antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2014 12 comments

С.Молор-Эрдэнийг Шархадны эмнэлэг бараадуулъя

нийтлэсэн Admin

dbc43be1a86950c3original“Эрүүл биед саруул ухаан оршино,оо” гэж үнэн юутай үнэ үг вэ. Тэгэхээр толгой хүртэл биений нэгэн хэсэг, сэтгэц хүртэл энэ биений нэгэн хэсэгт хамаарах учиртай. Төрөөс уран зохиолын хичээл болон эх хэлийг хавчин гадуурхаж, нөгөө талаас уран зохиолоо хамгаалж, эх хэлний аян өрнүүлж байгаа энэ үед нэгэн доовтор нэртэн ёстой донгосч байна шив. Яагаав өнөөх С.Молор-Эрдэнэ гэгч нэг сайхан гар байна,аа. Монголын уран зохиол бол юу ч биш гэнэ. Тэр яруу найрагчид бол ёстой хэрэггүй хог новшнууд юм байх. Үндэсний хэл соёл, үнэт өвөө тээж яваа хэдэн найрагчдыг бүр байхгүй болгов. Заавал энэ цаг үед ийн хэлж байгаа нь ч сонирхол татна. Тэр эсвэл өвчтэй хүн байх, эсвэл улстөр хөөж, од болох гэсэн нэг байх. Яагаад гэвэл түүнийг өнөөдөр хэн ч тоохгүй байна шүү дээ. Багшилж байсан сургууль нь хөөгөөд явуулчихсан. Тэгэхээр нь улстөр хөөж үзтэл хамтрагчид нь хөөгөөд явуулчихсан. Ийн газар газраас хөөгдөж байгаагаас харвал тэр солиотой нэгэн бололтой.

