antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2014 8 comments

Хөршүүдийн шинэ гэрээ нүүрсний экспортыг боомилох уу?

нийтлэсэн Admin

-23052014-1400806330-1862543612-rus_china_hii-Оросын Алс Дорнод, Сибирийн хий дамжуулах төвөөс Хятадын хойд хил хүртэл байгалийн хий дамжуулах ажил 2018 оноос эхэлнэ-

ОХУ, БНХАУ-ын хооронд байгалийн хий нийлүүлэхээр арван жил ярьсан гэрээ Шанхайд хоёр өдрийн дотор зурагдлаа. Харин манайхан байгалийн хий дамжуулах хоолойг юу юугүй Монголоор дамжуулах нь гээд ойлгочихож. Нэг хэсэг нь бөөн мөнгө орж ирэх гэж байгаа мэт алга ташиж, нөгөө хэсэг нь Украины араас орох нь хэмээн унтууцсан сэтгэгдлүүд цахим ертөнцөд түгжээ.

Нэг нөхөр Си Зинь Пин, В.Путин хоёрын хундага тулгаж буй зургийн дор “За хө Монголынхоо төлөө нэг тулгачихъя” гэсэн байна. Энэ бол мэдээж наргиа. Харин “Түүгээр явж байгаа гайг үүгээр дуудах хэрэггүй” гэсэн нэгний хариуд нөгөө нь “Тэгвэл чи тонил, хоцрогдсон” энэ тэр хэмээн элдэв хараалын үг урсгасан нь ч байна. Ингэж хэрүүлийн алим шидэлцэх яахав, юу ч болоогүй байхад хоорондоо хэмлэлдэж яс булаалдсан нохой шиг уралцах бүр ч хэрэггүй.

Хоёр улсын хооронд хийн хоолой барих тухай 2000 оноос ярьж, тухайн үед манайхан мөн л “хүзүүвч” болох мөрөөдөл ярьж байсан удаатай.

Ер нь хараад байхад манайхан жижигхэн зүйлийг ч уул овоо мэт босгож, улс оронд байтугай хувь хүнд хэрэггүй сэдвээр өдрийн зугаа хийн толхилцож байдгийн жишээ энэ.

Ултайхан уншиж үзэх юм бол, твиттер, фейсбүүк ашигладаг шигээ мэдээллийн эх сурвалжуудыг харьцуулж харвал байгалийн хий дамжуулах хоолой Монголд ямар ч хүртээлгүй боллоо.

Шанхайн уулзалтаар Си Зинь Пин, Владимир Путин нарын эцэслэн зурсан байгалийн хий нийлүүлэх гэрээний тухай албан ёсны мэдээлэлд Оросын Алс Дорнод, Сибирийн хий дамжуулах төвөөс Хятадын хойд хил хүртэл байгалийн хий дамжуулна гэдэг нь цагаан дээр хараар бичээстэй байна. Энэ нь дээрх асуудал Монголоос холуур өнгөрнө гэсэн үг юм.

Хоёр улсын хооронд хийн хоолой барих тухай 2000 оноос ярьж, тухайн үед манайхан мөн л “хүзүүвч” болох мөрөөдөл ярьж байсан удаатай. Харин 2004 онд Оросын “Газпром”, урд хөршийн Нефтийн үндэсний корпораци хамтран Алс Дорнодоос Хятадын хойд хил хүртэл хийн хоолой барих гэрээнд гарын үсэг зурсан. Манай өмнөд хөрш “Алхам алхмаар, аажим аажмаар хий” гэдэг зарчимтай улс. Хэдийгээр ОХУ-тай байгалийн хийн үнийн талаар санал нийлэхгүй байсан ч хэзээ нэгэн цагт ашгаа өгнө, хүлээвэл хүндлэл олно гэсэн байдлаар дамжуулах хоолойн ажлыг зугуу зугуухнаар явуулсаар өнөөг хүрсэн. Тэгвэл гэрээг зурснаар байгалийн хий дамжуулах хоолой нээхэд бэлэн болсон гэсэн үг.

Ийнхүү урд хөрш удтал хүлээсний эцэст давуу талыг олж авсан нь гэрээний хугацаа 30 жил, үнэ хямд байх нөхцөл юм. Хятад улсад энэ бол зүгээр шахам аманд нь ороод ирсэн шар тос. Дээр нь удаан хугацааны турш хөрөнгө оруулж барьсаар ирсэн хийн хоолой 2018 оноос ашиглалтад орж ашгаа өгөх үлдлээ. Ингэснээр, ОХУ тус улсад жилд 61 тэрбум шоо метр шатдаг хий нийлүүлэхээр болж байна. Энэ нь хоёр улс бараа эргэлтээ 2020 он хүртэл 200 тэрбумд хүргэх зорилтоос цааш алсарч, 30 жилээр тохиролцсон гэрээний нийт дүн нь 400 тэрбум ам.доллар байх тооцоо гарч байгаа юм.

