албаны дүрс бичлэгийн камер, зургийн аппаратыг чуулганы танхим руу оруулдаггүй байна. Энэ талаар удаа дараа хүсэлт тавьж дарга даамлуудын хөлд суудаг авч тусыг эс олжээ. Эрх баригч намуудын гишүүдийн илүү дутуу кноп дарж тааваараа тарвалзаж байх үеийнх нь зургийг авчих нигууртай тул ийнхүү болгоомжилсон бололтой. Тэр ч бүү хэл бусдын кноп дардаг гишүүдийн зургийг авахгүй ээ гэж гуйгаад ч хөөрхийс тусыг эс олжээ.
Төрийн ордны хашаанд бусад нам, эвсэл холбоодын автомашинууд чөлөөтэй орж гардаг бол харин тэд тийм биш. Шөнө орой болтол ажилласан ч тэдний автомашиныг ордны хашаагаар оруулахгүй. Амралтын өдрүүдэд ч тэд ордны эргэн тойронд зогсоол хайн гиеүрч байдаг тухайгаа мөн л бичжээ. Хуулийн дагуу байгуулагдсан, яг адилхан ажиллаж амьдрах эрхийг цаасан дээр баталгаажуулсан хэдий ч бодит байдалд ийм л байдалтай байгаа гэнэ.
УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хурандаа Ж.Наранбаатар нар энэ мэт ялгаварлан гадуурхаж буй байдалд анхаарал хандуулах шаардлагатай болжээ.
Төрийн ордон иргэддээ нээлттэй боллоо гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлж зарлаж байсан ч хэрэгжилт нь иймэрхүү л байдалтай байна.
Холбоотой мэдээ
-
шударга монгол (May 23, 2014 1:53:18 pm )
Ардчилал нэртэй анархистууд төрийн ордонд орж суучихаад сонгосон төлөөлөгч нарыг маань ямар их гадуурхаж байгааг хараад л өрөвдөөд сууж байх юм даа. Зарим үед болдогсон бол Мөнхбаяр шиг буу гаргаж айлгамаар санагдах юм. За яахав ард олон нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа биз дээ.Хугацаатай юм дуусах байлгүй. АН дээд удирдлагаа солихгүй бол хол явахгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Гэхдээ Тэмүүжин мэтийн эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй самраа гарууд гараад ирвэл бүр аюултай.
-
zochin. (May 25, 2014 4:14:25 pm )
Anarhizimiig henees sursan baih ve kkkkk. Yund ni emzegleed baidag yum boldoo ezenii alba eeljtei haanii alba halaatai gedeg biz dee.
-
zochin. (May 25, 2014 4:16:59 pm )
Temuujin cham metiin yumand medeej ayultai harin engiin ard tumen bidend bol eeltei l dee ho.
3 Comments