      Бяцхан дурсамж сөхвөл С.Молор-Эрдэнэ 2007 онд МУИС-д философийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд МУИС-д ажилласан даруйдаа “Санаа Сэтгэл Зохиол” хэмээх философийн ном бичсэнээр багш оюутнуудын доог тохуу болж, согтуу солиотойгоороо дуудуулсан гэдэг. Тиймээс нэг ном бичсэн биш бөөн хэл ам босгож өөрийнхөө мөн чанарыг таниулсан хэрэг. Тиймдээ ч мань эр МУИС-д багтаж шингэх газаргүй болж, улмаар нэг муу инженер орж ирчихээд юугаа донгосоод байна хэмээн хөөгдсөн гэдэг. Үүнээс үүдэн мань эр “МУИС-ийг яг одоо хаалгыг нь хаагаад гаднаас нь банзаар хадах хэрэгтэй. Ийм сургууль хэрэггүй” хэмээгээд одсон. Уг нь өөрийг нь явуулчихаагүй бол гэгээн сүм мэтээр яриад суух байх л даа. Нэг муу номноос болоод ийн хөөгдсөн хэрэг шүү дээ. Мөрөөрөө заах толгой нь байсан бол хичээлээ заагаад явахгүй өвчтэй хог ш дээ. Чадахгүй байж бас ном бичнэ.
       Ийнхүү өвчтэй солиотойгоороо дуудуулж МУИС-ийн хаалгаар одсон хүн зүгээр суух хэцүү. Ажил хийе таалагдахгүй. Ингээд МАХН-ын дарга Н.Энхбаярт дагаар орж, улстөрийн ажлыг гудамжнаас хийх болов. Ийн явахдаа бас л улстөрийн чиглэлээр нэгэн ном бичив. Тэр нь “Ар Монголд Орчин үе үгүйлэгдэнэ” хэмээх ном байв. Энэ нь ч улстөрийн бүхий л өндөр дээд албан тушаал хашиж, төрд байх муу муухай бүхний жишиг “загалмайлсан эцэг” гэгдэх Н.Энхбаярт таалагдаагүй учраас түүнийг алсуур нь шахаж эхлэв. Н.Энхбаяр өөрөөсөө хэнийг ч зайлуулж чадах нэгэн гэдгийг надаар хэлүүлэх юун. Ийнхүү хөөгдөхдөө тулж ахуй цагтаа намынхаа удирдлагуудад нэгэн номын эхийг үзүүлжээ. Тэр нь “Монголчуудын хар хайрцагны бодлого” хэмээх улстөрийн чиглэлийн ном. Энэ явдал нь өнөөх Н.Энхбаяр даргынх нь сонорт хүрэхгүй яахав дээ.
        Г.Шийлэгдамбаас эхлээд түүнд алтан хошуу өргөгчдийн нэг нь хэлчихгүй юу. МУИС-ийн оюутнуудад туугдсан нөхөр яаж “Төрийн хар хайрцагны бодлого” хэмээн донгосч чадах билээ дээ. Тиймээс мань эр ч Ю.Атар, Д.Өрнөхбаяр нарын хамт хэвлэлийн хурал зарлаж, өөрийнх нь боловсруулсан “Төрийн хар хайрцагны бодлого”-ыг ойлгоогүй Н.Энхбаяраас саллаа гэдгээ зарласан. Гэтэл “Адуун чулуу”-ны уурхайгаас өөр сайн ойлголтгүй болов уу гэмээр Ц.Шинэбаярт өнөөх “Төрийн хар хайрцагны бодлого” нь таалагдаж гэнэ дээ. Зөвхөн үүгээр зогсохгүй Ц.Шинэбаярт “Ар Монголд Орчин үе үгүйлэгдэнэ” хэмээгч “судар” нь ч таалагджээ. Тиймдээ ч Ц.Шинэбаяр орчин үеийн чөлөөт иргэний хувиар энд тэнд салаавч үзүүлж явдаг байх. Аргагүй л хамтарч ажиллахаар болж, Хамуг монголын хөдөлмөрийн нам гээчийг байгуулаад авав. Улмаар хэдэн эрүүл согтуу нөхөд ийнхүү 2012 оны сонгуульд оролцсон ч сонгогчид эрүүл юм болохоор тэдний хэнд нь ч санал өгсөнгүй. Эрүүл ухаантай хүн арай ч санал өгөхгүй л дээ.
        Улмаар түүнийг хэвлэлийнхэн ч тоохыг болив. Тэгэхээр нь арга буюу цахим ертөнцөд уураа гаргаж байгаа нь дээрх яруу найрагчдыг муучлах. Хаа хамаагүй солиогоо харуулах болов. Одоо ийнхүү эх хэл рүүгээ нулимж байгаа нөхрийг эрүүл гэхэд яагаад ч тэнцэхгүй. Тэр уран зохиол, яруу найрагт үндэсний соёл, эх хэл байдаг гэдгийг мэдэхгүй нулимж байгаа нөхрийг эрүүл гэж хэлэх эрүүл хүн үгүй биз ээ. Тэгэхээр түүнийг Шархадны эмнэлэг бараадуулсан нь дээр байх.

 

А.Гал

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин (May 23, 2014 11:07:24 am )

    Энэ хүн юм ярихаараа толгой нь санжигнаад байдаг. ЭРүүл биш байж болзошгүй.

  • шударга монгол (May 23, 2014 1:41:57 pm )

    Энэ нээрээ сонин хүн шүү.Ярьж байгаа юм нь авцалдаагүй нэг л сонин байдаг юм.

  • baatar (May 23, 2014 3:01:25 pm )

    Turgen baival sain bn shuu. Anhnaasaa l bish baisiimaaa.

  • зочин (May 23, 2014 4:38:12 pm )

    энэ бичээд байгаа хүн нь бас өөрөө эрүүл мөн үү, адилхан юмуу

  • zochin (May 24, 2014 12:06:01 pm )

    монголчуудын адил бие биеэ муулж санаа амардаг ясны шинжтэй нийтлэгч хүн бололтой энэ А. Гал гэдэг хүн.
    Зурагтаар С. Молор-Эрдэнэ гэдэг хүний ярихыг харж сонссон. Шууд Шархаданд аваачиж хэвтүүлэх шаардлагатай хүн байна даа гэж санагдаагүй.
    А. Гал гуайн явах замд их л саад болдог бололтой энэ С. Молор-Эрдэнэ.
    Нийгмийн сайн сайхны төлөө нийтлэл бичихгүй дандаа л хувийн өш хонзон санаж түүнийгээ ямар нэгэн аргаар гүйцэлдүүлэхийг чармайж байгаа хүн гэж бодогдохоор байна шүү нийтлэгч ээ.