Мэдээж хөршүүд маань хөгжиж, бэл бэнчин нь зузаарч, эдийн засгаа өсгөж байвал хаяа, хаяагаа дэрлэсэн улсуудын хувьд манайд ашигтай. Гэхдээ, ОХУ 2018 оноос эхлэн БНХАУ-ыг байгалийн хийгээр тасралтгүй 30 жил хангаж байгаа тохиолдолд урд хөрш манайхаас нүүрс авах нь багасна, авахгүй ч байж магадгүй нь. Хятад улс бол манай нүүрсний зах зээлийг эзэлж байгаа том хэрэглэгч. Гэтэл байгалийн хий ашиглах болсноор манай улсын мөнгөний эх үүсвэр болж буй гол салбарын нэг нүүрсний экспорт уналтад орно. Энэ нь тэдний хувьд гэнэтийн шийдвэр биш, урдаас төлөвлөж хэрэгжүүлж ирсэн том бодлого. Харин ямар ч бодлогогүй явж байсан манай хувьд гэнэтийн бөгөөд хүнд цохилт болсон гэж болох байх. Хятад улс сүүлийн жилүүдэд хүлэмжийн хийгээ багасгахад анхаарч чулуун нүүрсний хэрэглээг байгалийн хийгээр орлуулахад ихээхэн идэвх зүтгэл гаргаж байгаа.

Эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх зэрэгт явж байгаа, хөгжлөөрөө тивийн нүүр царайг тодорхойлно хэмээн мэдэгдээд буй тэдний хувьд гадаад ертөнцөд оноо алдаж байгаа, том гүрнийг муухай харагдуулж буй зүйл нь хүлэмжийн хий ялгаруулдгаараа дэлхийд гуравдугаарт бичигдсэн явдал юм. Энэ ч үүднээс Женевт болсон дэлхийн улс орнуудын хөгжлийг тодорхойлох уулзалтад БНХАУ 2040 он хүртэл ногоон эдийн засгийг хөгжүүлэхээ амласан.

Тэгвэл тэрхүү байр суурийг нь дагуулан манай Ерөнхийлөгчийн зүгээс “Хятад улс 2040 он хүртэл ногоон эдийн засгийг хөгжүүлбэл, бид эрчим хүч үйлдвэрлэж тус улсын хойд мужуудыг хангана” хэмээн мэдэгдэж байсан нь ч талаар өнгөрч магадгүй боллоо. Одоо цаашид манай улс болон хоёр хөршийн тухайд харилцаанаас шалтгаалах зүйл асар их болов. Тухайлбал, манай улс сүүлийн жилүүдэд /1990 оноос хойш/ уул уурхай болон бусад салбарт БНХАУ-тай нэлээд нээлттэй, харин ОХУ-тай хязгаарлагдмал байдалд харилцаж ирсэн. Тухайлбал, 2013 оны статистикаас харахад, манай улсын гадагш нь гаргасан экспортын тав хүрэхгүй хувь нь ОХУ руу гарсан байгаа юм. Гэтэл манай импортын 60-70 хувийг ОХУ хангасан байх жишээтэй. Нефтийн бүтээгдэхүүний хувьд бараг 100 хувь шахам хойд хөршийн хараат байна. Тэгсэн атлаа манайхан урагшаа илт сүжрээд байдаг. Гэхдээ тэр нь муу гэсэн юм биш л дээ. Ямар ч улс харилцаандаа тэнцвэртэй байдлыг чухалчилдаг.

Хятад үндэстэн “Сайн нь ч, муу нь ч миний багш” гэж сургадаг шиг, ямар ч байлаа гэсэн хоёр том хөрш манай хувьд мөнхийн хөрш, хоёулангаас нь авах бас гээх юм бидэнд бий.

Тухайлбал, хоёр хөршийн хоорондох хийн хоолойн ирээдүй цаашид яахыг мэдэхгүй ч энэ удаагийнхаар бол асуудал биднээс холуур өнгөрөх нь нэгэнт тодорхой байна. Украин болох гээгүй л бол хийн тэр хоолойг Монголоор дамжин өнгөрөөсэй, ашиг хүртэх юмсан гэх хүсэл ч алга. Муудаа тулбал, хүзүүвч улсын хувь тавилан хаашаа ч эргэж мэдэхийг Украины жишээнээс бид хангалттай харлаа.