  • SS T (May 24, 2014 1:59:56 pm )

    ХАМРИЙНХАА ДООР ДӨРВӨЛЖИН САХАЛ ТАВИАД УЛС ТӨРД ОРВОЛ ОЛГОРХИ БОЛЖ МАГАДГҮЙ

  • zochin (May 24, 2014 6:20:18 pm )

    ene GAL gedeg niitlel bichsen hund neg ih itgel torohgui l bna shuu ! bi MOLORIIN yriag sonsoj l baisan ! arai l oor shig chini zahiin heruulch avgai shig yrij dugnehgui l baisan daa !

  • gerel (May 24, 2014 9:36:34 pm )

    dugneh bologui bn shu…

  • БЖД (May 24, 2014 9:56:23 pm )

    ЗА ЗА ХҮНИЙ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ГЭЭД БАЙГААГ НЬ ЭХЛЭЭД СОНСОЖ ОЙЛГОЧИХООД ДАРАА НЬ ӨӨГ НЬ ӨӨРТ НЬ ХЭЛЖ БАЙВАЛ УУЛ ШУГАМАНДАА ЭР ХҮН ЮМ ШҮҮ.ХҮНИЙГ МУУТГАЖ МУУ ХЭЛЭХ АМАРХАН,ГЭХДЭЭ ДАРАА НЬ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХАРАМСАХГҮЙ Л БАЙВАЛ САЙН САН. БИ БУРУУ ЗӨРҮҮГ ОДООГООР ОЙЛГООГҮЙ Ч ЯМАР Ч БАЙСАН НЭГ НӨХРӨӨ ДООШ НЬ ХИЙЖ БАЙГАА ЗУРАГ ХАРАГДАЖ БАЙГАА БОЛОХООР ӨМӨӨРЧИХ,СЭТГЭЛ САНААГ НЬ ДЭМЖЧИХ САНААТАЙ ОРОЛЦОЖ БАЙГАА УХААНТАЙ. БИД НЭГИЙГЭЭ ДООШ НЬ БИШ ДЭЭШ НЬ ТҮЛХЭЭД ӨГВӨЛ 100 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛ ЧИНГИСИЙН МОНГОЛООРОО БАХАРХАНА ШҮҮ.ХООРОНДОО ХӨЛӨӨ ЖИЙЛЦЭХ БИШ ХАМТДАА ТЭМЦЭХ Л ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА.МОНГОЛ ДЭЛХИЙН АНХААРАЛД ОРОХ ОЙРХОН БАЙНА.МУУ САНАА БАЙВАЛ ХАЯХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ МОНГОЛЧУУД АА.

  • sara (May 25, 2014 1:29:09 pm )

    Harin ch eruul settgedeg hun sh dee, ene Molor-Erdene gedeg hun. Mongoliin niigemorchin uyees denduu hotsrogdson, ene hun zzugeer l orchin uyeiin hemjeend l amidraliig uneneer ni helj bna. Bi ene huniig tanihgui, bichsen yumaar ni l medne, mash zuv setgedeg hun. Ugaasaa mongoliin niigem gaj bolson uchraas eruul setgedeg hun soliotoi bolj haragdaad bna. Gehdee oriflame iin Oyungerel, nuguu huntaij, bas burhmaar buuljdug huuhen, aldart Sarandavaa, bas Urangoo ch biluu zuult tsugluulagch nart l harin iim tuslamj heregrei bgaa yum.

  • zochin. (May 25, 2014 3:56:15 pm )

    Yuamarch baisan hodoonii holduu tolgoi bish baihaa.

  • дулмаа (May 26, 2014 9:16:15 am )

    МОЛОР-ЭРДЭНЭ БОЛ ЯМАР Ч БАЙСАН ЗӨВ СЭТГЭЖ БАЙГАА ХҮН БУСАД НЬ ХАРИН СОНИН БАЙНА

antalya rent a car