Үндсэндээ Хятад-Орос хоёрыг ойртуулсан гол ашиг сонирхол нь ОХУ-аас Европын холбоо руу гаргадаг байгалийн хийн хоолой, түүний ашигтай байрлал бүхий Украин, далайн байнгын гарц болох Крымын хойгоос үүдсэн том гүрнүүдийн “зодоон” байлаа.

Орос байгалийн хийн үнээ нэмснээр Европын холбоог бажгадуулж, Украин өрийн хямралаа даангүй тус холбоонд дагаар орж асуудлаа шийдэх гэсэн нь тэр. Эцэст нь Крымыг Орос мэдэлдээ авсан. Хятад улс ч гэсэн өмнөд хэсэгтээ Вьетнам улстай газар нутгийн маргаантай байгаа. Маргаантай газар нутагт БНХАУ газрын тосны “Хайян-Шию 981” өрөмдөлгийн цооног нээснээр байдал улам хурцдаж буй. Түвд, Шинжаан Уйгарт ч бослого, тэмцэл их байна. Бид ийм л хөршүүдтэй айлсан амьдарч байна. Цаашид өөрчлөгдөхгүйгээр ч айлсан амьдрах учиртай. Тиймээс Орос Крымыг өөртөө нэгтгэснийг зөв гэх хаашаа, Хятад улс өмнөд хэсэгтээ Вьетнамтай зөрчилдөж, маргаан бүхий газарт өрөмдлөгийн цооног нээсэнд алга таших ч илүүц. Бид бол бид, Монгол Монголоороо л байх учиртай.

Ч.Үл-Олдох

Зууны мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Super (May 23, 2014 10:38:22 am )

    2 ih gurend hen hend ni tal aldahgui baihad bolno. Ugaasaa bidniig boogood baigaa zuil alga. Erdenetiin zes molibdenii uildver, tumur zamaar achaa teeverleh asuudlaar Russiatai geed…

  • Anonymous (May 23, 2014 11:01:27 am )

    Үнэн шүү.

  • ZOCHIN (May 23, 2014 11:22:37 am )

    MONGOLIIN TOGTVORGYI ORON GARAN BODLOGO MASH IX NOLOOLJ BGAA BOLXOOC. GADNAAS BOL YMARCH BYRYY EREX XEREGGYI.

  • Setguul (May 23, 2014 12:09:40 pm )

    Ene tohioldold Mongold nariin tumur zam barag hereggui shaham boloh ni dee. Barival 4 jil ashiglaad tegeed l uhmel hurungu boloh ni dee. Ergen tumur zam barih ni deer bolj baigaa yum bishuu.

  • sanaa (May 23, 2014 2:36:24 pm )

    koksjson nyyrsiig yamar erchim xych gargagxad xeregledeg yum yy setgyylch ee..naad tolgoigoo sain ajillyylaach , gan xailyylaxad xeregledeg nyyrsiig , gadnaas avsan gazaaraa orlyylna gej yamar teneg xynii oyun sanaand bagtdag bna aa ,

    • baatar (May 23, 2014 3:18:15 pm )

      Нэг л ухаантай хүмүүс нэг нэгнээ доош хийгээд л… Буруу бичсэн бол тэрийг нь аятайхан л хэлчих л дээ хө. Цөөхөн Монголчууд эвтэй байх нь л дээр шүү дээ

  • Ачу (May 23, 2014 8:04:18 pm )

    Төрд нууц байлгүй л яахав!Гэхдээ боломжийн асуудлыг ард түмнээрээ хэлэлцээд шийдчих тийм шатанд төрийн бодлого гол анхаарлаа хандуулмаар.Дандаа хаалттай боолттой нууц гэж сүржигнээд эцэсд нь төрийн хулгайчууд л завшдаг байдал даамжирч.Улмаар хоёр хөршрүүгээ самардаж эх орон ард түмнээ баллах шуналын тулам болсон эргүү дотоодын дайснууд төрд их олон байна.Яандаа!!Манайхан том ордуудынхаа дэргэд цахилгаан үйлдвэрлэж гаргах бэлтгэл ажил эрчимтэй хийвэл хожих биз.Төмөр зам барих хөрөнгөө станц барихдаа царцуулваас ирээдүй байх шиг.

  • ganga (May 26, 2014 9:04:25 am )

    za oilgomjtoi er ni unen nuur tsarai ni tiim uvm chi ni

antalya rent a car